“М.Батчимэг гишүүнээ сайн орил, хашгир”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 25

УИХ-ын гишүүн М.Батчимэг төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгсийг сүүлийн үед хүчтэй хэлэх болсон. Тэгвэл түүнийг өөрийн твиттер хуудастаа “Төр мах, нүүрс зарах ажлаа больж, макро түвшний ажлуудаа сайн хийдэг болсон үед л хөгжил зөв явна..  Одоо сурагчийн дүрэмт хувцсыг хүртэл төр мөнгө гаргаж оёулдаг, компаничилж шахдаг болж байна! Монгол ийм байдлаар хөгжихгүй байх аа.” хэмээн ярьсных нь дараа нэгэн жиргээч  нэлээд хатуу шүүмжилжээ. Ямартаа л нэг эрхэм М.Батчимэг гишүүнд хандан “Хаагуур тэнэж тэнэж ирчихээд одоо нэг их сэхээ орж, сэрсэн мэт аашилнам бэ??? Үйлдэж байхад нь санахгүй, сэрэхгүй яагаав.. Гишүүн хүн бүр их мэдээлэл дунд байдаг учраас бүр анх яригдах үед нь хэлж ярихгүй яав даа гэсэн харамсал, харуусал төрж байна..” гэсэн байна. Харин эрхэм гишүүн хариуд нь “Та ямар үндэслэлээр намайг яриагүй гэж хэлэв?” хэмээн асуухад нөгөөх жиргээч “Миний өмнө өдөр бүр өдөр тутмын 10 гаруй сонин ирдэг. Твиттерт өдөр бүр суудаг. Анх харж байна. Орой бүр ТВ мэдээ үздэг.” гэхэд М..Батчимэг хариуд нь “Ажлыг зөвхөн хэвлэлээр хийдэггүй. Хэлэх, хийх өөр олон талбар бий” гэхэд нь нөгөөх нөхөр “за за. одоо маргаад юүхэв. сайн орил хашгир. Асуудал тэртээ тэргүй дууссан. Тэгсэн ч гэсэн орил хашгир. үр дүн гарах болов уу...” хэлсэн байх юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.11.195.172) 2025 оны 03 сарын 13

Сургууль мэднэ гэхээр хүүхдүүдэд эрээнээс юу авчирч шахдагийг зарим томчууд гадарлах ч үгүй л дээ мэдээж Сургуулийн захиралдмөнгө чухал болохоос хүүхэд чухал биш байсаарирснийг ч эд нар мэдэхгүй л дээ

1  |  0
зочин(103.11.195.187) 2025 оны 03 сарын 13

Жижиг асуудлын цаана том зүйл байх нь бий Юм учиртай хө БатчимэгЭнгийн иргэдийн дунд бууж ирвэл жаахан ойлгож магадгүй л юм

1  |  0
BATCHIMEG BITGII SHOUD(103.11.195.159) 2025 оны 03 сарын 13

Shouchin uls turch avgai sunetugei

1  |  0
Олг(103.11.195.198) 2025 оны 03 сарын 13

Санал нэг бна. Ингээд тулга тойрсон юманд цаг гарздах хэрэггуй. Сургууль нь зохион байгуулаад болоод л байсан. Засаг захиралын хийдэг бизнесийг булаацалдаад л байх юм. Том байл даа томоор сэтгэ

1  |  0
МОНГОЛ(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

МАКРО ГЭЖ 20 ГАРУЙ ЖИЛ ОРИЛОЛДОХООС ЕЕР ЮМ МЭДДЭГГУЙ ОНОЛ ЖООХОН ХАЛЬТ ХУЛЬТ СОНССОН УЛС ТЕРЧ НЭР ЗУУДЭГ ХУМУУСИЙГ ЗЕНДЕЕ Л ХАРЛАА. МИКРО БУЮУ АРД ТУМНИЙ ЕДЕР ТУТМЫН АМЬДРАЛД ОРОЛЦОЖ БАЙСАН ЕРЕНХИЙ САЙД АЛТАНХУЯГААС ЕЕР ХАРСАНГУЙ. АЛЬ АЛЬ НЬ ТЭНЦВЭРТЭЙ БАЙХ ЕСТОЙ

1  |  0
МОНГОЛ(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

МАКРО ГЭЖ 20 ГАРУЙ ЖИЛ ОРИЛОЛДОХООС ЕЕР ЮМ МЭДДЭГГУЙ ОНОЛ ЖООХОН ХАЛЬТ ХУЛЬТ СОНССОН УЛС ТЕРЧ НЭР ЗУУДЭГ ХУМУУСИЙГ ЗЕНДЕЕ Л ХАРЛАА. МИКРО БУЮУ АРД ТУМНИЙ ЕДЕР ТУТМЫН АМЬДРАЛД ОРОЛЦОЖ БАЙСАН ЕРЕНХИЙ САЙД АЛТАНХУЯГААС ЕЕР ХАРСАНГУЙ. АЛЬ АЛЬ НЬ ТЭНЦВЭРТЭЙ БАЙХ ЕСТОЙ

1  |  0
Top