40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Берлин хотноо энэ сарын 21-нд болсон Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан, ХБНГУ-ын ГХЯ-ны ТБНД хатагтай Э.Хабер нар уулзаж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцов.

Тэд ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу 2014 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар мөн ярилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top