Норвегийн Амьдралын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү гэх эрхэм МАН-ын дэргэдэх “Шинэ Хүч” хөдөлгөөнийг үндэслэгч гэдгээрээ нийтэд танигдаад байгаа. Тэгвэл тэрээр улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлжээ.
“Ц.Элбэгдoрж Монголын хөрөнгө мөнгө, төсөвт хамгийн хүйтэн сэтгэлээр ханддаг улс төрч юм. Өөрийнхөө рейтинг, нэр хүндээ өсгөж сонгуульд ялж л байвал энэ улс сөнөнө үү, сөхрөнө үү энэ хүнд хамаагүй мэт аашилдаг. Төсөв нь уул нь бидний төрдөө өгч буй мөнгө бидний хөрөнгө юм.
Сонгуульд анх бэлэн мөнгө амлах санаачлагыг 1,0 сая төгрөг өгнө гэж Ц. Элбэгдoрж анх санаачилсан. Үр дагавар нь юу болсон 1,5 сая болж өсөөд хамарт ч үгүй, аманд ч үгүй тэгээд дууссан. Үр дүн нь Монголын ард түмэн л өртэй үлдэж байгаа байх.
Дараа нь энэ оюутны 70 мянга. Төсвөөс сар бүр 12 тэрбүм төгрөг зүгээр л урсан гарч байна. Энэ их хөрөнгө, мөнгөөр залуус, хүүхэд, багачуудад хандсан Том том бүтээн байгуулалт хийж болно.
Мөн Олимп дэлхийн медальтнуудад бэлэн мөнгө өгөхийг санаачилсан. Нээх сүртэй 2013 оны 1-р сард өгч эхэлсэн. Одоо юу болсон бүү мэд ?!! Тэр мөнгөөр хичнээн олон ирээдүйн Олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх Спорт төвүүд босгож болох уу ?!!...
Мөнгө тараагаад хөгжсөн түүх хаана ч алга. Бүсээ чангалж, хоолоо сойж нэгэн үеээрээ үхэн хатан зүтгэж байж л үр дүнд хүрнэ.
Бэлэн мөнгө хичнээн ихээр амалж тараана. Монгол төгрөг маань цаас болон хувирсаар л байх болно.
Хүмүүст таалагдахын тулд зөвхөн цаг үеэ харсан амлалт хийж хүмүүсийг хуурч, хоосон амлахыг л Коммунист популизм гэнэ.
Ардчилалын хоосон баг зүүсэн коммунистууд нийлж Улс эх орон, баялагаар маань 24 жил тоглолоо доо. Бид ийм л удирдлагуудтай байна.” гэжээ.

Сэтгэгдэл ( 5 )
үнэншүү.оюутны70- -тамирчидынмөнг
ene unen.gor ni odoo ch urgeljlelj bna.
Naad sanaagaa tegeed namdaa 20 sayaar ni xudaldaach.
Хөөрхий чааваас Найданхүү гэгч гэгч нэг хоньчны нэрийг бариад нэг муу болхи толхи хүн үнэмшиж нохой шиншлэхгүй юм бичжээ. Судалгаа гэж үүнийг хэлдэггүй юм. Ийм л судлаачтай чид 70 жил тархиа угаалгасан даа.
Orovdoltei bas hudlaaa gvtgeh gej oroljeedee hoorhiii . 1sayiig ogohdooo emneleg ervvl mend surguul bolovsroloordemjij ogno gej ardchilsan namsanal bolgohod . Man bayr bolohoor . Shuud amalsaniig ard tvmen martaagvibn daaa hongorhonbandimini . Hahahaha