ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Манай улсад Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов айлчлах гэж байна. Тус айлчлал энэ сарын 29-31-ний хооронд болох юм.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top