”Рио Тинто”-гийн эсрэг С.Ганбаатарын тэмцэл дуусахгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Рио Тинто болоод Монголын Засгийн газрын таагүй харилцаа үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинто" компанийн эсрэг тэмцэлдээ  Дэлхийн уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн оролцоог авах болсон талаараа ярьж байна.  

Ямартай ч төрийн түшээдийн нэг нь ийнхүү тэмцэл ярин зүтгэж байхтай зэрэгцэн улсын эдийн засгийн нөхцөл байдалд Оюутолгойн тодорхойгүй байдал таагүйгээр нөлөөлөх талаар яригдаж байна. Манай улсад өмнөх жилүүдэд орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг Оюутолгой төслийн эхний үе шатны төсөл эзэлж байсан нь өнөөдрийн хөрөнгө оруулалтын хомсдол нүүрлэсэн үед дулаахан л  сонсогдож байгаа. Ийм нөхцөл байдал нь бид өнгөрсөн хугацаанд эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулж чадаагүй, зөвхөн уул уурхайд хэт чирэгдсэн эдийн засгийг бүтээж ирснийг илтгэж байгаа юм.

Ер нь маанай талын нөхдүүдийн өгдөг мэдээллээр Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ч, гэрээний хэрэгжилт, биелэлтэнд хувь нийлүүлэгчдийн хооронд нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай асуудлууд байсаар өнөөдрийг хүрээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
janik(180.235.173.230) 2025 оны 03 сарын 13

temts busad hulgaich nart uusav tegvel chamaig hen ch harahgui

1  |  0
Bodol(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

amjilt

1  |  0
Top