УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гэх энэ эрхэм жиргээний ертөнцийн идэвхтэй гишүүн билээ. Намрын чуулган эхлэх болоогүй, эрхэм түшээд амраад “жиргээ”-дэх нь цөөрсөн энэ үед тэр байр сууриа алдахгүй байгаа юм. Жиргээчдын дунд Танхай эмээ нэрээр алдартай нэгнийг тэрбээр саяхан “болзоо”-нд урьжээ. Танхай эмээ нь олны танил нэгэнтэй болзсон хэмээн зарлаж, зургийн эвлүүлэг тавьсны дор эрхэм гишүүн “Эмээ надтай болзохгүй юм уу” гэжээ. Харин танхай эмээ нь хариуд нь “Эмээгээ сайн гуй” хэмээн үнэд орсон байна. Манай гишүүн ч буулт хийсэнгүй, “Plllllllllllssssssssssssss” гээд бичиж, харамсалтай нь хичнээн гуйсан ч танхай эмээ түүний болзоог хүлээж авсангүй бололтой.

Сэтгэгдэл ( 0 )