УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат  Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал  хашиж болохгүй хэмээн заасан байдаг бөгөөд үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал хэмээн тэрээр үзсэн байна. А.Мөнхбат хэд хоногийн өмнө С.Дэмбэрэл гишүүнд Үндсэн хуулийн цэцэд хандахаа твийтрээр дамжуулан илэрхийлж байжээ. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн энэхүү шалтгаанаар Үйлдвэрчний Эвлэлийн ерөнхийлөгчийн албанаасаа бууж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sansar(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Zuv. С.Дэмбэрэл ичээсэй билээ.

1  |  0
жаргал(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

хаха Танхай эмээг эмэгтэй гэж бодоод байсан чинь энэ хүн байсан юм байнаа.

1  |  0
Top