Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2012 оны жилийн эцсийн байдлаар 50 компани нь алдагдалтай ажилласан гэсэн тоо баримт байна. Үүнийг ТӨХ ч нуулгүй зарласан. Эдгээрээс хамгийн их алдагдалтай ажилласан 14 компанийн өнгөрсөн 4 жилийн нийт алдагдал нь 190.1 тэрбум төгрөг хүрчээ. Асар их мөнгө байгаа биз. Үүнд задаргаа хийвэл 2009 онд бол 84.9 тэрбум төгрөг, 2010 онд 30.7 тэрбум төгрөг, 2011 онд 24.4 тэрбум төгрөг болж буурч байжээ. Гэтэл өнгөрсөн жил буюу 2012 онд 50.1 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.
50 тэрбум төгрөгөөр юу хийж болохыг өнөөдрийн ханшаар тооцож үзвэл өдгөө алтан гахай жилийн хүүхдүүдээ багтааж ядан байгаа сургуулиуд дээр нэмээд цоо шинэхэн 25 сургууль барих, эцэг эхчүүд нь хонон өнжин дугаарлаад байгаа цэцэрлэгийнхээ тоог нэмж шинээр 30 цэцэрлэг, эсвэл 7 томоохон эмнэлэг барихад хангалттай хүрэх мөнгө аж. Энэ гайхалтай сайхан мөрөөдлийг биелүүлэх мөнгөн дүн нь 14 компанийн нэг жилийн л алдагдал шүү дээ.
Цаашид нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит компаниуд энэ хэвээрээ байх юм бол дээрх боломжуудаас илүү их бүтээн байгуулалт хийх хөрөнгө мөнгийг салхинд хийсгэнэ гэсэн үг. Тиймээс Төрийн өмчит компаниуд ямар учраас алдагдалтай ажилаад байгааг тодруулах, ямар арга хэмжээ авсан тохиолдолд алдагдлыг бууруулах асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Ямар ч байсан энэ асуудалтай эвлэрч чимээгүй байх, тоомжиргүй хандах эрх хэнд ч байхгүй гэдгийг хаа хаанаа мэдэж буй.
Тиймээс Төрийн өмчийн хороо 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр алдагдалтай ажиллаж буй 14 компанийн удирдлагуудыг Төрийн өмчийн хороонд хүлээн авч алдагдлын шалтгаан, менежментийн арга барилд нөлөөлж байгаа хүчин зүйлд үнэлгээ өгч, цаашид алдагдлаас хэрхэн гарах боломж бололцоо, шийдэл байгаа эсэх талаар уулзаж ярилцсан гэдэг. Харин алдагдал гаргаж байгаа хүчин зүйлс нь удирдлага хийгээд төлөвлөлт буруугаас болсон гэх нь бий.
Мөн нийгэмд өрнөж буй үйл явдлыг дүгнэвээс Төрийн өмчит компаниуд муу муухайдаа алдагдалд орсон биш, харин удирдлагууддаа учир нь байсан байж магадгүй гэх дүр зураг харагдаж байна. Зарим хүмүүс шууд л ингэж дүгнэж байгаа. Улстөрийн бохир бизнес цэцэглэж гүйцээд тодорхой хүмүүст үр жимсээ өгөөд эхэлчихсэн төдийгүй үр жимс нь дахин дахин төлжиж байгаа өнөө үед Төрийн өмчит компаниудыг зориудаар ийм байдалд хүргэж байгаа гэх “бор шувуу” ч чих шүргэх нь энүүхэнд. Ашигтай ажиллаж байсан компанийг алдагдалд оруулж цаашилбал хувьчлал нэрээр луйварддаг бизнес улстөрийн хүрээнээс л гарна. Гарч байсан биз. Албан тушаал, эрх мэдлийг тамга байхад л хүссэнээ хийдэг орчин манай улсад хангалттай бүрдсэн төдийгүй Төрийн өмчит компанийг дампууруулах, хувьчилж авах бүхэл бүтэн баг ажилладаг гэх мэдээлэл бий. Энэ нь мэдээж улстөрийн тогоонд л өрнөнө.
Тиймдээ ч ТӨХ хатуухан шийдвэр гаргасан байж болзошгүй юм. Юу гэвээс ТӨХ-ноос энэ жилээс эхэлж Төрийн өмчийн компаниудын ТУЗ болон дарга нарыг жилийн гэрээтэй ажиллуулахаар болсон юм. Ингэснээр нэг жилийн хугацаанд тухайн томилогдсон дарга болон ТУЗ-ын гишүүд тухайн компанийнхаа менежментийг сайжруулан, алдагдлаа бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээлгэх мөн томилогдон очсон хугацаандаа байгууллагадаа шинэ менежмент туршаад алдсан бол эргэн хянан үзэх боломжтой болж байгаа гэх. Огт шинэлэг зүйл хийгээгүй дарга нартай ТӨХ-ноос хариуцлага тооцон ажиллахаар болсон төдийгүй ажлаа хийж чадахгүй байгаа дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг жишиг тогтооно гэж байгаа.
Мөн ТӨХ-ноос тогтоосноор бол алдагдалын гол шалтгаан нь:

Сэтгэгдэл ( 0 )