Хамгийн муу Ерөнхий сайдаар С.Батболд биш Н.Алтанхуягийг тодруулъя

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Хамтарсан Засгийн газрын үед Ерөнхий сайдаар ажиллаж асан С.Батболдыг хамгийн сүүлчийн муу Ерөнхий сайд байгаасай хэмээн бичиж, ярих эрхмүүд цөөнгүй байсан санагдана. Оюутолгойн гэрээг батласны дараа Санжийн Баярын элэгний өвчин хүндэрч, тэрээр Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан С.Батболдыг Ерөнхий сайдын албанд дэвшүүлэх саналтай байгаагаа мэдэгдсэнээр тэр томилогдож байлаа. Тийнхүү кабинетын бусад сайд нартай ижил тэнцүү эрх мэдэлтэй явсан С.Батболд засгийн тэргүүн болсон ч, түүний зангарагийг С.Баяртай зүйрлэхийн аргагүй. Тэгээд ч удирдлага дороо ажиллаж байсан Ц.Нямдорж тэргүүтэй сайдуудад амаа асуулган, загнуулахдаа загнуулж, эвлэрэхдээ эвлэрч явсан нэгэн. Гэхдээ одоогийн Ерөнхий сайдтай харьцуулахад С.Батболд арай л далайцтай сэтгэж, том ярьж чаддаг нэгэн байж.

Гэтэл энэ засгийн үед тэргүүний суудалд суугаа Н.Алтанхуяг эрхмийн хувьд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэцүүдэж, монгол төгрөгийн ханш ам.долларт нам даруулж, 1,622 монгол төгрөг 1 ам.доллартай тэнцчихээд байхад, ноён ерөнхий сайд авто зам, шинэ сумын төв төсөл, ургац хураалтын талаарх мэдээллүүдээ сонсоод нам жимхэн сууж байна. Ерөнхий сайдын хараад байгаагаар бол улсын эдийн засаг огтоос ч хүндрээгүй бөгөөд хий дэмий сүржигнэлд автах байдал нийгэмд их байгаа гэсэн. Гэтэл эдийн засагчид огт өөрийг хэлсээр байна.

Эдийн засаг дахь гадаад валютын нийлүүлэлт буураад, ам.долларын ханш давраад байгаагийн учир нь экспортын орлого болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Уг нь Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэнээрээ валютын ханш тогтвортой үлдэх, ядаж удаан өсөх боломж тодорхой хэмжээгээр үүссэн гэдгийг эдийн засагч хэлж байгаа ч энэ засагт, Төв банкинд зөв залах бодлого дутаж байгааг нөхцөл байдал харуулж байгаа юм. Тэгэхээр эдийн засагт цаашид олон асуудал дагуулахуйц суурь асуудлууд олон байсаар байтал Засгийн газрын тэргүүн өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг” нэртэй хурал дээрээ хүүхдүүдэд хувцас өмсүүлээд нэг л их завтай хүн сууж байх юм. Хүүхдэд их хайртайдаа ингээд байгаа юм болов уу гэхээр үгүй юмаа. Учир нь шинэ хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр үзэгдэхгүй байсны учир нь уул хадаар аялж явсанд нь байсан юм билээ.

Ерөнхий сайдыг ийнхүү хэт жижиг асуудлаар хөөцөлдөж явах зуур МАН-ын Шинэчлэлийн хороноос түүнийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэх мэдэгдлийг хийгээд байна. Шинэчлэлийн гэх тодотголт Засгийн газрын нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдал хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон төдийгүй ард иргэдийн ахуй амьдралд саар байдлаар өөрчлөлт гарсаар байхад Засгийн газрын тэргүүн зүгээр л амандаа орсны яриад намираад гүйгээд байж болохгүй л гэж үзээд байгаа юм билээ.

Гэхдээ сайд маань хувьсгалын ажлынхаа хажуугаар хувийн ажлаа сүрхий гэгч нь амжуулдаг бололтой байна. Учир нь өөрийн хүргэн өнөөх цуутай Дэнзэнгээ Оюутолгой төсөл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг удирдах ажлын хэсгийн даргаар томилогдсон тухай мэдээлэл гарч байна. Дэнзэнгийн тухайд Тавантолгойн тендерт эхнэр Г.Уянгынхаа компанийг ялуулсан хэрэгт нэр холбогдсон. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах нэг үндэслэл болж тавигдаж байсан юм. Гэтэл Ерөнхий сайд маань өөрийнхөө суудлын тогтвортой байх эсэхийг үл тоон өнөөх хүргэнээ дэмжсээр, жижигхэн асуудлуудаа тойрон ярьсаар л суугаа бололтой. Тэгээд болоогүй улс оронд шийдэх ёстой олон асуудал байна гэхээр хийж хэрэгжүүлж чадахгүй байгаагийнхаа шалтгааныг өмнөх засаг руу шууд л түлхдэг. Үүгээрээ ч бараг алдаршихаа шахаж байна. Болж бүтэхгүй байгаа талаар түүн шиг их шалтаг тоочиж ярьдаг хүнийг үе үеийн Ерөнхий сайд нар дундаас хайвал олдох болов уу. Тэрээр Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгой дампуурсан тухай сүржин мэдэгдэл хийснээсээ болж улс орондоо ямар эрсдэл дагуулснаа ухаарч байгаа болов уу. Тэрээр Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд өрийн бичиг гаргаж 1.5 сая ам.доллар олж ирсэн талаар өөрийн гавьяа болгон ярьдаг. Гэхдээ энэ бол өр. Гэтэл өр тавьж олж ирсэн мөнгөө зарцуулах төслүүдээ цаасан дээр ч олигтой тодорхой болгоогүй байсан нь, түүний одоо юуг яриад сууж байгаагаас нь харагдаж л байна. Дахиад 3 жил засаглах Засгийн газрыг Норовын Алтанхуяг та удирдах их хүслийг тээж байгаа бол ингэж ажиллаж хэрхэвч таарахгүй гэдгийг зориуд хэлмээр байна.

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.11.195.213) 2025 оны 03 сарын 13

Muuhai humuus oorsdoo l bayajij baival uls oron ongoroh n ed nart hamaagui baih.Hamgiin muu zasgiin gazar bol Ardchilsan nam Altanhuyagiin zasgiin gazar.

1  |  0
Mongol(202.179.8.155) 2025 оны 03 сарын 13

S.Bayar. S.Batbold N.Altankhuyag 3 ugaasaa mash muu eronkhii saiduud shuu dee tednii bodlogo bugd mongoliin toloo bus gadaaad ulsruu mongo ursagsan khariin shinjtei bodloguu urgeljil bgaa ter dusmaa N.Altankhuyag buur muutgaj baigaan ilt unen shuu dee Altankhuyag yag unendee sumiin zasag dargiin ajil tuund akhdana.AN ertkhen solson ni deer dee ! Z.Enkhdold N.BatbayarH.Battulga Amarjargal zereg medlegtei am ajil khoer ni zereg yavdag khun mogoliin ireeduid kheregtei shuu dee

1  |  0
Зочин(122.201.18.6) 2025 оны 03 сарын 13

Ямар ерөнхий сайд бүх аймаг руу зам тавьж байв. Ямар ерөнхий сайд гэр хорооллыг орон сууцжуулж байлаа. Ямар ерөнхий сайд сумыг хөгжүүлж сум бүрийг кино театртай болгож байлаа. Ойрдоо улс маань улс шиг болох итгэл найдвар төрөөд байгаа шүү. иймажил хийж байсан ерөнхий сайдыг мэдэхгүй л юм байна.Энийг чинь сэтгэлтэй чадалтай хүн хийдэг байхгүй юу бэлгийн нүд нь битүүрсэн малнуудад хэлэхэд ийм байна. Хамгшийн муу хүнийг сайн сайхан гээл долойгоод л. Эх орноо бодож юм хий гэж яваа сайн хүнийг муу муу гээл хараагаал. Энэ улс оронд байгаа хүмүүс нэг л бишээ энэ юу вэ. Нэг л муу ёрын хар энерги тэнүүчлээд байх чинь.

1  |  0
erka(103.10.22.42) 2025 оны 03 сарын 13

muu gej heleh bagdna ajilaa medehgui mal tabisnaas odoo ymar baigaagaa haraach dollor odor ireh tusam osood bairni une tengert tullaa bair nertei baahan tarbagni nuh shig bairnuud bariad bna bas nar uzehgui olon bair barij bna ene ulsad chni hun heregtei umuu mongo heregtei umuu baahan zeel abaad hun zoroh zaigui jijig bairand amidrah umuu nudni um hardag chihni um sonsdog zobloh nertei ajilaa mededgui baahan malnuud ulsaas mongo ideed zugeer suuh um ene bugdee erthen ynzlaach iimerhuu malaar zasgaa udirduulaad baibal udahgui elgeeree hebtnee muu gej heleh bagdna zuragni omno zul asaa

1  |  0
t(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Hutsa gj

1  |  0
Top