УИХ-гишүүд яагаад баян байдгийг одоо л мэдлээ. Өчигдөр онгоцны буудал орж хүн тосов оо хө. Тэгсэн нэг биш нэлээн хэдэн УИХ-ын гишүүд онгоцноос гарч яваа нь камеранд харагдах юм. Тэд яахав дээ Монголдоо л хөөрхөн одонцорууд юм болохоороо Very Important Person гэдэг хаалгаар гарч явсан даа хөөрхийс. За тэр ч яахав гол сэдэв биш. Яагаад газарт буудаггүй тэнгэрийн “од”-ууд олноороо яваад байгаа юм бол гэсэн чинь, манай гишүүдийн чинь ихэнх нь архаг наймаачин байсан, дээр нь бизнесийн ухаанаараа улс эх орноо авч явж байгаа гэхэд хилсдэхгүй гарууд шүү дээ. Сурсан занг сураар боож болохгүй гэгчээр цаадуул чинь ам.долларын ханшин дээр тоглож байгаа юм байна. Өмнөд Солонгос улсын воны ханш Монгол улсын маань төгрөгийн ханштай ойролцоо бөгөөд өнөөдрийн Монгол банкны ханш 1 төгрөг = 1.51 вон. Тэгээд манай мөнгөнд толгойгоо мэдүүлсэн төр засгийн ачаар 1$=1653төгрөг болчихсон явж байх жишээтэй. Түрүүн яагаад вон ярьсан бэ гэхээр Өмнөд Солонгос улсад долларын ханш 1$=1091вон байна аа хө.
Монгол улсад - 1$=1653төгрөг
Солонгос улсад - 1$=1091вон
Эндээс тэгээд л гүйлгээ ухаанаа барьж дийлэхгүй эрхэм УИХ-ын гишүүд маань тэнд ажиллаж амьдардаг ах дүү төрөл садан хэн байна? Сурч хөдөлмөрлөдөг хүүхдүүд энэ тэр байна уу хэмээн асууж зарим нэгэнд нь олдохгүй болоод эхнэр хүүхдээ Солонгос улс руу явуулж бүүр болохгүй бол өөрсдөө явдаг болжээ хөөрхий ккк. Тэгээд л онцын шаардлагагүй ажлаар ум хумгүй Солонгос орныг зорьдог болж гэнэ дээ. Өөрсдөө явахын нэг сайн тал нь ногоон паспорттой болохоор тэр болгон мөнгөний хэмжээг шалгадаггүй байх л даа.

Сэтгэгдэл ( 4 )
chi hen ym be?
neg ih ashig unahaar yum haragdahgui baihiin. 1 dollaraas barag 5-8 tugrug unaval ih yum bishuu? Iim ashigiin tuluu Seoul ruu nisehgui baihoo. 1 saya dollar tsunhleed yavdaggui l yum bol.
10 сая төрөгөөр би хөдөлвөл 34000 төгрөг л унах юм байна шүү дээ. Шалихгүй юм байна. Тооны машинаар бодоцгоогоорой.
ийм болохоороо чи баян биш байгааболтой ккк