МАН-ыг шинэчлэхийг хүссэн залуус зөв сэдэв хөндсөн боловч шинэчлэх арга барил хийгээд, цаг үеэ олж чадаагүй нь зарим акулуудын хувьд зөөлөн зууш болж байгаа нь тодорхой боллоо. Шинэчлэгчид намынхаа удирдлагуудыг хольж солих асуудлыг дэвшүүлж, цаашилбал өөрсдөө намын дарга удирдлагын эрхийг авах далд санаа агуулж байсан ч нэг л бүтэлгүй болоод байв. Эл байдлыг далимдуулан өөрөө дэмжлэг авах, намын дарга болохыг санаархагчид нуувчнаасаа гарч ирсэн. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга М.Энхболд. Эдийн засагчаас эхлээд намын дарга бүр Ерөнхий сайд хүртэл зүтгэсэнийг нь бодохоор хашир туршлагатай улстөрч учраас болохгүй бүтэхгүй гэх юмгүй гэмээр. Харин хотын мээр байхаасаа эхлээд найруулсан “хор”, панз наймаа үсэргэснийг нь илчилбэл улстөрөөс бүү хэл улс орноосоо ч хөөчихмөөр.
Өөрийн гэсэн багийг бүрдүүлж ар талаа маш сайн хамгаалсан учраас энэ эрхэм өдгөө улстөрөөс уяатай юм шиг УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож бас болоогүй Шадар сайд, УИХ-ын дэд дарга гэхчилэн “дагавар” албан тушаал өөртөө наачихдаг адтай нэгэн. Түүнийг хотын дарга байхаас нь эхлээд л “Газрын наймаачин” гэх хоч салалгүй явсаар өдий хүрч өдгөө газрын наймаачны гай нийслэлчүүдэд наалдаж мэдэхээр нөхцөл байдал бий болжээ.
Улаанбаатар хотын ундны цэвэр усны асуудал сүүлийн үед хүчтэй хөндөгдөх болсон. Учир нь гүний цэнгэг усны худаг байдаг, ундны усны хамгаалалтын бүсэд “Мон-Уран” гэгдэж асан УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Дүнжингарав” худалдааны төвөө барьж энэ нь нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр баригдсан учраас нураах, буулгах асуудал мандаж эрхэм гишүүн маань нэг хэсэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гүйсэн дээ.
Мөн “Дүнжингарав”-аас гадна “Баянмонгол”, “Сүмбэр орд”, “Их Монгол” хороолол гээд тоочоод байвал нэлээд хэдэн хороолол ундны усны эх үүсвэр дээр босчихсон, заримынх нь зоорийн хэсэг усаар дүүрчихсэн байгаа. Эдгээр хорооллыг босгох газрыг нь мөнөөхөн муу нэртэй, луу данстай “Мон-Уран”-ны Х.Наранхүү зарсан бөгөөд Х.Наранхүүгийн эзэмшиж байсан эдгээр газрын наймаа ид хийгдэх үеийн хотын дарга нь М.Энхболд байсан юм. Тиймээс түүнийг хардаж сэрдэх хангалттай үндэслэлтэй. Яагаад гэвэл газрын захирамж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг. Тиймээс эрхэм “Газрын наймаачин”-ы ээлжит панз байжээ гэж ойлгож болохоор. Баримт дурьдвал Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд 2000 оны А/282 тоот захирамжаар дээрх газрыг “зарчихаж”.
Харин гүний усны эх үүсвэрийг “нүүлгэсэн” эвэртэн бол НИХТ-ын дарга Н.Болормаа 2007 оны V сард 104 тоот тогтоол гарган худгуудыг нь нүүлгэн дарж орхижээ.
Гэтэл одоо тухайн үеийн хотын дарга, өдгөө намын даргын суудал горьлож байгаа М.Энхболд нарын хийсэн хэргийн горыг нийслэлчүүд амсч хуурай говийн хонин гүрвэл болох дээрээ туллаа. Хэдхэн сарын өмнө усаа хайрлан хамгаалах, аль болох бага ус хэрэглэх асуудал яригдаж айдас төрүүлж байсан даа. Яг үүнтэй зэрэгцэн нийслэлд хэд хэдэн худаг бохирдсон байна гэх мэдээлэл ч гарч түгшүүр нэмсэн. Эл асуудал арай гэж намжин байтал нийслэлийн аудитын газрын дүгнэлт задарсан нь нийслэлчүүдэд дахиад л түгшүүрийн харанга дэлдлээ.
Хүний амин ганц хэрэглээ болсон ус үгүй бол улс үндэстэн хэрхэн амьдрах вэ М.Энхболд гишүүн ээ.
Нийслэлийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл “Дүнжингарав”, “Баянмонгол”, “Сүмбэр орд”, “Их Монгол” зэрэг хорооллын барилга нь 37 дугаар худгаас 50-70 метрийн зайд ойрхон байгаа нь Усны тухай хуулийн 22.32 дахь заалтыг зөрчиж, ахуйн болон барилгын хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэж гүний худагт нөлөөлөх магадлалтай байна” гэсэн байна.
Манайхан л болсон хойно магадлал л ярихаас эрсдлийн тухай хэлдэггүй хав дарчихдаг хачин муу зуришлтай болчихсон хүмүүс шүү дээ. Хэзээ мөдгүй гүний ус бохирлож мэдэх нь. Ер нь цаг хугацааны л асуудал яригдаж байна гэхэд буруудахгүй. Учир нь дээрх 37, 38 дугаар худгуудаас УСУГ цэвэр ус олборлон хэрэглэгчдэд түгээж байгаа гэх.
37 дугаар худагт хийсэн Усны төв лабораторийн бактериологийн 2013.06.03-ны шинжилгээний дүнд ямар гарсан гээч. 1 мл усан дахь нийт нянгийн тоо 100 байх ёстой байтал үүнээс хэд дахин их гарчээ.
Мөн “Баянмонгол”, “Их Монгол” зэрэг хорооллын доор гурван худаг дарагдсан бөгөөд ойр орчмын зурвас газар нийтдээ 11 худаг дарагдсан гэж байгаа. Нэг худаг нь 500 сая төгрөгөөр босдог бол 5 тэрбум 500 сая төгрөгийн худагийг арчиж орхижээ.
Ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж ундны усыг зоосны нүхээр харсан эрхэм өдгөө төрийн эрхийг барьж байсан МАН-ын хэмээх улстөрийн хүчний дарга болохоор улайран зүтгэж байна.
Нам бол зохион байгуулалттай, ялгарч мэргэшсэн сонирхлын бүлгийг хэлдэг гэх бөгөөд намд нэгдсэн хүмүүс юуны өмнө үзэл бодлоороо нэгдсэн байх ёстой гэдэг. Харин үүнийхээ дараа эх орон ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийх биш ирээдүйн сайн сайхны төлөө нэг хүн шиг л нэгдмэл үзэл, сэтгэлээр зүтгэх ёстой гэсэн онол бий. Гэтэл эл нам гэгч сонирхолын бүлгийг “Газрын наймаачин” удирдаж энэ үзэл бодлоороо бусадтай нэгдэнэ гэдэг асуудал яг өнөөгийн ардчилсан нийгэмд оршин тогтнох нь юу л бол. Бас нийслэлчүүдийн ундны усыг арилжчихсан энэ эрхэм ард түмнийхээ төлөө ажиллаж чадах уу гэдэг асуудал яригдах нь. Учир нь эдгээр худагуудаас гадна өдгөө дуулиан болоод байгаа “Стандарт групп”-ийн Хатан Туулыг “тамласан” асуудалтай ч нэр холбогдоод байгаа билээ. Ёстой л Б.Бат-Эрдэнэ аваргын хэлсэн нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр хүн л улстөрийн намыг толгойлбол шударга биш дээ. Харин МАН-ын даргад зүтгэж бус М.Энхболд гишүүний нэр, сэтгэл, гар гурав нь цэвэр үү гэдэгт намынх нь гишүүд болоод ард түмэн дүн тавих биз ээ.
Үргэжлэл бий...
Сэтгэгдэл ( 13 )
ene ulaan luivarchin yaj tsever baidag yum adgiin boxir amitaniig songoxoos uur songoltgyi bolson MAN byr iljirch ustaj buin shinj .Arai l baina daa MAN shinechileliig arai ch ingej xiixgyi baix aa ard tymniig ,MAN iinxaa egel jiriin gishyydiig doromjilj baina adgiin boxir amitaniig yaj darga bolgoj chadaj baina aa .Ene mal ni ch etsgiigee yxej baixad xajuud ni baix yostoi baital tend alban tushaal gorilood suuj baidag iim l alban tushaaliin xeneeten d MAN iig xudaldaj avlaa daa gazriin chenj baisan xyn mud MAN aa zaraad ashgiig ni gargax bailgyi uur yu l bodoo aj lav l MONGOL iin ard tymend gerel gegee yzyylexiig bodoogyi ni lav
Enkhbold dargaa hund hoit nas gej baidagiim bol ta Ulaanbaatar hotiig iim bolgoson nuglee tsagaatgaj ydaj tamd ocih buyn uildeej
luivarchida odo bolo um bish u uls turuus garch zaigaa tavi ard tumen uursduu ulsaa hugjuulie zailthgaa zailRahgui shunaltaadshuubval yuchgui bolgood heden uer chini haraan sain sanaj yv bi bish deer chini tenger gej bdag ym
naranhuu enhbold 2 neg ailiin hurgetsuul gedgiig ta nar medeh uu. ter 2 ohinoo ugsun ail odoo jargaj baigaa bolovchig hojim hoino ih l zovno doo
Ashgvi dee naadhaaraa udirduulaad MAN.g bvr musun ustga.
ЗА ЗА САЙН Л БИЗ. МАН ГЭДЭГ МАНГАСЫН ЗАМ НТ ШУЛУУДАХАД ДӨХӨМ БОЛНО ЭНЭ ХҮНЭНЦЭР МАНГАС ДАРГА НЬ БОЛНО ГЭВЭЛ. ЯМАР Ч ХУВИЙН БИЗГЕСГҮЙ ЭНЭ ДҮНХҮҮ АМЬТАНЫ ҮР ХҮҮХДҮҮД НЬ BENZ 500 УНААД Л ДОЛИЙЧИХООД ЯМАР Ч ГЭМГҮЙ ЦХЩАРЙАЛААД Л. АРД ТҮМЭН ЧАМАЙГ МЭДНЭ ДЭЭ ЯМАР ЯЛТ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЯМАР ХОР ХОИХРОЛ ТАРЬСАНЫГ ЧИНЬ
Ter 3 nastai huuhdiin orond ci snataj uhvel taarna muu Muu luivarchin snatsan huuhed tsetserlegt yvah yvj baih barilgiingazriig ci zarj ideed odoo gedes chin hagrahgui bna u muu usan gahai gazriin panzchin luivarchin
Бүх зүйл маань цэвэр гэж орон даяар зарлаадбайсан Бат Эрдэнэ одоо намын дарга болохгүй яасан юм бол? Эсвэл но-гоо сонгуулийн үеэр гэнэт мэдсэн юм бол уу? МАН-д ч цэвэр хүн олох ч өдрөөр дэн бариад хайсан ч олдохгүй тийм ховор бараа болсон гэсээн
Test
Gahai