МАН-ын XXVII их хуралд бэлтгэх ажлын хэсгүүд сүүлийн үед ойр ойрхон идэвхитэй хуралдаж байгаа. Тэдгээр ажлын хэсгүүдэд МАН-ын Шинэчлэлийн хороог төлөөлөгчид орсон бөгөөд өнөөдөр тус хорооноос ажлын хэсэгт байгаа гишүүдээ болон дэмжигчдийнхээ дунд намын дүрмийн шинэчилсэн найруулга, намын мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар тинк-танк хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.
Тэд намын үзэл баримтлалыг тодорхой болгох, намд фракцийн зарчим бий болгох, намын даргыг сунгаагаар тодруулдаг болох, гишүүнчлэлийн асуудлыг эргэн харах, дэмжигчдийн статусыг тодорхой болгох, хөгжлийн болон намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод ойлгомжтой хийх талаар саналаа олон талаас нь ярьж байна.
Хэлэлцүүлэгт улстөр судлаачид, их сургуулийн багш нар урилгаар оролцож байгаа бөгөөд их хурал хүртэл хэд хэдэн удаа зохион байгуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )