“2008 оны долдугаар сарын нэгний” гэх тодотголтой дуулиант хэрэг өдгөө намжиж тухайн үед буудуулан, бас угаартаж нас барсан гэх хүмүүсийн үнэт амь нас нохойн үхлээс ч долоон дор байдлаар гишгэлэгдэн баларч байна.
Хийгээгүй хэргийнхээ төлөө буудуулан амь насаа алдсан эрдэнэт 5 хүмүн, МАХН /МАН/-ын байранд амь насаа алдсан иргэн С.Г-ын гашуун түүх хэзээ ч хуучрахгүй. Хэдийгээр МАН /МАХН/ хэлмэгдүүлэлтийн үед “хувьсгал” нэрээр хийсэн аллагаа бүдгэрүүлэхийн тулд “Х” үсгээ авч хаясан хэдий хэрэг хуучирдаггүй, цусан толбо арилдаггүй гэдгийг санах учиртай.
Хэрэг хуучирдаггүй буюу /МАН/-ын байранд амь насаа алдсан иргэн С.Г-ын гашуун түүх
Шууд үхэлд хүргэх үхийн тун “нуувч” байсан юм биш биз
Шүүх эмнэлгийн гаргасан дөрвөн хувийн согтолт гэдэг нь шууд үхэлд хүргэх үхлийн тун аж. Үхлийн тун хүртсэн тэрээр хэрхэн яаж намын байрны 2 давхарт гарсан нь сонирхолтой. Цагдаа хүчнийхэн тус байрны нэг давхарыг тэр чигт нь эзэлж хөл дээрээ тогтохгүй ганц согтуу хүн бүү хэл ялаа ч орох зайгүй болчихсон байхад дээшээ гарчихсан нь яалт ч үгүй олны сонирхолыг татна. Тухайн үед С.Г-ыг согтуу яваагүй гэдгийг гэрчлэх хүн ч бий хэмээн ар гэрийнхэн нь ярьсан байдаг. Энэ бүхнээс харахад дөрвөн хувийн согтолт гэдэг нь хүний амь настай холбоотой хэргийг бүдэгрүүлж, баллуурдах гэсэн нуувч юм биш байгаа даа гэх хар өөрийн эрхгүй төрнө. Үхлийн тун хүртсэн С.Г-г тэд угаартаж нам барсан гэдэг.
Хугархай гар, сэтэрсэн чих юу өгүүлнэ вэ?
Тухайн үед талийгаач ямар байдалтайгаар олдсон дүр төрхийг ийнхүү дүрсэлдэг.
Үхлийн тун хүртсэн хүн чихээ сэтэрч, тархи бяцартал унаж тусан явах үндэслэл бий юу?
Шүүх эмнэлгээс гаргасан дүгнэлт нь 4 хувийн согтолт буюу “үхлийн тун” хүртсэн байсан гэдгийг дээр дурьдсан. Ухаанаа алдаж үхэлд хүргэх хэмжээний согтолттой байсан тэрээр чихээ сэтэрч, тархи бяцартал унаж тусан явах үндэслэл бий юу. Ямар ч согтуу хөлдөж, осгох, авто осолд орохгүй л бол гараа хугарч, биеэ хөх няц болтол нь гэмтэж бэртээд байдаггүй. Бас зодуулж цохиулаагүй бол гэдэг асуудлыг нэмэх ёстой байх.
Хөндийлсөн цогцосны гэдэс дотор хаачсан бэ?
Талийгаачид задлан хийх үед талийгаачийн тархи, гэдэс дотрыг нь хөндийлөн ухаж аваад оронд нь даавуу хийсэн байсныг нь төрсөн хүү нь нүдээрээ харсан байдаг. Тиймээс талийгаач эцгийнхээ гэдэс дотор, тархийг юуны учир ухсан, мөн эд эрхтэн нь хаана байгааг лавлахад “Хол бай” гэдэг үгээр хариулсан гэдэг.
Хэргийн газрын зураг юу өгүүлнэ вэ?
Хэргийн газрын зураг буюу талийгаачийн анх олдсон өрөөний зургийг цагдаагийнхан баримжуулан авчээ. Талийгаачийн цогцос байсан хивс нь ямар нэгэн цусан толбо байхгүй байсан бөгөөд хөлнийх нь ойролцоо нэг ширхэг бичгийн цаас байжээ. Талийгаачийн цогцос байсан өрөөний хивс, цаас тэр ч бүү хэл талийгаачийн хувцас шатаагүй, түлэгдээгүй байхад бие нь тvлэгдчихсэн байсан гэдэг.
Энэ мэтээр хөндөх, шалгах, эргэлзээтэй зүйлүүд олон байгаа боловч хэрэг аль хэдий “хуучирч” бүдэгрэх хандлагатай болж байна. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй гэдэг бий. Хэзээ нэгэн цагт үнэн зөв нь тогтоогдож, цаг бусаар хорвоог орхисон эрдэнт хүмүний амь настай холбоотой хэргийн эзэн илчлэгдэх биз ээ. Үнэн хүчтэй гэдэг дээ.
Х.Амгалан
Сэтгэгдэл ( 3 )
Алуурчин ардын намдхэлэх муу үг олдохгүй юм даа. бүгд луйварчин авилгалч хувалзнууд шүү дээ. Тэр гамбир ганхуяг Төр засаг руугаа салаавч гаргаад өөрийгөө хэр тэнэг вэ гэдгээ тодоор харууллаа..........
ENE BOL BAATARLAG GAVYAA BAISIIN HARIN ODOO ARD TUMNII HURENGEER BARISAN CAGAAN BAIRIIG ARD TUMNII CAGAAN ORDON BOLGOE.5 HUNII HUSHEEG URDNI BOSGOOD
ТИЙМ ШҮҮ