Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулга хүргүүлжээ. Тодруулбал хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа ч тодорхой мэдээлэл байхгүй байгааг үндэслэн энэ талаар цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулахыг хүссэн байна.
Уг асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийг 33.3-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө” гэж заасны дагуу хугацаанд нь бичгээр ирүүлэхээс гадна чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )