Ерөнхий сайд дугуй унаж ажлаа эхлүүлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Австралийн парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэхүү сонгуульд Либерал нам ялалт байгуулах нь тодорхой болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Парламентын танхимийн 150 суудлын 90-ийг нь Тони Аботтын Либерал нам авсан хэмээн урьдчилсан тооллогоор дүгнээд байгаа аж.

article-0-1BB172E3000005DC-384_634x411

Шинэ Ерөнхий сайд Тони Эббот эрх баригч Кевин Руддын Хөдөлмөрийн намыг ялснаа дөнгөж мэдсэний дараагаас ажилдаа орсон байна. Тэрээр Сидней хотын захаар дугуй унаж ажлаа эхлүүлсэн гэнэ. 55 настай Тони Эббот нүүрс хүчлийн хийн ялгаруулалтанд татварыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ хэмээн амласан юм. Түүний дугуй унасан нь ч энэ амлалтаас ажлаа эхлүүлэхийг илэрхийлж байна хэмээн ажиглагчид бичжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top