Хөрөнгө оруулалтыг боомилсон популист хуулиас болж улс орон хөрөнгө оруулалтын гачаалд орчихоод байна гэж яригсад цөөнгүй бий. Тэрчлэн ирэх долоо хоногт эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэн батлагдана гэсэн хүлээлт үүсгэчихээд байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагасан эерэг нөхцөл байдал эдийн засагт үүсэх болов уу гэсэн гэгээн хүлээлт бий. Тэгвэл нөгөө талд Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг улстөрчдийн халаасанд байдаг Монголын томоохон 20 компани лоббидож байгаа талаар яригдаж байна. Ер нь бол энэ шинэ хуулийн гол агуулга нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө /роялти/ нэмүүлэхгүй тогтвортой хэмжээнд төлөх боломжтой болох гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд нэмэхгүй байх тухай санааг агуулж байгаа. Харин ийм боломжийг 10 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол хэнд ч эдлэх эрх нь нээлттэй байхаар тусгахаар анхнаасаа төлөвлөгджээ. Түүнчлэн үндэсний хөрөнгө оруулагчдад ээл дагуулна гэгдээд байгаа энэ хуультай холбоотойгоор бизнесээс улстөрд шургалсан холимог улстөрчдийн ашиг сонирхолтой зөрчилдсөн асуудал мэдээж гарч ирж байна. Шинэ хуулийн төслийг араас нь түлхэж, хүч нэмж байгаа нөхдүүд нь ч нөгөөх л бизнесмэн улстөрчид л байж байна. Тэдгээрийн нэрсийг жагсаавал “Алтай Трейдинг”-ийн Сү.Батболд, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Женко”-гийн Х.Баттулга, “АПУ”-ийн Г.Батхүү, “Бридж”-ийн Д.Ганхуяг, “Голомт”-ын Л.Болд, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн “Монгол Тамхи Со”-ийн Ц.Дашдорж, “Бодь”-ийн М.Зоригт, “Монгол шуудан”-ийн ТУЗ-ийн дарга асан Д.Зоригт, “Мон Уран”-ны Б.Наранхүү, “МАК”-ийн Н.Номтойбаяр, “НИК”-ийн О.Содбилэг, “Залуу Монгол”-ын М.Сономпил, “МCS”-ийн Л.Энх-Амгалан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нарын нэрс цуварч байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг лоббидогч эдгээр бизнесмэн улстөрчдийн тухай цувралаар хүргэж байна. Ингээд лоббидогчдын тухай цуврал “Алтай Трейдинг”-ийн эзэн буюу Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухай мэдээллээр эхэлж байна.
Сү.Батболдын бараан түүх
-Эсрэг намынхаа амтай хэлтэй эрхмүүдийн нэг болох “Фортуна” Н.Батбаярт амаа асуулгаж, үгээ барж суусан экс Ерөнхий сайд Сү.Батболд бизнесийн эрх ашгаа улсын эрх ашгийн өмнө тавьчихдаг нэгэн гэдгийг цаг хугацаа харуулсан билээ. “Фортуна” Н.Батбаяр нэгэнтээ түүнд хандан “-Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ.Тавантолгойг “MCS”-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” хэмээн асуулт тавихад “-Эхлээд та өөрийгөө засах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн юм билээ. Би өөрийгөө засаад өрхөө засчихсан. Одоо төрөө засах ажлыг үүнээс ч илүү хийж чадна гэж бодож байна. Тавантолгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй. Хариуцаж байгаа хүн нь би. Харин та байсан бол чадахгүй гамшиг болгоно. Ийм зохимжгүй юм ярихаа боль…” хэмээн хэл ам нь түгдчин байж хариулаад хилэнтэй царайгаа нууж чадалгүй эвгүй байдалд орж суусан Сү.Батболд үнэн хэрэгтээ Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нарын нөхдүүдтэй хамт өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулж байсан түүхтэй шүү дээ. “Тавантолгой”-н ихээхэн нөөцтэй хэсгийг ашиглаж байгаа энэ компани улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон гэдгийг хэлэх нь зөв биз. Түүнчлэн С.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан, Г.Батхүү нар Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж арван онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Тэд бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал гэж харагдавч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрсөн үйлдэл гэдгийг нь хэлэх нь зөв биз.
Ер нь Сү.Батболдын хувьд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Тавантолгойн ордыг өөртөө ашигтайгаар эргэлдүүлж ирсэн баримтууд бий. Яамны мэргэжилтнээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэрбээр “Монгол импекс” нэгдлийн экспорт хариуцсан хэлтсийн даргын албыг хашиж байхдаа хувийн бизнесийнхээ суурийг сайн тавьсан нэгэн. “Чингис” зочид буудлыг хувьдаа авч, Бороогийн алтны ордыг Канадуудтай хамтран самраад зогсохгүй 6 тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй Тавантолгойн ордыг өөртөө авсан тэрээр Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанид энэ ордыг зарчихаа шахсан гэдэг. Харин Н.Энхбаяр, С.Баяр гэсэн аргагүй акулуудынхаа шахалтаар Тавантолгойг төрд хүлээлгэн өгөхдөө сүрхий зузаан өрмийг авч үлдсэн нь “Ухаа худаг”-ийн орд байв. Түүнчлэн өөрийнхөө ашиг сонирхолд хамаатай төсөл болгоныг өөрийн болон бусдын хүчээр түлхэн урагшлуулж ирсэн увайгүй олигархиудын нэг бол Сү.Батболд юм.
Түүнтэй холбоотой но-той асуудлуудыг хөндөөд байвал олон бий. Тэрээр улсын хөрөнгө мөнгөөр өөрийнхөө бизнесийг тэтгэхдээ арга заль хэрэглэхдээ тун сурамгай. Ямартаа л арваннэгэн онд ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 110 тэрбумын бондоос тэр өөрийн өмчлөлийн “Алтай кашмер” компаниа татгалзуулсан хэмээн мэдээлж байсны ард өөр сувгаар мөнгө гулсуулах операци явагдаж байсан байдаг. Тодруулбал, УИХ-ын 30-р тогтоолтой холбоотойгоор Засгийн газрын 2011 оны 7 сарын 6-ны 221-р тогтоол гарч, ноолуурын салбарт 300 тэрбум төгрөг хуваарилагдсан нь ноолуурын бизнесийнхний лоббигоор, тэр дундаа Сү.Батболдын өөрийнх нь лоббигоор гарсан гэгддэг. Тэр мөнгийг “Монгол Ноолуур Нэгдэл”-ийн хэдэн компани хувааж авсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд нь “Монгол Ноолуур Нэгдэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүн болох нэгэн компани болон түүний толгой компани болох “Спейшл интернейшнл” ХХК-аар дамжуулан Засгийн газрын бондын эх үүсвэрээс олгох зээлээс 5 тэрбумыг авсан гэгддэг.
Тэгэхээр Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидож байгаа томоохон 20 компанийн нэгийнх нь эзэн улстөрчийн намтар нэг ийм бараан байх юм. Манай сайт эхэнд нэр нь гарсан бизнесмэн улстөрчдийн тухай асуудалтай мэдээллүүдийг цувралаар хүргэнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 25 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ULSIIN MONGIIG IDEJ UUJ HUVIIN BEZNESE ORGOJUULSEN ARD TUMEND IL BAIHAD ODOO TEGED SHALGAACHE AVILGATAI TEMTSEH GAZAR ODOO TOR BARIJ BAIGA
novshoo hurdan uheed ugduu. CHinges zochid buudaliig yaaj hulgailsaniig chini bugd medne.
Хаашаа янзын ханаж цаддаггүй ХУВАЛЗНУУД бэ ? Ганц нэгхэн нь эцсийн бүтээгдхүүн гаргах үйлдвэр байгуулсан олонхи нь бусдын халаасыг тэмтэрсэн эсвэл эрх мэдлээр баяжсан эрхмүүд байна. ХӨРӨНГӨ БАЙГААД ХОРВООД 2 ДАХИА ЭНЭ БИЕЭРЭЭ ТӨРӨХГҮЙ ХОЙНО ХООСОН БИШ ТОЛГОЙТОЙ Л ЮМ БОЛ улс эх орноо бодмоорсонингэж гутамшиг болох гэж дээ? Бусдын юмыг булааж идсэн зарим нэг тэрбумтан ньүхэхдээ түүнээ ухаарч буяны сан байгуулдагАВСАН ДААаваад орохгүй юм чинь дээ. Харин үйлдвэр байгуулсан үе дамжин цэцэглэж хөгжөөд тэр хүнийг дуурсгаж явна. Үүнээс нэгийг бодно байгаа.
Namaig songoj namaig dahin dahin bayajuulsan teneguud ta nart bayarlalaa. Odoo bol bi tasarchihsan tiimees dahij songogdoh shaardlaga baihgui. Za za demii um yariad tsagaa ureed yahav. S. Bayar casino-d huleej bna. Munguu jaahan urj zugaatsie. Bayartai uher mongolchuudaa
Баячуудыг үзэн яддаг сэтгэлгээ манай нийгэмд их хүчээ авчээ. Нийгмийн дундаж давхарга нь цөөнх болсны тод жишээ юм болов уу даа л гэж харж байна. Тавантолгойн ордыг харин ч 100 хувь эзэмшиж байгаад төрдөө өгсөн хүнийг муулахын оронд нь магтдаггүй юм гэхэд дуугүй өнгөрч болно доо. Төрд өгөөгүй өөрийн хувийн ашиг сонирхлоо дагаад гадны компанид зарчихсан байсан бол одоо юу гэж бичиж суух байсан бол доо.
Батболд ч бас зочид буудалд барьж дуусгаад монгол улсыг нуур дахлах Чингис буудалтай бас голтой хун Ажнайн Батэрдэнэ торийн омчит компани Омноговь аймгийн иргэдийн хувьцаа Нутгийнхаа баялгийг хятуудтай нилэд ухаж зоож газар хорсийг нь эргуулээд гамшиг болгож оороо баяжсан их хэмжээний татвараас зугтаасаж хууль гаргалцаж цагаатгагдсан ыг яах вэ
eniig manai tagnuuliikhan zugeer haraad suugaad bdag uim bhdaaiim urvagch novshnuudiig shuud buudah heregtei shdee
nohoin gulug uimdaa chi batboldoo odo ouhej dald orvol taarna baasnii har nuh
ганц хүн л идэх гээд байна гэнэ дээ алтанхуяг өглөө юу? энэ хүний засгийн газрын үед ДОЛЛАР хэд байлаа одоо хэд байна бодох л хэрэгтэй. монгол оронд мааньреклам сайтай хүн биш хийдэг хүн хэрэгтэй шдээ
Su.Batboldiin ued bayajsan mongol uls odoo bee batbayar aar ediin zasgaa bariulaad modoo barij bgaa biz dee
Энэ хүн монголын улс төр,и бизнесээс хурдхан зайлаасай. Дандаа гай болноо.
Ганц хүний тухай яриад байхын эдгээр “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Женко”-гийнХ.Б аттулга, “АПУ”-ийн Г.Батхүү, “Бридж”-ийн Д.Ганхуяг, “Голомт”-ын Л.Болд, “Монроуд”-ын Б.Гарамгайбаата
horoo!!!
Үндсэн хуулиар газрын баялаг нийт иргэдийн өмч болохоор Бороогоос олсон мөнгөө ард түмэндээ түгээх байлгүй гэж харах юм байнашүү дээМонгол хүн уг нь худлаа хэлэхгүй дээ
2,7 say xunii xooliig bulaasan xun uudtei yavaxgui dee!!! Olon xunii xaraal xel am xetsuu dee!! Ami nas ur xuuxeded ni xatuu daa!
2,7 say xunii xooliig bulaasan xun uudtei yavaxgui dee!!! Olon xunii xaraal xel am xetsuu dee!! Ami nas ur xuuxeded ni xatuu daa!
mongold gai tarisan xun S. Bayr, Batbold nar.
mongold gai tarisan xun S. Bayr, Batbold nar.
Хамгийн том Бороогийн алтыг канадуудтай нийлж хулгай хийсэн