“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын тухай хүргэсэн. Үндэсний хөрөнгө оруулагчдаа төрөөс дэмжихдээ дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд нэмэхгүй байх тухай санааг агуулж буй Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хурдан түргэн батлах сонирхол нь УИХ-д суугаа 20-иод бизнесмэн гишүүдийг нэгтгэж байгаа юм. Тэгвэл тэдний нэг нь “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга юм. Ингээд бизнесээс улстөрд шургалсан түүнийг эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх ямар үндэслэлүүд байгааг авч үзье.
Х.Баттулгын нударга
Улстөрийн карьер нь огцом дээшилж хоёр ч засгийн үед сайдын алба хашин суугаа Х.Баттулга эрхэмтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл олон. Сүүлийн жилүүдэд Ц.Элбэгдоржтой илүү ойр түншлэх болсон түүний Сингапур, Бээжин, Москвагийн чиглэлд ганзагын наймаа эрхэлж, овсгоо сүйхээнийхээ хүчээр нэгийг хоёр, хоёрыг дөрөв болгон өсгөж амжилтад хүрсэн хөдөлмөрч замналыг нь энд үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ тэрээр бизнесмэнээс төрийн түшээ хүртэлх замыг туулахдаа хуудуутай олон ч асуудалтай нэр холбогдож ирсэн байдаг. Ямартаа л их хэмжээний мөнгө угаасан МИАТ-ийн луйврын хэргийн эздийн нэг Ч.Хоролсүрэнгийн "Монголиан Эйрлайнс" дахь хувьцааны жинхэнэ эзэн нь гэдгээр нь аваад үзэхэд томоохон асуудал үүсэх л ёстой. Гэсэн ч тэрээр ямар ч үед унадаггүй тогтоод байдаг нэгэн.
Өдгөө Монголын улстөрд нөлөө бүхий байр суурьтай яваа АН-ын нэр бүхий эрхмүүд БНСУ-ын Dae woo. LG, Nomurang зэрэг компаниудыг хуурч мэхлэн 120 сая ам.долларыг нь луйвардаж дуулиан дэгдээсэн хэрэгтэй яах аргагүй холбогдох хүмүүсийн нэг бол Х.Баттулга. Өмнөх цувралд өгүүлсэн Г.Батхүү ч энэ луйвраас ихээхэн ашиг унагасан нөхдүүдийн нэг гэдгийг дашрамд нь хэлчихье. За харин өнөөдрийн цувралын баатар Х.Баттулгын хувьд 17 чингэлэг спиртийг гаалиар оруулж ирчихээд, Гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спиртээ ганцхан шөнийн дотор ор мөргүй алга болгож, ашиг хийсэн зайтай эр.
Тэрээр Солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкуудыг өөрийн болгосон гэдгээ үгүйсгэдэггүй. Гэхдээ тэрээр зөвхөн мөнгөөр асуудлыг шийддэггүй. Мөнгөтэй хавсран нударгаа ашигладаг гэж болох юм. Учир нь тэрээр Интер банкийг эзэн Хоролсүрэнгээс нь авахдаа айлган дарамталж, зодож байсан талаар нь эх сурвалжууд өгүүлсэн байдаг. Бас МАН-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс “Капитрон” банкийг нь авахдаа ч айлган сүрдүүлэх аргаа хэрэглэсэн гэдэг. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөхөөр ажиллаж байсан, Капитрон банкны нэг хувийг эзэмшигч Цогтбаатар гэх эрхэм Ц.Оюунгэрэл, Х.Баттулга нарыг банк наймаалцах уулзалт хийж байхад нь хажууд нь байж өөрийн саналаа хэлсэн биш, цусаа гартал зодуулж, амаа хамхихаас өөр аргагүйд хүрч байсан байдаг. Үүнийг нь энд өгүүлэхийн учир төр түмний төлөө гэж худлаа ярьж сонгогддог нөхдүүдийн цаад үнэн төрхөд но бий шүү гэдгийг л бага ч гэсэн харуулах гэснийх юм.
Ардчиллын буянаар төрийн мэдлийн өнгөтэй өөдтэй үйлдвэр, обьектүүдийг хувьчилж авсан хүмүүс нь АН-ынхан гэдгийг нөхцөл байдал харуулж байгаа. Тэгвэл Х.Баттулгын хувьд хувьчлалаар ихээхэн ашигтай хөдөлсөн нэгэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Баянгол зочид буудлыг өөрийн болгосон түүхийг нь дурдахад л асуудалтай байна. Тэрээр биржийн луйврын аргаар “Баянгол” зочид буудлыг авчээ. Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байхад Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль өгсөн тухай нь эх сурвалжууд өгүүлж байсан байдаг. Улмаар “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө, Х.Баттулгад ямар ч өрсөлдөөнгүйгээр 44 сая төгрөгөөр зарж байжээ. 50 сая ч хүрэхгүй төгрөгөөр авсан буудлынх нь дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гэдгийгХ.Баттулга анхнаасаа мэдэж байсан байж болохыг үгүйсгэх аргагүй билээ. Ер нь тэрээр гол нь өөртөө ашиг дагуулсан ийм байдлаар хэд хэдэн үйлдвэр, обьектыг өөрийн болгосон. “Max импэкс”, “Талх чихэр” гэхчлэн хүнсний чухал үйлдвэрүүдийг хувьдаа авчихаад, олон ч жил ашиг олж суугаа тэрээр одоо бол төрийн нэрээр яригдаж байгаа их том бүтээн байгуулалтын төслүүдийг босгох үүргийг хүлээж суугаа. Тэрийгээ ч бас олигтойхон хийж чадахгүй байгаа билээ.
Үлгэр яригч сайд..
Салбар хариуцсан сайдын хувиар Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж гайхамшигт бүтээн байгуулалтыг урагшлуулах үүргийг хүлээж байгаа тэрээр өмнөх засгийн үед сайд байхдаа төмөр замын бүтээн байгуулалт гэж ярьсаар л байгаад таарсан. Гэхдээ цаагуураа бол чамгүй хор хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байдаг. Ямартаа л Х.Баттулга БНСУ-ын консорциумтай төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, дарагдаад өнгөрсөн. МТЗ-ын Гүйцэтгэх захирал, Х.Баттулгын гарын хүн Б.Батзаяа БНСУ-ыг зорьж хөрөнгө оруулагчидтай санамж бичиг үзэглэж амжсан тухай мэдээллээ гадагшлуулахгүй дарж байсан нь анхаарал эрхгүй татдаг. Нууц гэрээнд гурван баримт хамаарч байсны нэг нь гэрээ, хоёр нь санамж бичиг байсан. Гэрээ нь 23 хуудастай бөгөөд хуудас бүртээ нууц гэсэн дардастай байсан нь ч анхаарал татахаас яахав. Харин Х.Баттулгын хувьд энэ асуудал дээр өөрийгөө тас өмөөрч, өнөөх үг хэлсэн Ц.Нямдорж буруутаад таарсан.
Тэгэхээр өөртөө хир халдаахгүй яваа Х.Баттулга сайд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийг ч өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр бантан зутан болгуулж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх тендерийг шууд авах компани нь Х.Баттулгын итгэлт хүмүүсийн нэг Б.Батзаяаг “МТЗ” ТӨХК-ийн захирал байх үед байгаль орчны үнэлгээг нь хийх ажлыг ямар ч тендергүй авч чадсан “Natural sustainable” гэдэг компани болохыг ч өмнө нь дуулгаж байсан. Үүнийг өгүүлэхийн учир нь хувь, хувьсгалын эрх ашгийн асуудлаа Х.Баттулга сайд ялгаж, салгадаг уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Түүний гарын хүмүүс Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн үйл ажиллагаанд дур зоргоороо оролцож байгааг эх сурвалжууд хэлж буй. Сайншанд төслийн хүрээнд Усны хайгуул, бүс нутгийн хооронд ус дамжуулах судалгаа гэхчлэн тэрбумаас дээш үнийн дүнтэй ажлуудын тендер явагдаж байгаа бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичиг нь Х.Баттулга сайдын гарын хүн. Тэрчлэн асуудалд үзэмжээр хандаж байгааг ч хэлж яригсад бий.
Уг нь тэрээр улсын эрх ашиг гэж үг хэлэх ярих дуртай. Гэхдээ үйлдэл нь өөр. Түүний “Женко”-гийн CAML компани Оюу толгойн хятад ажиллах хүчинг хангаж ирсэн гэх мэдээлэл бий. Тэрээр уул уурхайн салбарт хятадуудтай нягт хамтын ажиллагаатай. CAML(Central Asian Mining Logitics) компани нь Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэх мэдээлэл ч байгаа.
Ер нь бол “Женко” Х.Баттулга бизнесийн эрх ашгаа хэзээд улстөртэй уяж ирсэн нэгэн юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын шинэ нуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал түүнийг онцоллоо. Ийм л даварсан нөхдүүд төрд түмнийг төлөөлж, увайгүй үйлдлээ нуун дарагдуулсаар байгаа юм.
“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 43 )
Хулгар Хулгайч даа
MIAT iin gol hergiin ezen ni ene hun,mongold shudarga yos togtoh tsagt ene hun hetsuudeh bizee,ter tsag irneee
Tas ni ireheer ene hun shorondoo yavna,ter tsagt buh horongo ni orosiin checheni undesten huuhnii gart orno bizdee. Hichneen sain er hun bailaa geed bolovsrol medleg dutuu bolohoor buruu zamaar l orno. Mongoliin ard tumniig arhind jivuuleh 90 eed onii anhnii ajliig ene hun hiisen,odoo mag guriliin unend sohruuleh ajliig gardan biij baigaa ni unen
Ч.Хоролсүрэнгий
MONGOLD MAH YAGAAD 10 $ GURIL YAGAAD 3$ BAIDGIIG HUMUUS BODDOGGUI. ALTAN TARIA MILLHOUSE-IIN EZEN HEN BILEE? MAH KOMBINATIIN EZEN HEN BILEE? HEN UILDVER HUDUU AJ AHUIN SAID BILEE? MONGOLD BANKNII ZEEL YAGAAD DELHIID BAIHGUI UNDUR BAINA? HEN TBD -IIN EZEN,OLOMTIIN GOL HUVITSAA EZEMSHIGCH BILEE?
Hun buriin hiideg l naimaa. Battulga ter zergiin naimaachid zunduu bsan. Battulga jaahan munguu abilga heel hahuuliruu huuli bus naimaaruu oruulsnaaraa iluu. Ulsaa hund ued hamgiin gol gol ashigtai gazruudiig luivar avilgaliin argaar avsan hun. Mongol ulsiin ediin zasag ba uniin usult urgun heregleenii baraa bugd Battulga luivarchingiin gart orson. Zahiin jisheeg durdiya; mongoliin mah delhiid bhgui undur hanshtai bna. Amerikt uhriin mah :2,80$ solongost 6000wonn fransed 1,50€ ... Mongold 10000 bn. Mongol mal aj ahuin oron , ulsaas mah beltgel, mahnii nuuts, export ...zeregt turuus asar olon terbumiig gargadagch ene ni Battulga iin garaar 100% orood alga boldog. Mahnii une 3000 tugrugt baih bolomjtoig battulga huviin uuriin biznesiig demjih chigleleer usgusun. Huduu oron nutgaas mah beltgeld heden terbumaar mah beltgeed hed ni tsever zartsuuldagiig ta bugd medeh uu. Neg aimag jishee ni Dornodot 20 terbumiig tusuvludug ch mah beltgeliig hariutsaj yavaa erhem Battulgiin gariin hun ter ni 6-8 iig butsaaj belneer avchrah uuregtei. Namar ni malaa tushaagaad tailan tootsoo hiihed yag tulj bhaar hiilgedeg. Ene ni yu heleed bna ve geheer bidnii hyamd ideh mahiig ene hun usguj bga tsever luivriin arga. Huduunii jijig chenjuud bol ednii huld chiregdsen unuu margaashiin talhnii mungu huutei banknii zeeldee taarsan humuus. Battulga bol ulsiin pond bolon ulsaas belen mungu shuud avdag bolon huugui asar olon terbumiig huviin biznestee ergelduuldeg luivarchin. Odoo uuriin gariin luivarchidaa mungu iduulj ulmaar tednee daramt shahaltand oruulj aimag sum duureg hotod uls turjuulj demjij gargaj hezeech unahaargui huchirheg bolson. Ih mungu hurungu erh medel alban tushaald hurgedgiig Battulga ba tuunii toiron hureelegch ard tumnee shulan muljigchid bidnii nuden deer haruulj chadlaa. Hun alah enuuhendzahialgaar olon ch saihan ers Battulgiin gart yavsan daa. Tur zasgiin said darga nar ihenh ni Battulgiin daramt shaltand bna daa. Ard tumen mini nudee nee.
Hun buriin hiideg l naimaa. Battulga ter zergiin naimaachid zunduu bsan. Battulga jaahan munguu abilga heel hahuuliruu huuli bus naimaaruu oruulsnaaraa iluu. Ulsaa hund ued hamgiin gol gol ashigtai gazruudiig luivar avilgaliin argaar avsan hun. Mongol ulsiin ediin zasag ba uniin usult urgun heregleenii baraa bugd Battulga luivarchingiin gart orson. Zahiin jisheeg durdiya; mongoliin mah delhiid bhgui undur hanshtai bna. Amerikt uhriin mah :2,80$ solongost 6000wonn fransed 1,50€ ... Mongold 10000 bn. Mongol mal aj ahuin oron , ulsaas mah beltgel, mahnii nuuts, export ...zeregt turuus asar olon terbumiig gargadagch ene ni Battulga iin garaar 100% orood alga boldog. Mahnii une 3000 tugrugt baih bolomjtoig battulga huviin uuriin biznesiig demjih chigleleer usgusun. Huduu oron nutgaas mah beltgeld heden terbumaar mah beltgeed hed ni tsever zartsuuldagiig ta bugd medeh uu. Neg aimag jishee ni Dornodot 20 terbumiig tusuvludug ch mah beltgeliig hariutsaj yavaa erhem Battulgiin gariin hun ter ni 6-8 iig butsaaj belneer avchrah uuregtei. Namar ni malaa tushaagaad tailan tootsoo hiihed yag tulj bhaar hiilgedeg. Ene ni yu heleed bna ve geheer bidnii hyamd ideh mahiig ene hun usguj bga tsever luivriin arga. Huduunii jijig chenjuud bol ednii huld chiregdsen unuu margaashiin talhnii mungu huutei banknii zeeldee taarsan humuus. Battulga bol ulsiin pond bolon ulsaas belen mungu shuud avdag bolon huugui asar olon terbumiig huviin biznestee ergelduuldeg luivarchin. Odoo uuriin gariin luivarchidaa mungu iduulj ulmaar tednee daramt shahaltand oruulj aimag sum duureg hotod uls turjuulj demjij gargaj hezeech unahaargui huchirheg bolson. Ih mungu hurungu erh medel alban tushaald hurgedgiig Battulga ba tuunii toiron hureelegch ard tumnee shulan muljigchid bidnii nuden deer haruulj chadlaa. Hun alah enuuhendzahialgaar olon ch saihan ers Battulgiin gart yavsan daa. Tur zasgiin said darga nar ihenh ni Battulgiin daramt shaltand bna daa. Ard tumen mini nudee nee.
hahahahhahahahahahahaSAINSAIHA N, CHADALTAI CHADAJBAIGAAHYNDEE BITGII ATAARHAACH.......OOROO YUCHCHADAHGYIBAIJ,,,,CHIHYNMUU LAHAASOORYU CHADDAGYUMBE.,..... CHI AMJIHGYIBAIHAAAAAAAA
Hogiin chaar umhii lalar
Улс орны төлөө, ардын төлөө Үнэнийг шууд хэлэх ийм сэтгүүлчийг ард түмэн хайж байгаа болно. Луйварчдад ба мөнгөнд худалдагдаагүй, Үнэний төлөө, шударга ёсны төлөө тэмцэгч Сэтгүүлчдийг Ард түмэн хамгаалж харж хандаж байх болно. Баярлалаа.
Eelbegdorj hudalyariharaa nud ni ayganasa bultreh shahdag,iim muuhai uildeltei nam nertei heden oligarhi- hybalznudaar hureelulched turiin hybalznydiig pindiilgej bj, uugshuulj bdag,heteg huuchirdargui gej unen...en humuus*****garah gej zutged bdag ychor ni todorhoi bn.MONGOL TUR--g hybalznydas tsberleh hun gej bodson chin ?!?!
Godfatheriig duuriaj savsagnagch Tulgaa batsaanii shound hoshgirogchid tenegee busdad biitgii gaihuul.Yanz yanziin nereer orj ireed l haraal eruulu tavij gene.Ta nariin tuvshin chini ene l dee.17 chingeleg spirt uugaad Altan taria,Millhouse,Talh chiher,Atariin talhaar daruulchihaad araas ni Mah kombinatiin Nuudelchin bansh Bayangol buudald zooglohoor argagui ch yum daa zailuul.IP gej yu baidgiig 8-r angiin bolovsrolgui teneg Twitterchin-geesee zaalgachihval sain yum sanj.
Hyatadiin Mongol bolohoos gants umuurch hamgaalah hun shu dee. yuugaa hutsaas bgaan tanai sait
Hyatadiin Mongol bolohoos gants umuurch hamgaalah hun shu dee. yuugaa hutsaas bgaan tanai sait
itgeltee heden tsaas avsiin kkk
Jinhene er Hvnshdee!
tsagtaa bor zurheeree holoo olson manai sain beznes hun manaihan mongo tuunig dagah n zui d niicne manaihaan tamin togooni ulgeree sanadaa
Er hun
Ardchilsan namiin businesmenuudiig anguuchilj baigaa yum baih daa ene itgelt. Undesnii heden companiudaaraa ingej oroldoh yamar hereg baina aa? MAN-iinhnii ataa horsol dald yavuulga gej oilgoloo
Battulga saidaar oroldohoo bolimoor yuma. Henii zahialgaar hudlaa yum bicheed bn. Barintta yum bichvel yasin. Zohiol bicheed bgaamu haashaiin.
Elbegeegiin dalbaan door nuugdaj hamag muu zuilee guizelduulj bgaa luivarchin Nar jargadag yum shuu
Mongol emegteig yanhan bolgoj zarj bsan ni unen bol ene muu hulgaich Adgiin uhleer uheh bolno
Godfather kinonii ezen Don Korleoneg duurian kompania Genko gej nerlesen batsaan,hojimiin Orosiin hurgen ganzagaar hul deeree bosson gedeg ni hudal baina.Tuunii Beejin Singagiin hoorond kamer zuuj Arslan hotod Mongol ohidiig yanhan bolgoj zarj baisan ue ni zuvhen Mongolchuudiig uuriin huch hudulmureer bosch irsen gej munhruulhad l heregledegddeg. Mongolchuudiin buh hunsiig medegch ter ”ashig sonirhliin zurchilgui” Uildver huduu aj ahuin said. Mongoliin tumur zamiin hugjliig Oros ruu nuurs eksportlono gej munhruulsaar 5 jil hoish tataj munuuh Orosiig Hyatadad nuurs niiluulj ehleh odoog hurgej chadsan Zam teevriin said asan.Shunal ni dendsen mani er odoo Mongoliin nuursiig Hyatad baga une helj baihad Oros ruu undur uneer eksportloh talaar yagaad ch yum duugarahgui baigaa.
балиар эр
shal utga awtsaldaagui um bicheh um
Үнэн зүйл бичсэн юм шиг бна, баттулга бол хэдэн жудогийн банди нараар хүн дарамтлуулдаг, тэр ч бүү хэл гадагшаа охидыг хүртэл зарж бсан гэсэн яриа бдаг шүү, Итгэлтээ энэ талаар сурвалжлаарай, хогийн луйварчин баттулга мөнөөсөө мөн