Шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал: Лицензийн мангас Н.Номтойбаяр

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Өнөөдөр Улсын Их Хурлын  ээлжит бус чуулганаар анхаарал татсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл гэхчлэн таван хуулийн төслийг хэлэлцэх юм. Эдгээр хуулиуд  батлагдвал хүмүүс тайвширч, ханшийн шок арилна. Хоёрдугаар  хөрөнгө оруулалт наашилж валют орж ирнэ. Гуравдугаарт алтны худалдан авалт нэмэгдэж улсын валютын нөөц өсч манай улс эдийн засгийн хувьд бядтай болно.Уг хуулиуд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой гэдэг байр суурь эдийн засагчдаас гарч байгаа.

 

Гэхдээ бас анхаарал татсан асуудал ч байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор уг хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цувралыг манай сайт хүргэж байгаа. Өмнөх цувралуудад “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Мон Уран”-ы эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү,  “Хурд”-аар овоглодог, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарын тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл цуврал “МАК”-ийн Н.Номтойбаярын талаар үргэлжлэн хүрч байна. Эдгээр улстөрчид уг хуулийг түлхэн дэмжихийн учир нь 15  тэрбум төгрөгөөс дээш тоологдох мөнгөний бизнесийг эрхэлдэг бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн  албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд хөдөлгөөнгүй, тогтвортой байдлаар төлөх боломжтой болоход чиглэж байгаа гэдэг нь тодорхой болоод буй. Ингээд “МАК”-ийн Н.Номтойбаярт энэ хуулийг дэмжих ямар шалтгаан байгаа вэ гэдгийг хамтдаа харъя.

 

Лицензийн мангас Н.Номтойбаяр


Н.Номтойбаяр бол 15 тэрбум байтугай түүнээс хол давсан хөрөнгө мөнгөтэй бизнесмэн улстөрч юм. Тэрээр Стратегийн ач холбогдолтой, мөн  стратегийн ач холбогдолтой гэж тогтоогдож болзошгүй хэд хэдэн томоохон ордын хайгуулын болоод ашиглалтын лицензийг эзэмшигч Монголын Алт компанийн эзэн.  Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд бий. МАК компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагааны гараа Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайгаас эхлэлтэй тус компанийн лизенз эзэмших эрх нь дуусах хугацаануудыг нь харахад олонхи нь 2030 он хүртэлх болоод түүнээс хойшхи хугацаанд хүчин төгөлдөр байгаа болохыг та доорх хүснэгтээс харж буй болов уу.  Эцэг Б.Нямтайшир болоод хүү Н.Номтойбаяр нарын эзэмшлийн  МАК компани монголын уул уурхайн салбарт орон зайгаа эзэлсэн акул гэдэг нь нэгэнт тодорхой. Түүнчлэн УИХ-аар батлагдах гээд байгаа хуулийн үр шимээр татварын хөнгөлөлт эдлэх нь томоохон ач холбогдолтой гэдэг нь тодорхой юм.

За ямартай ч МАК бол лицензийн мангас болсон компани. Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд Саус Гоби Сэндсээс Хятадын төрийн өмчит Чалкогийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь  Саус Гоби Сэндс  ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой,  Сүмбэр-Билүүт,  Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг  стратегийн орд.

 

 “Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани  2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад,  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй.  Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр Монголын Алт компани нь  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Улмаар “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж,  Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч  “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах,  монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байсан юм.Гэхдээ МАК-ийнхан нэг хэсэг худалдсан талбайнуудаа эргүүлэн авах тал дээр бодлогын чанартай зүйлс хийснийг бас үгүйсгэх аргагүй юм.

 

Ямартай ч МАК ХХК нь 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлох анхны гарц сувгийг нээх, Хятадын зах зээлд Нарийн Сухайтын нүүрсийг таниулах, уг орд газарт дэд бүтцийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байсан. Тус хамтарсан компани жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлон Хятадын зах зээлд экспортолж байгаа. Анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм.

 

Мөн МАК-ийн мэдэл дэх бас нэгэн том орд Цагаан суваргын зэс, молибдены ордын тухайд төр өөрийн бодлогоо гаргах гээд байгаа хандлагатай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  үр шимийг нь хүртэх хүрээнд засгийн нөхдүүд хэлэлцээд хэд хэдэн ордын үнэлгээ болоод ТЭЗҮ-г судлах, заримынх нь тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Тэдгээр ордуудын нэг нь Цагаан суваргын зэс, молибдены орд юм.

 

2007 оны байдлаар МАК-ийн Геологи хайгуулын газар нь Дорнод, Дорноговь, Дундговь, Говь Алтай, Завхан аймгуудын нутагт геологи-хайгуулын ажил гүйцэтгэж, 330 тууш км эрлийн маршрут; 693.7 м3 суваг малталт; 21,715.3 тууш метр өрөмдлөг; 1,104 ш  литогеохимийн сорьцлолтын ажлууд тус тус гүйцэтгэж, 159 ш ховилон дээжлэлт, нийтдээ 7,062 ш кернийн дээж аван шинжилгээнд явуулсан байв.

 

Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайн тухайд  Монгол орны төвийн бүс дэх чулуун нүүрсний томоохон уурхай бөгөөд дотоодын үйлдвэр аж ахуйн газруудыг технологийн чулун нүүрсээр хангах гол эх үүсвэр болдог. Төмөр замтай ойрхон оршдог тул гадаад зах зээлд нүүрс экспортлох өргөн боломжтой гэж тодотгодог. Мөн тус компанийн мэдэл дэх Хөөтийн хонхорын нүүрсний орд буюу шатдаг занар, нүүрсний ордод  “Монголын Алт”  компани 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар , 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогдсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэх мэдээлэл бий.  Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байгаа.

 

Адуунчулууны орд газрын тухайд МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа. Ер нь бол МАК компанийн эзэн суусан томоохон төслүүдийн тоо энэ хэдхэнээр дуусахгүй. Түүнчлэн Дорнодын сонгогчдоо бус МАК-ийн эрх ашгийг төлөөлж байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй Н.Номтойбаяр эрхэмд “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг лоббидох эрх ашиг байгаа гэдэг нь түүний бизнесийн цараанаас илт байгаа юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batuul(203.194.114.248) 2025 оны 03 сарын 13

Shudarga erunkhiilugchuu. Gazar doorkhi baylag bukh ard tumnii khurungu gesen yu bolj bna aaneg ger buld yu be uunii 5 khuviig uldeej uldsen litsenziig tur khuraaj avakh kheregtei

1  |  0
ulaul(99.71.210.62) 2025 оны 03 сарын 13

bi ch gesen letsenz abmaar bn sh dee mongoliin gazar nutagiig ene nohor ezemshij ideh esgyi ter chin bid bygdiinh sh dee ynegyi zygeer uhaj abaad bayajaad bgaa biz dee

1  |  0
сэхээтэн(122.201.18.20) 2025 оны 03 сарын 13

Монголс зөв хэлсэн байна.үндэсний хөрөнгөтөн бий болгох хэрэгтэй.арай өнгөтэй өөдтэй яваа нэгнээ ангуучилдаг тамын тогооны үлгэрээсээ гарах хэрэгтэй

1  |  0
solongo(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

yadargaa yumaa Mongoliin ard tumen bugdeeree saixan amidarch baival barav xariin bolon xeden erx medeltend xamag yumaa ogood ard tumenee basamjlaad, ailgaad , baix yumaa yana daa

1  |  0
LUIVARCHIDIIG TSEVERLEH HEREGTEI(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Nomtoibayar shig huvalznuud Mongolyg hugjuuleh uu bitgii gorid uuriiguu l bayajuulj uvuruu zuzaatgaj altan utas barij heden zuun sayain unetei hedenarvan mashin eeljlen unaj hurunguuruu bayachuudtai ursulduhuu l bodohoos bish mongol hunii tuluu hiisen yum yu ch bhgui shuu dee Mongolchuud ulam yaduurch bna harin Nomtoibayar ulam ih hagartlaa bayajij bna ENE ARIUN YAVDALUU

1  |  0
mongols(103.11.195.157) 2025 оны 03 сарын 13

Undesnii companuud tomorohoos sergiilsen gadnii zahialagt niitlel bna daa

1  |  0
mongols(103.11.195.150) 2025 оны 03 сарын 13

Ene ulsad chin bayan hun baij bolohgui yum shig sanadag busdiin.bayalagt ataarhaj horsoj sheesee goojuulj suudag zahialagaar yum bichdeg iim setguulchid ulsiin hogjliig hoish tataj bna.undesnii tom companuud baij bolohgui yum.bna ldaa.

1  |  0
mongols(103.11.195.249) 2025 оны 03 сарын 13

Ene ulsad chin bayan hun baij bolohgui yum shig sanadag busdiin.bayalagt ataarhaj horsoj sheesee goojuulj suudag zahialagaar yum bichdeg iim setguulchid ulsiin hogjliig hoish tataj bna.undesnii tom companuud baij bolohgui yum.bna ldaa.

1  |  0
mongols(103.11.195.215) 2025 оны 03 сарын 13

Ene ulsad chin bayan hun baij bolohgui yum shig sanadag busdiin.bayalagt ataarhaj horsoj sheesee goojuulj suudag zahialagaar yum bichdeg iim setguulchid ulsiin hogjliig hoish tataj bna.undesnii tom companuud baij bolohgui yum.bna ldaa.

1  |  0
Улс минь дууслаа....(103.11.195.211) 2025 оны 03 сарын 13

Энэ улсыг ингээд дуусгалаа даа.Хайран сайхан эх орныг минь 20 луйварчин идчихлээ гэж уу.Оюутолгой ч угуй,Таван толгой ч байхгуй, орд газрууд нь луйварчдын мэдэлд одоо тэгээд яах вэ.

1  |  0
bolad(103.11.195.200) 2025 оны 03 сарын 13

Ene tsuvaral henii zahialagaar bichigdeed bnaa.ene uls ornii hogjloos hoish tatah gesen uvaigui humuusiin zahialga bna

1  |  0
зочин(103.11.195.158) 2025 оны 03 сарын 13

Дарханы Монгол Алт гэдэг компанийн лицензүүдийг нэмээд биччихэж.

1  |  0
setgegdel(182.160.44.163) 2025 оны 03 сарын 13

Ulsiin hurunguur nootsiig ni togtooson MAK-n medeld baigaa ord gazriin litsentsuudiig ashigt maltmaliin huulind oorchlolt oruulah zamaar ulsiin medeld butsaan avah heregtei

1  |  0
bodol(77.92.201.153) 2025 оны 03 сарын 13

buh licenziig n huraan avch ulsiin baylag hulgailsan gej shorond nasaar n hori gej bodoj baina...

1  |  0
zochin(202.170.65.137) 2025 оны 03 сарын 13

odoo MAK dornodyn Halhgold jijig companyn gazriig jinhene deeremdej avch baina daa

1  |  0
Top