”Бүтээн байгуулалтын цаг” уулзалт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Даваа гариг бүрт болдог "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт өнөөдөр 15.00 цагт Нутгийн удирдлагын танхимд болно. Энэхүү уулзалтаар Засгийн газрын сайдууд улс оронд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж,  дэд бүтэц, улсын болон орон нутаг, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй зам, барилгын ажлын мэдээлэл, нийгэм, эдийн засгийн мэдээлэл сонсгодог билээ.
    Өнөөдрийн уулзалтад Засгийн газрын сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар болон Ерөнхий сайд, бусад холбогдох албаныхан оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(202.126.91.201) 2025 оны 03 сарын 13

үүнийг боломжын гэж бодож байна манай улсын хувьд үндэсний гэгдэх нэг баяр маань учраас

1  |  0
Top