УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Хууль санаачлагч дэлхийн улс үндэстэн болгон нийтийн, тооллын, шинэ жилийн баярыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг боловч тухайн улс үндэстний онцлог, уламжлал, зан заншлыг илтгэн харуулдаг өөр өөрсдийн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгийг дурдаад, ихэнх улс орон тухайн ард түмнийхээ түүх соёл, зан заншил, онцлогийг харуулсан үндэснийхээ баярын өдрүүдийг хууль ёсны дагуу албан ёсоор 3 хүртэл өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулсан байдгийг хэллээ.
Монгол Улсын хувьд цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульд заасан байдаг. Гэсэн ч өргөн дэлгэр газар нутагт тархай бутархай оршин суудаг онцлогтой ард түмний хувьд цагаан сарын баярын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг нийтдээ 3 өдөр улс орны хэмжээнд амардаг байхаар хуулийн төсөл өргөн барьж байгаагаа УИХ-ын гишүүн С.Батболд хэллээ.

Сэтгэгдэл ( 8 )
Ийм юм батлуулах гэж ард түмний толгойг эргүүлж УИХ-ын гишүүн болсон юм байх даа. Чааваас даа
С.Батболд гуай Монгол Улс том, жижиг нийлсэн хэдэн баяраар амардаг вэ? Мөн Бямба, Ням гаригаа оруулаад тооц доо. Мөн их тоо гарч байгаа биз. Тэгээд өргөн барисан хуулийн төслөө бод доо. Та ажил хийх дургүй байж болно. Ард түмнээ битгий уруу тат.
м у у малыг зүгээр л нам цохиод унагачих юмсан...тэгээл амраад гэвтэж байна биз насаараа
Hiih ajil ih bna bitgii tenegteed bai,
Шинийн 3-нд морио уралдуулахад заавал хуулиар яадаг байнаа.
S;Batbold chi yau zabtai yam be. ene olon amralt bayar esloliig yay gej bhad ts/sariin amraltiig nemeh tuhai huuli bolobsruulj suudag argagvi zabtai hvn yam chamaig iim yam hiilgeh gej ih hurald songoogvi shvv. uur tulgamdsan ochoon ih asuudal baij bh ad arai ch dee
Muu baas chin zalhuu mongolchuudiig ulam l zalhuu bolgoh n dee. Amarch handaggui pizdakuud yu hiij buteesen geed amrah geed bga yum. Iim garuudiig shuud UIH aas tat!
s. batbold gishuunee mongol ulsyg elgeer ni mulkhuulekh bodlogoo ulsyn khurungu ideji kheregjuulekh geji baisan tanai namynkhan odoo ajil khiilgekhguy bodlogoor kheregjuulekh geji baina uu