Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор уг хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цувралыг манай сайт хүргэж байгаа. Өмнөх цувралуудад “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Мон Уран”-ы эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Хурд”-аар овоглодог, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, “МАК”-ийн Н.Номтойбаяр нарт энэ хуулийг дэмжих ямар шалтгаан байгаа вэ гэдгийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай зэрэгцэн УИХ-ын гишүүн, МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан Л.Энх-Амгалангийн тухай өгүүлэх гэж байна. Түүнд энэ хуулийн араас түлхэх томоос том шалтгаан бий гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Нэгэн цагт АН-д харьяалагдаж явсан тэрээр намаа сольж МАН-ыг даган улстөрд ирсэн ч, угтаа бол MCS өөрийн хүнээ улстөрд оруулж байгааг нь хаа хаанаа ярьж л байсан.
Түүнчлэн бизнесмэн түшээдийн улайран дэмжээд байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ихэд таалж байгаагаа тэрээр хэлж байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасантай холбоотойгоор тэрээр байр сууриа илэрхийлэхдээ Оюутолгой зэрэг гадны компаниудад өчнөөн олон төрлийн татварын хөнгөлөлт үзүүлчихдэг хэрнээ энэ хуульд дөрвөн төрлийн татварыг тогтвортой байлгахаар тусгасан нь харин ч цөөхөн байна гэсэн агуулгатай зүйлийг хэлсэн. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр улс орон, цэрэг цагдаа гэдэг чинь татварын мөнгөөр явж байдаг учраас огт татвар авахгүй байна гэж юу байхав дээ хэмээн учирлаад сууж байв. Тэгэхээр улстөрд МCS-ийн эрх ашгийг төлөөлөн суугаа мэт үзэгдэх Л.Энх-Амгалан гишүүний хувьд бүх татвараас чөлөөлөгдчихвөл тун завшаантай хэрэг болох гээд байгаа бололтой байна.
Ер нь бол Л.Энх-Амгалан гишүүний хувьд угшил нь бизнесийн салбарынх, түүнчлэн бизнесээ цэцэглүүлэхийн тулд улстөрийг хэрхэн ашиглаж болдог гэдгийг сайтар мэддэг нэгэн гэдгийг нь илтгэхүйц хэл аманд үе үе орооцолдож л байсан. Ямартаа л 2011 онд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч байсан Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэж байсан удаатай. Учир нь “MCS групп ”Ухаа худаг"-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавихын тулд БОАЖ-ны сайд Л.Гансүхэд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан тэрбум төгрөгийн авлига өгсөн” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Хэдийгээр энэ асуудал албан ёсоор тогтоогдоогүй ч, Л.Энх-Амгалан хэний, хаанахын эрх ашгийн төлөө ажилладаг нэгэн болохыг нь илүү тодорхой болгосон гэхэд болох юм. Түүнчлэн улстөрөөр дэм хийн бизнесээ саадгүй явуулахын тулд тогоон дотор нь орж ирэх гэсэн дотоод бодлогын дагуу гарч ирэхийн тулд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг хортой хутгах ажиллагааг Л.Энх-Амгалантай холбон харах хандлага бий.
Өнгөрсөн хугацаанд Ерєнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн үндэсний хорооны гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлэл технологийн зөвлөх, бүс нутгийн хөгжлийн сангийн тэргүүлэх гишүүн зэрэг сонгуульт болон сонгуульт бус ажилд оролцохын сацуу MCS-ийнхээ ажлыг сайтар амжуулж явсан түүнд өөр бусад бизнес бий. Ер нь бол юм юм руу л ордог аж. Ямартаа л “Ард” даатгалын ард түүнийг байдаг гэдэг. Гэхдээ тэрээр даатгалын бизнесийг бас чиг нарийн ухаж ойлгодоггүй гэдгээ компанийг нь авч яваа хүмүүсээс нуудаггүй юм билээ.
Ер нь бол түүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжих шалтгаан хангалттай бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагын үүднээс санаачлан боловсруулсан гэх тодотголтой уг хууль үндсэндээ УИХ-д суугаа бизнесмэн түшээдийн компаниудад ээлээ өгөх нь тодорхой байгаа юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 17 )
Энэ хун чинь манай нутгаас ямар ч маафаангуй 100 хувь хулээн зовшоорогдож гарч ирсэн гишуун шуу. Бидэнд ийм л мундаг удирдагч нар хэрэгтэй. Амжилт хусье. Хужаа гээд байгаа хумуус бол Ардчилсан нам дээр ажилладаг мэдээний жижуурнууд ш дээ. Энэ хунтэй холбоотой мэдээ гарах бур хэлдэг хэдэн угээ бичээд л сууж байдаг. Хаха. Муулах юм нь олдохгуй царай торхоор нь л оролдож байдаг. Ичээсэй.
Та нар одоо больмоор юмаа. Энэ хуулийг батлахгүй гэвэл энэ хэдэн компаниуд хохирохгүй ард иргэд бид л хохироно. Тийм болоод л энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байгаан. Эдийн засгийн хямралтай үед харин ч иймэрхүү том том компаниуд л хождог. Заавал энэ хүнтэй холбож, энэ хүний нэр төрийг унагаах гэж ингэж бичих хэрэг байгаа юмуу? Эхлээд хийсэн зүйлийг нь бичиж болдоггүй юмуу? Монголчууд угаасаа ийм хөгийн зантай. Нэгнээ доош нь хийх л зүйлийг бодож олдог. Бодоод бодоод олохгүй болохоороо ингэж бичих ч гэждээ.
harsaar btal hyatad irgenshliig n huchingui bolgood hil davuulaad shideech!
Har hyatad mongoliin toloo zutgehuu,nuuriig n haraad ingej bodogdloo
Huvsgul aimag busad aimgiig bodohod hujaagui.Tegeed ch ene hun jinhene uls*****aih estoi ter bitgii hel turiin 3 undurlugiin neg baih hun.
ene haanahiin hun be
Ene yostoi hugiin hujaa sanaatai zaluu daa . . . Anh buur 93 ond biluu dee Zorigiin hergeer barivchlagdaj baisan ARD BATSUH iig hulhidaj baisan novsh . . . anhnaasaa l luivart mergeshsen baagii . . . BUZINESS NEWS geed sonin gargaad hamtragchaa luivardsan novsh doo
Hujaabtsarailsan shunaliin huudii odoo tsadaach de
gemgui tsarailah ystoi aimaar shuu..........
gemgui tsarailah ystoi aimaar shuu..........
Hovsgol aimagt ih ym hiij bga hvn gej oilgodog shdee.
жинхэнэхужаа царайтайгар байна
Amjilttai yavaa hun, uls eh orniihoo tuluu bas amjilt gargaarai.
Hutsna biz ene Hun bol mundag hun bi udamaar ni medne huvsguliin ail uneher udam saitai mundag humuus manai mongolchuud onigor nudtei humuusiig hujaa geheebolimoor ym
ene hun yag hujaa. tsrai zusiig ni har daa yag luuhaan. turiin alban tushaald tomilihdoo udam sudriig ni sain sudlaj baij tom alban tushaald tomilj baimaar.ene metiin hujaa sanaatanguud bidniid horloj duusaj baigaad haramsaad ch barshgui