“Фортуна” Н.Батбаяр сайдад хэлэх үг байна!

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

Бодит нөхцөл байдлыг тунчиг муу хараад байгаа сайд нарын нэг бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юм. Ямартаа л дандаа агаар тэнгэрийн юм ярьж амьтан хүмүүсийн дургүйг хүргэж байх вэ. Валютын зах дээр  томоохон савлагаа үүсч, ам.долларын ханш хэт өсч, эвгүйтчихсэн байхад  Япон улс бидэнд баахан мөнгө зүгээр өгье гээд байна шүү дээ гэж ирээд л бөөн мөнгөний урсгал л яриад суусан тэрээр өчигдөр бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан, улсын валютын нөөц багасаагүй гэх сонирхолой мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хийлээ. Тэрээр  “гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газраас явуулсан бодлогоос болоогүй. Өмнөх Засгийн газарт ч буруу бий.  Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй, энэ оны есдүгээр сарын байдлаар 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 айлын орон сууцаар илүү давж байгаа. Валютын нөөц багассан гэж шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа” хэмээн ярьж байгаа нь хэвлэлийнхний анхаарлын гадаа үлдсэнгүй. Уг нь түүнээс бусад эрхмүүд байр сууриа илэрхийлэхдээ өөр зүйлийг л ярьж байгаа юмсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн эсэхийг ер нь Н.Батбаяр сайдаас илүүтэй энгийн даруухан иргэд л мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Угаас инфляцийн өсөлт гэдэг юм чинь нийгмийн чинээлэг хэсэгт төдийлөн мэдрэгддэггүй юм гэдгийг Н.Батбаяр сайдад сануулж хэлмээр байна.

 

Н.Батбаяр сайд та Монголын чинээлэг баян иргэдийн нэг. Гэхдээ хүн  амын 2 хувь нь л энэ давхаргыг бүрдүүлж байгаа гэдгийг бас сануулах нь зөв болов уу. Гэтэл эрхэм сайд та ам ангайх бүртээ бидний монголчууд тэнгэр заяатай болохоор гутрахгүй, гунихгүй л гэх юм. Хэрэв таны хэлдгээр бүх зүйл урагшилдаг бол сайхан л байна. Гэтэл тийм биш. Хамгийн хүнд ачааг иргэд нуруундаа үүрч байна. Улаанбаатар Европын хотууд шиг өндөр өртөгтэй тухай гадны жуулчид ярьж байгаа нь зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөх үгс биш юм шүү. Энэ улсад, энэ хотод иргэд хүн шиг амьдрах нөхцөл хэцүү байгааг л харуулж байна. Олигтой орлогогүй иргэд өндөр үнэтэй бараа үйлчилгээний өмнө сөхрөхөөс яалтай билээ.

 

Сайд та манайхыг чиглэсэн мөнгөний урсгалыг хараад байна гэж байгаа ч  манай улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт хумигдаад, ам.долларын хомсдол зах зээл дээр үүсээд байна гэдэг чинь тэр их мөнгөний урсгал наашаа чиглээгүйг л илтгэж байгаа хэрэг. Түүнчлэн бонд буюу  өрийн бичиг гаргаж олж ирсэн мөнгөө эдийн засагтаа зөв эргэлдүүлж чадахгүй байгаа нь ч бодит байдлаас харагдаж байгааг хэлмээр байна. Зүй нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлнэ гэсэн эрхэм зорилготой Эдийн засгийн хөгжлийн яамны сайд  та энэ янзаараа бол ажлаа хэцүүхэн  л амжуулаад байна даа. Та “Чингис” бондыг гаргаж мөнгө босгосноо түүхэнд үлдэх гавьяа хэмээн дандаа ярих болсон ч, Чингис нэртэй өрийн бичиг гэдгийг бид мэдэхтэйгээ шүү дээ. Р.Амаржаргал гишүүн хэлэхдээ Чингис бонд анх 4.125 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байсан бол өнөөдөр 92.837 центээр арилжаалагдаж 6 хувь болсон байна. 10 жилийн өрийн бичиг нь бүүр аймаар. 87.245 центээр арилжаалагдаж хүү нь 5.125 ээс 7 хувьд хүрч өссөн гэдгийг эдийн засагч гишүүн хэлээд л сууж байх юм. Түүнчлэн  Монголын Засгийн газарт итгэж бондыг нь худалдан авсан хөрөнгө оруулагчдыг их хэмжээний алдагдалд түлхэж орхисныг, хариуд нь тэд бидэнд талархахгүй нь ойлгомжтой болохыг, гол нь тэр их өрийг Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар төлөхгүй, иргэдийн нуруунд үрүүлэх нь харин ойлгомжтой гэдгийг  хэлж байсан. Гэтэл бусдыгаа боддоггүй,сэтгэдэггүй юм шиг л санах юм. Н.Батбаяр сайд та Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг санаачлан, батлуулж Монгол Улсын эдийн засагт ихээхэн төвөг удсан гэдгээ одоо ухаарч мэддэг үү. Хэрэв үгүй бол бодох цаг болсон юм биш үү. Гай болохоор зай бол гэж үг уг нь бий дээ.  

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmmm(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

am angaival hudlaa medemhii hun l ym yraih ym hen ch itgehgui sh dee

1  |  0
Zochin(202.170.70.28) 2025 оны 03 сарын 13

Yun tuhai yaroltsaj baigaagaa ch oilgohgui mongol heleeree oligtoi yrij chadahgui naad tenegee zailuulaach ee naadahaas chini yu garah yum enenii hiideg hugjil huiin yum naidah ch hereggui

1  |  0
Zochin(202.170.70.28) 2025 оны 03 сарын 13

Ediin zasgiin saidiinh chadvar medleg ni uneheer uruvdultui gishuudiin asuusan asuultiig oilgodoggui yumuu zuruu buruu yariad l uneheer gutamshigtai iim medleg chadvar muu baij yundaa meddeg hun shig demiireed bdag bna uuriin chadah biznesee hiigeed yavbal taarna .Ardchilsan nam iim huneer said tavichihaad gutamshig tsarailaad baihdaa ichih heregtei uur medleg chadvartai humuuseer hiilgeechee ard tumen umnuus chini ocheed bna

1  |  0
haaaaaaan(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

naad batbayr chini dandaaaaaaaaaa l hudlaaaaaaaaaaaaa govj bdag amitan daa yaaj said hiijn chaddag bn aaaaaaaaaaaa aaaaaaaaan so shuu tegeed bodoohoor hansh unalgui yaahaav dee

1  |  0
zochin(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

ene shulga batbayaraas yu garahiin be.

1  |  0
зочин(103.11.195.170) 2025 оны 03 сарын 13

Өрх гэрээ өөд татах талаар таг байж л нэгих долларын ханш нөөц алт зэсийн үнэ ярьсан хүмүүс монголоор дүүрэн Энэ ч арай бишээ. монголчууд хийрхэлд мөн дуртай юмаа Хийрхэж байж л гэрээ нураадаг зантай хүмүүс дээ.Дор бүрээ хичээж ажил албаа хэнээс ч илүү хийж байж л энэ эх орон гэдэг юм чинь босно биздээ Нөгөөгөө дэгээдэж татаж унагаахгэсэн муусайн улс төрчдийг дагаж далбаганаад ихэнх маань хэзээ ч сайнаа үзэхгүй л болов уудаа Намынгар хөл байх ёс дурыг ямарсайн эзэмшсэн гэхээрээ ингэж салж чадахгүй байдаг байнаа ? Гайхалтай Монголчууд нэг юмыг сурахаараа үнэн сайн сурдаг гэдэг үг ортой болтой кккк

1  |  0
зочин (103.11.195.164) 2025 оны 03 сарын 13

Иргэд хүндийг нуруундаа үүрч байна гээд л байхын Сэтгүүлчид энэ үгийнхээ цаад утгыг бодож үздэг бол уу? Хүн өөрөө өөрийн амьдралаа нуруундаа үүрэхгүй өөр яахын бол?? Сэтгүүлч чи өөрөө хэн нэгний амь амьдралыг нуруундаа үүрэх билүү? Өлсөөд үхээд байгаа хүн алга Монголын үр хүүхдүүд сургуульдаа сурч л байна Төрөөс цалинтай цэрэг цагдаа багш эмч нар нь ажлаа хийгээд явж л байна Хэн яаж хямраад үхчих гээд байгаан? Сургуулиас юм сураагүй, ажил хийж биеэ зовоож үзээгүй даварсан гарууд бэлэнчлэх гэхээрээ хямрал энээ тэр гэж хашгирах болж Эх орны заяа ингэж түшиж байхад одоо хүн бүр хичээх цаш ирээд байна Өөр ийм түүхэн боломж таараа ч үгүй юу?

1  |  0
IRGEN(202.179.11.58) 2025 оны 03 сарын 13

Saidaa ta ard irgedeesee het tasarhai yavaa yum bish uu helsen ugee ergeed neg boddoo /bodloggui ug ........ tsusdana gedeg dee/

1  |  0
ard irgediin duu hooloi(112.72.13.75) 2025 оны 03 сарын 13

ene*****ajilj chadku hvn shu de. Arhichin

1  |  0
Top