УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцсээр байна. МАН-ын гишүүд уг хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаа бол АН-ын гишүүд улам сайжруулж, хэлэлцэхийг дэмжсэн байр суурьтай байгаа юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас асуулт асууж, хариулт авсан бол одоо төсөлтэй холбоотой санал, шүүмжээ хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )