Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 68 дугаар чуулганд оролцохоор маргааш тус улсыг зорих гэж байна. Ерөнхийлөгч чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэрэг хэд хэдэн хүнтэй чухал уулзалт хийхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд багтаж буй аж. Түүнчлэн чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлнэ.

Сэтгэгдэл ( 2 )
Энэ одоо ерөөс ядарсан шинжгүй улам залуужаад, үс нь харлад байхын. сонин юмаа Өмнөх ерөнхийлөгч ерөнхий сайд, бас гадны улсын төрийн тэргүүнүүдийг харахад хэдхэн жилийн дотор хөгшрөөд үс нь бууралтаж байгаа харагддаг. энэ одоо юунд ч санаа зовдоггүй,өдөр болгон гоо сайханд ордог юмуу хайшаа юм
laitai tenedeg lud yumaabid ch zayagui uls yum daa