УИХ-ын чуулган маргааш 09:00 цагт хуралдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

УИХ-ын өнөөдрийн чуулган 14.00 цагт эхлэх байсан ч МАН-ын бүлгийн хуралдаан дуусахгүй байснаас хуралдаж чадсангүй. МАН-ын бүлгийн гишүүд Сангийн яам болон Монголбанкны албаны хүмүүсээс эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонссон юм. 

МАН-ын гишүүд энэ үеэр яригдсан тоо, статистик зөрж байгааг шүүмжилж байсан юм. Асуулт, хариулт удаан үргэлжилсэн тул МАН-ын бүлгийн дарга УИХ-ын нэгдсэн чуулганыг маргааш хуралдуулж, мэдээлэл авах цаг гаргаж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Ингэснээр УИХ-ын чуулган маргааш 09.00 цагт эхлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

ман-ынхан хэзээнээс ард олноо гэдэг болчихвоо,өөрсд

1  |  0
Top