Шинэчлэлийн хорооныхон 13 аймагт ажиллажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

МАН-ыг шинэчлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх, олон ургальч үзлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан МАН-ын “Шинэчлэлийн хороо” орон нутагт ажиллаж эхлээд байгаа. Тэд намын гишүүн, дэмжигчидтэй уулзах, хөдөө орон нутгийн намын анхан шатны байгууллагын ажил байдалтай танилцах зорилготой яваа аж.

Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан баг очсон нутаг бүртээ намын гишүүн дэмжигчид болоод нам бус иргэд, олон нийттэй уулзаж аймаг бүрт “Шинэчлэлийн өргөө”-гөө барьжээ.

Ардын намын өнөөгийн даргын нутгаас гараагаа эхлүүлсэн тэд хойд, баруун, хангай бүсийн нийт 13 аймагт ажиллаад намынхаа анхны дарга С.Данзангийн нутгаас Улаанбаатар хотод ирж байгаа юм байна.

Шинэчлэгчид нийслэл хотод ажилласны дараагаар зүүн болон говийн аймгуудаар ажиллаж, олон түмний санал хүсэлтийг нэгтгээд намын 27 дугаар их хуралдаа оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top