УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Сангийн яам болоод Монголбанк, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсоод байна. Мөн өөрсдийн санал бодлоо хэллээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд “-2013 онд улсын төсөвт 7.4 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Хэдийгээр “Чингис” бонд бол энэ Засгийн газрын хийсэн ажил ч гэсэн өмнөх Засгийн газрын суурин дээр босгосон мөнгө. Зарим хүн өмнөх Засгийн газар юу ч үлдээгээгүй гэж ярьж байгаа. Гэхдээ манай Засгийн газар 2012 оны тавдугаар сард босгосон 580 сая ам.долларын бондыг Хөгжлийн банкинд үлдээсэн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн гурван их наяд төгрөгийн урсгал үндсэндээ эдийн засаг уруу орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгөний урсгал, орлого аль ч Засгийн газрын түүхэнд байгаагүй. Хамгийн том боломжийг энэ Засгийн газарт олгосон шүү дээ. Гадаад нөхцөл байдал өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад гайгүй байна. Америкийн эдийн засаг сүүлийн гурван жилд өсөх хандлага руу орлоо гэж томоохон уулзалтууд дээр ярьж байгаа. Европын эдийн засаг сааралттай байгаа ч энэ онд бага ч гэсэн тогтворжих хандлагатай. Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил хүлээгдэж байгаагаар 7.5 хувьтай байна. Ийм эерэг өгөгдөхүүнтэй байхад манай улсын эдийн засаг одоогийн байдлаар 11.7 хувийн өсөлттэй байна. Хэрвээ Монгол Улс 2011, 2012 онд ийм их хэмжээний орлоготой, тухайлбал, 7.4 их наяд төгрөгийн төсөвтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондтой, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондтой, дээр нь Монголбанк гурван их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлсэн бол манай эдийн засаг 30 хувийн өсөлттэй байх боломжтой байсан гэж эдийн засагчид тооцсон байна лээ. Гэтэл яагаад өнөөгийн Засгийн газар ийм мөнгөөр хэмжигдэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа мөртлөө эдийн засаг хүндрээд байна вэ. Тэгэхээр одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй юм биш үү. Үүнийг эдийн засгийн хямрал гэж үзэхээс илүүтэй Засгийн газрын хямрал гэж үзэж болох уу? гэх асуултыг дээрх байгууллагуудын эрхмүүдэд тавив.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр түүний асуултад үгүйсгэсэн хариулт өглөө. Засгийн газрын хямрал гэж үзэж болох уу гэдгийн хариуд үгүй гэж хэлмээр байна гэв. Мөн тэрээр Засгийн газар байгуулагдах үед дэлхийн эдийн засгийн байдал тийм ч таатай биш байсан. Манай гол нэрийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурч байсан учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурах нь гэж тооцсон. Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хэмжээний бууралт үүсэх тооцоо гарсан. Үүнийг нөхөх зорилгоор 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний үр дүнд өнөөдөр ажлын байруудаа хадгалж үлдсэн. Зам, барилгын ажил эрчимтэй явсан. Бондоос хөрөнгө оруулалт нь дээр гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Харин би үүнийг эсрэг нэг жишээ хэлье. Оюутолгой компанийн хэлж байгаагаар бол 8.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс 25 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь өөрсдийнх нь хөрөнгө оруулалт. Үлдсэн нь тус компанийн зээл. Зээлийн хүү нь өнөөдрийн манай бондын хүүнээс хавьгүй өндөр байгаа. Өнөөдөр эдийн засагт алдаа дутагдалтай зүйл бий. Гэхдээ монголчуудын хүч хөдөлмөрийн хүчинд бүтээн байгуулалт эрчимжиж байгаа. Бидний төсөөллөөр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт оны эцсээр 14.8 хүрнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )
Oo bizdaa naraa budaanii une hed bolson be AH iin gologoo chi budaa iddeg uu une nemegdeed bhad nemegdeegui geed shaah yumaa
chi bol batboldoo muu xun mash muu xun
Golog Batbold chi ooroo uo ch xiigeegui olond ochuuxen mongo taraaj asar ix or tavij ediin zasag tuilduulax suuri tavichixaad goliichixood uo chalchaad baina ve? Chinges buudliig unegui zalgichixaad Boroog xariinxantai niilj tsusalchixaad chi boli % tolgoin ali sor bolson xesgiinnootsiig idchixeed chi oodlxgui shuu odoo galzuuravch xojim ur xuuxeded chini uliin muu ur ni urgaj tsetseglenee.
өөрсдөө юу ч хийж чадахгүй,хийх хүсэл ч үгүй байсан байж ,хүн ажил хийх гэхээр үхэн хатан хйилгэхгүй гээд зүтгээд байгааг юу гэж ойлгох вэ? үнэндээ бол ард олон ман-ын худал хуурмаг,хулгайч байдгийг нэг нүдээрээ үзэхгүй болоод байна шүү дээ.Луйвраар баяждаг,Олон дансаар баяждаг /отгонбаяр/,авли
Batbayar gej shuls ny uschsen salga obgon yugaa medekh ve lab eruul khun bish
монголын өнөөгийн байдал урд засгын газар ямар ч эдийн засгын төлөвлөлт байхгүймонголоо гэсэн сэтгэлгүй өөрсдөө баяжих улсын мөнгийг яаж идэх тухай л бодохоос өөр ажил алга даа манай засгын газар ийм ажил хийсэн гээд нүүр бардам хэлэх зоригтой хүн ман д байна уу Батболд Нямдорж СБаяр Энхтүвшин нараа 20000 төг өөр ард түмэнийг ажил хийх дургүй болгож өөрсдийн халаасаа дүүргэсэнийг Жишээ нь Мөнхбаяр урт цагааныг идэж Ленины мүзейг улсад нь өгөхгүй идэж ханахгүй Отгонбаярын идсэн мөнгө мөн ч олон юм байна ард түмэн өөрсдөө ,,,,, дахин хэзээч бүү сонго