“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын нөхдүүд төр засгийн нэр бүхий эрхмүүдэд шаардлага хүргүүлэх зорилгоор төрийн ордныг зорьж ирээд, гадаа нь буун дуу гаргаж дуулиан дэгдээсэн асуудал гадны хэвлэлүүдийн хуудаснаа ч гарлаа. Тухайлбал, Оросын хэвлэлд өгүүлснээс иш татахад “9 сарын 16-ны даваа гарагт зэвсэглэсэн булэг хүмүүс Улаанбаатарт Монголын Засгийн газрын ордны дэргэд гал нээжээ. Тэднийг цагдаагийнхан баривчилж, нэг ч хүн бэртэж гэмтээгүй байна. Монголын томоохон уул уурхайн олборлох компаниуд байрладаг Уул уурхайн яам болон Central tower барилгын орчим тэсрэх төхөөрөмжийг мөн энэ өдөр илрүүлж аюулгүй болгожээ. “Гал үндэстэн” хэмээх экологийн холбооны удирдагч Ц.Мөнхбаярын удирдлагатайгаар 11 идэвхтэнүүд баривчлагджээ.
Монголын экологчдын эсэргүүцэл бол «урт нэртэй хууль» гэж алдаршсан «Ой бус, голын сав нутагт ашигт малтмалыг эрж хайхыг хориглосон хуулинд» өөрчлөлт оруулах гэсэн засгийн газрын санаархалд хариу үзүүлж байгаагийн илрэл юм. Энэ санаархал 9 сарын 16-нд нээлтээ хийсэн Улсын их хурал дээр танилцуулагджээ. Энэ өөрчлөлт ямар маягаар хийгдэх нь тодорхойгүй боловч туунийг эсэргүүцсэн санаа маш эрчимтэй илэрч байгаа юм.
«Урт нэртэй хуулийг» өөрчлөх шийдвэр Монголын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж оросын улс төр судлаач-монгол судлаач Владимир Родионов үзэж байна: «Эдийн засгийн хөгжлийн эрч хүч 2013 онд 2012 онтой харьцуулбал огцом бүүрчээ. Гол нь гадаадын хөрөнгө оруулалт 30% гаруйгаар буурсан явдал юм. Энэ нь гадны хөрөнгө оруулалтаас ихээхэн шалтгаалдаг Монгол орны эдийн засагт аюултайгаар нөлөөлсөн байна. Улс оронд мөнгөний ханш унаж, төгрөгийн ханш тогтворгүй болж, аж үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолтын уналт зэрэг нөлөөлснөөр хүнд байдалтай байгаа юм. Хямралын нэг шалтгаан бол монголын ашигт малтмалыг гадагш, тэр тусмаа Хятад улсад гаргахаа багасгасан явдал юм» гэж хэллээ.
Өөр нэг ноцтой шалтгаан бол сүүлийн хэдэн жил Монголд баталсан хуультай холбоотой болно. Энэ нь «Эдийн засаг стратегийн ач холбогдол бүхий объектуудад гадны хөрөнгийг оруулах» тухай хууль юм. Улс орны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулах эрх чөлөөг огцом хязгаарлан, улсын зүгээс тавих хяналт шалгалтыг хүчтэй болгожээ. Харин «Ой бус, голын сав нутагт ашигт малтмалыг эрж хайхыг хориглосон хуулинд» тийм хязгаарлалтыг хийснээр Монголын газар нутгийн бараг 40% орчимд ашигт малтмалын хайгуул шинжилгээний ажлыг хийж болохгуй болсон байна. Өнөөгийн хямралын нөхцөлд монголын засгийн газар, улсын их хурал ашигт малтмал олборлож байгаа гадаадын компаниудыг хязгаарлах хуулийн өөрчлөлт орулахаар шийджээ. Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалтыг дахин өөртөө татах нь агаар мэт зайлшгүй шаардлагатай байна, учир нь түүнгүйгээр монголын эдийн засаг мөхөлд хүрэх аюултай болоод байна.
«Урт нэртэй хуулийг» өөрчлөх шийдвэр экологийн хөдөлгөөний ширүүн эсэргүүцэлийг төрүүлжээ. Тэд янз бурийн аргаар хамгаалсаны хүчинд тэдний санаачлагаар хууль батлагдсан байна. «Гал үндэстэн» холбооны удирдагч Мөнхбаяр 2010 онд «урт нэртэй хуулийг» зөрчсөн гадаадын компанийн уулын олборлох машин техникүүд руу бууджээ. Түүний эсрэг эрүүгийн хэрэг өдөөсөн боловч тэрээр эрх чөлөөтэй үлдсэн юм. Тэр өөрийн нөхдийн хамт 2010 онд эсэргүүцлийн цуглаанд оролцож, мөн 2011 онд ч бас санаагаа илэрхийлсэн байна. Тэр үед экологийн шаардлага нь Монголыг гадаадынханд баруун зүүнгүй газрын хөрсийг боловсруулан шинжлэх зөвшөөрөл олгосноор зарж байна гэж буруутган засгийн газрыг огцрохыг шаардсан явдал байлаа. 2011 онд Мөнхбаяр дээд шүүхэд «урт нэртэй хуулийг» мөрдөхгүй байна гэж гомдол гарган ялалт олсон билээ. Энэ нь экологийн хөдөлгөөний томоохон ялалт гэж үнэлэгдсэн юм.
Харин одоо байдал өөрчлөгдсөн учир «Гал үндэстэн»-ий «террорист» үйл ажиллагааны үр дагавар хамгийн ноцтой байж болох юм гэж Владимир Родионов үзэж байна: «Энэ үйл ажиллагааг засгийн газар, эмх замбараагүй байдал үймээн самуун дэгдээсэн хамгийн гол террорист эсэргүүцэгчид хэмээн зарлахад ашиглаж болзошгүй. Энэ нь экологийн хэм хэмжээг дураараа сулруулж, хуулийг шинэчлэх ес суртхууны эрхийг өгч болох юм. Энэ будлиант байдал одоогийн улс орны байдал дахь нийгмийн ядуу давхаргын таагуй байдлыг нийтээрээ илэрхийлэхэд түлхэц болоод зогсохгүй тэр ч бүү хэл дотоод улс төрийн ноцтой хямралд хүргэж болзошгүй юм» гэж хэлсэн.
Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь эдийн засаг, амьдралын төвшинг дээшлүүлэх естой. Гэвч монголын нийгэмд, гадаадынхан улс орныг араатан адил тонон дээрэмдэж, монголын эх нутгийн баялгийг худалдаж байгаа нь жирийн ард иргэдэд юу ч өгөхгүй зөвхөн авилгалд өртсөн дээд зиндааныхны халаасыг л дуургэж байна гэсэн итгэл үнэмшил хүчтэй оршдог явдал юм. Энэ санаа бодлыг «Гал үндэстэн» мэтийн нийгмийн байгууллагууд илэрхийлж байгаа юм. Иймээс монголын засгийн газрын өмнө экологид ноцтой сүйрэл учруулахгүйгээр гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хангах хүнд асуудал тулгараад байна.” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл ( 13 )
ard tumnuu eh oronchiin dur esgesen tanhai etgeediig shorongoos buu gargaarai Tur uarid ni tsagaatgasnaas iim hereg bolj bgaa yum. Huuli zuin said Shuuhiin darga, Prokuroriin baiguullagatai ni hamt shiitgeh ortsruulah heregteei
ichmeer yumaaa ene heden shunaltai baliar humuuses bolj gadaad uls ornuudad mongoliin ner hund unaj bn sh dee hurdan hergig ni shuuged shiitged ogoochh
odooene munhbayar nariig davraahaa bolyoo. ard tumen bugd l iim bodoltoi baigaa baih
ene teneg uil yavdalaasaa bolj terrorist ner zuuj baigaan Shiitgeh heregtei
shshsh ichej uhmeer uymaa. huiten zevseg hereglej eh ornoo hamgaaldag uym uu? Munhbayar nart hariutslaga tootsoh heregtei
Tsoohon hun ardtai bid ev negdeltei bhgui bol manai 2 horsh tom gurenuud bid nariig hezee hagaraldah u gj harj bgal dairah vii dee iim mongoliinhoo tusgaar togtnoliinhoo esreg uildel hiij yadag bna aa
Chingisiin Mongol gej omgorhdog humuus neree neg ch gesen uls orondoo heregtei nudend n haragdah negch zuil hiigeenguun bj hii hudulguun temtsel gargah ymar shaardlaga bnaa...
jijighen mongol mini jijighen uhaantai mulguunuudaas bolj jiveh nee jiveh ni uuniig odoon turhirsan humuus zohih hariutslagaa huleegeesei
Онигоотой юмаа нэг үрхийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ нэг Мөнхаяр тдний хамсаатангуудаа с болж террористтой монгол гэдэг нэр зүүх гэж дээ
угаасаа энэ танхайрал нь ингэж л харагдана ш дээ. Ийм аргааар тэмцэхгүй ээ Мөнхбаяраа, ингэж ард түмнийхээ амь насаар тоглосон танхай зүйл хийх чинь хууль бус, авах арга хэмжээг нь авах цаг болсон
оросууд юу гэж хуцах нь хэнд хамаатай юм пиздаакууд