УИХ-ын дарга чиглэл өгөв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 21

УИХ-ын чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь  эдгээр хуулийн төслүүд дээр тодруулах зүйл байгаа тул Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн чуулганы хуралдаанд оруулах чиглэлийг УИХ-ын дарга өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top