МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг гадаад улс руу гарах эрхийг нь хязгаарласан тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар МАН-ын хэвлэлийн хэлтэсээс тайлбар ирлээ.
Тус тайлбарт “С.Баяр сүүлийн хэдэн өдрүүдэд Хөвсгөл аймагт байж байгаад уржигдар Улаанбаатарт ирсэн. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллээр С.Баярыг гадаадад гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл цацагдсан байна. Гэвч түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас шалгаж байцаасан зүйл одоогоор байхгүй. С.Баяр аравдугаар сард болох намынхаа Их хуралд оролцох хүртлээ эх орондоо байхаар төлөвлөсөн байгаа” хэмээн тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 4 )
ULAANLUIBARCHIN
S.Bajarig shalgaach, shalgaash...
мэдээ мэдээлэл гэж авах юмгүй худал хуурмаг,улс төрчид нь гэж баахан хулгайч худалч авлигач,луйварч
luivarchin