Монгол банкийг шалгана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 25

МАН-ын зүгээс Монголбанкыг шалгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкыг шалгах ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтсан байна. Долларын ханш огцом өссөн, зах зээлд их хэмжээний төгрөг шахсан мөн албан тушаалтнууд нь өөр өөр статистик үзүүлэлт ярьж байсан нь Монголбанкыг  ийнхүү шалгахад хүргэж байгаа юм. Тэд Монгол Улсын гадаад валютын нөөц, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, "Чингэс бонд"-ын зарцуулалт зэрэгт шалгалт хийх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Монгол банкийг шалгавал барилгыг нь хэний нэр дээр байгааг шалгаарай. Нэг сайт дээр дуучин Сосорбарамд монгол банк түрээс төлдөг гэсэн мэдээлэл гарч байсан. Манай тэр үеийн хувьчлал гэж үнэхээр аймаар санагдаад байдаг юм. Хувьчлалаар ийм юм гарсан бол одоо төрд буцааж өгөх хэрэгтэй.

1  |  0
Top