Нью Йорк хотноо үргэлжилж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын канцлераар гурав дахь удаагаа сонгогдон ажиллах болсонд нь Ангела Меркельд баяр хүргэн утсаар ярилаа. Ерөнхийлөгч хатагтай Меркельд чин сэтгэлийн баяр хүргэн, Монгол-Германы хамтын ажиллагаа цаашид бүх талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаа хэллээ. Хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон том төслүүд, тухайлбал, нүүрснээс шингэн түлш гарган авах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг төсөл хөтөлбөрийн үр дүн амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Хатагтай Ангела Меркель Засгийн газраа эмхлэн байгуулагдмагц яригдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хариуцсан сайд нараа Монгол Улс руу томилон явуулахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )