Эдийн засгийн байнгын хороо 09:00 цагаас хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэдгээр хойшилсон юм. Тус хуралдааныг 14:00 цагаас эхлүүлэхээр байнгын хорооноос гаргасан. Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаан нь УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Алт худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд Н.Батбаяр, Д.Ганхуяг сайдаас нэмэлт тайлбар авсантай холбоотой аж.
Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр байгуулагдсан Ажлын хэсгийн дэд хороо яаравчлан хуралдсанаас гишүүдийн ирц бүрдээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )