Ерөнхий сайд ирэх сард БНХАУ-д айлчлал хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт ярилцлага боллоо. Ерөнхий сайд мэдээллийн эхэнд "Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих" 2013 оны төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ жилийн хувьд Засгийн газар төлөвлөсөн ажлаа гүйцэтгэсэн бөгөөд энэ есдүгээр сард ургац хураалтын ажил болоод утаагүй зуухаар хангах асуудлыг шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд мэдээллээ.  Тэгвэл аравдугаар сард Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болсон талаараа ч дуулгав. Тэрбээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар ярилцах юм байна. 



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oronch(202.126.89.246) 2025 оны 03 сарын 13

eh oronluugaa yvj nutgaasaa irgedee zooj mongoliig duurgeh gej bga yum baih daa.

1  |  0
Top