Ц.Нямдорж гишүүний Консул хүү Аламеда хотын даргатай уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаар суугаа билээ. Тэгвэл  Н.Анхбаяр Калифорни мужийн Аламеда хотын дарга Мари Гилморитой  уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Тэрээр Аламеда хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн талаарх ЕКГ-ын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус хотын холбогдох  хөтөлбөрүүдийн хүрээнд монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэхийг тандаж, энэ талаар хамтран ажиллахыг  Аламеда хотын даргад хүсэлт болгов.

Хатагтай М.Гилмори Аламеда хотын монголчуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, тус хотоос хэрэгжүүлж буй  хөтөлбөрүүдэд монголчуудын байгууллагуудыг хамруулах, энэ үүднээс тэдэнд холбогдох мэдээллийг хүргэхэд ЕКГ-тай  цаашид хамтран ажиллах болно гэв.

Мөн энэхүү уулзалтын үеэр Н.Анхбаяр,  М.Гилмори нар Монгол Улсын аль нэг аймгийн төв болон Аламеда хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоож  соёл урлаг, боловсрол болон бусад салбарт  хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохирсон юм байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

бэр хүүхэн нь гадаадын иргэн харъяатын албанд гэж байгаа

1  |  0
монгол хүн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

нямдоржийн хамаатан садан төрийн алба тэр дундаа ихээхэн ашиг сонирхолтой албанд бүгд байх юмаа.авгай нь спиртын болон архины үйлдвэрийн зөвшөөрөл олгох лицензин дээр суудаг байхаа,бас нотариотууд байна дийлэх нь увс гэхэд хилсдэхгүй дээ,тэгээд л худлаа шударга амьтан царайлаад байна

1  |  0
???(50.99.52.33) 2025 оны 03 сарын 13

Huu ni bish bailgyi yu gej iim hogshin baihiin. Ene zurgan deer baigaa2 MGL lav l45 hursen baih.

1  |  0
Crackhead(122.201.18.154) 2025 оны 03 сарын 13

Halzan ni Nyamkaagiin huu baih.Tsarai muutai.Alamedad ovoo heden Mongolchuud baidag gej duulsan.Hudlaa bish bol zarim ni jaahan bazaahgui baidag gesen.

1  |  0
12345(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

UUU MAN-GAR , TAGNUULCHIINHUU YUMUU. BAS HILIIN CHANADAD YAVUULCHIJEE.

1  |  0
.(122.201.18.29) 2025 оны 03 сарын 13

Etsegteigee adil goliison yum l bna. Yu hiij buteej shaldir gj

1  |  0
Top