Г.Нямдорж: Би Н.Номтойбаярын гэмт хэргийнх нь амьд гэрч

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 29

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн дуулиан байлаа. Тэгвэл Н.Номтойбаяр хүн хутгалаагүй надруу хутга барьж дайрсан, эсвэл би энэ хэрэгтээ ямар ч хамаагүй хоёр хүн зодолдож байхыг харсан, зодоон хийсэн хүнээ огт танихгүй зэргээр үг үйлдэл нь зөрсөн тайлбарыг хэвлэлээр өгсөөр байгаа юм.

Харин Н.Номтойбаяртай зодоон хийсэн гэх Г.Нямдоржтой “Өдрийн сонин”-ын сэтгүүлч ярилцжээ. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргье. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд “Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой маргалдан хутгалсан, хутгалуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ мэдээллийг тодруулах үүднээс Ганбаатарын Нямдоржтой ярилцлаа. Өдгөө 37 настай, 40 мянгатын 11 дүгээр байрны унаган хүүхэд. Багадаа чөлөөт бөхийн 55 кг жинд барилдаж улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. 1989 оноос эхлэн “Квантуны арми” хэмээн бүлэглэлд багтан орон байрны  хулгай, танхай гэх мэтийн хэрэг өдүүлж Дарьт, Мааньт, Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ял эдэлж байсан. Бага дунд боловсролтой.

“Центрпойнт”-ын хэмээх хэрэгт холбогдон есөн жилийн ял эдлээд гарсан тэрээр эхнэр хүүхэдтэй нэгэн. Тодорхой хэмжээний ажил эрхэлдэггүй ч  “Хаймер” жип хөлөглөдөг Г.Нямдоржийг эрүүгийн ертөнц андахгүй. Ингээд “Le Triskell” бааранд юу болсон талаар ийн тодруулсан юм.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр та хоёр хэзээнээс эхэлж нөхөрлөсөн бэ?

-Мань хүн өчигдрийн сонинд “Намайг танихгүй” гэж ярьсан байна лээ. Бид хоёр чинь нэг байрны багын найзууд байгаа юм.

-Тагнуулын Ерөнхий газар хамт ажиллаж байсан уу?

-Өдөөд байна уу. Тийм юм байхгүй. Нэг ангид ч сурч байгаагүй. Баярааг УИХ-ын гишүүн болохоос өмнө гурван жил хамт явсан гэхэд болно.

-Хаагуур?

-Цаадахыг чинь дагуулаад баар рестроноор их явдаг байлаа. Миний нэр нөлөөгөөр л явна шүү дээ. Түүнээс биш захын бацаан цаадахыг чинь цохиод унагачихна шүү дээ.

-Бие хамгаалагч гэсэн үг үү?

-Үгүй найзууд.

-“Le Triskell” бааранд яг юу болсон бэ?

-Мөнгөтэй болохоороо хүний зан авир эвдэрдэг юм байна. Ширээн дээр байсан хутга бариад надруу дайрсан. Төрөлхийн зан чанар нь гэх үү дээ.

-Таныг хутгалсан хэрэг үү?

-Намайг бол амжихгүй. Харин бие хамгаалагч нь дундуур орж ирээд Баяраад эсгүүлчихсэн байх.

-Хэнд бэ?

-Баяраад л байхгүй юу. Хоол идэж байсан хутга бариад давшилсан.

-Тэр залуугийн бие гайгүй юу?

-Сүртэй юм болоогүй шүү дээ. Баяраа өөрөө л сенсааци болгоод байгаа юм.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр та хоёр юунаас болж муудсан юм бэ?

-Цаадах чинь их овгор болсон байна лээ. Би хаана ч хэнд дээрэлхүүлж яваагүй юм шүү.

-Солонгос улсад солиулаад ир гээд явуулсан арван мянган ам.долларыг нь аваад бултчихсан юм биш үү?

-Би тийм жижигхэн юм хийдэг гар биш. Надтай үзвэл хэн ч биш болно. Би бол түүний амьд гэрч шүү дээ. Яг үнэндээ мөнгөтэй луйварчин, мөнгөгүй луйварчнаа дээрэлхэх гэж оролдоод байх шиг байна. Чадахгүй шүү дээ.

-Юуны гэрч бэ?

-Гэмт хэргийнх нь. Хэн хэнийг зодсон, авлигадсан гээд хүүрнэн өгүүлж чадна. Бие хамгаалагч Б.Батзориг бид хоёр адилхан амьд гэрч шүү дээ. Дургуй хүргээд байвал бүх бузар булайг нь дэлгэж чадна.

-Та чинь хүн хутгалаад Солонгос улс руу зугтаачихсан юм биш үү?

-Надад ямар ч асуудал байхгүй. Би цэвэрхэн хүн. Намайг адгуус араатан болгож харуулах сонирхол зарим нөхдөд байх шиг байна.

-Та яаж яваад шоронд орчихсон юм бэ

-1994 онд хүүхэд байхдаа Бодибилдингийн аварга Ганзориг гэдэг  залууг зодоод шоронд орсон. Тэгээд шоронд очоод янз бүрийн хэргээр ял нэмүүлж байсаар 2001 онд суллагдсан.Дөнгөж суллагдаад л “Центрпойнтын хэрэг”-т холбогдчихсон. Ер нь “Центрпойнт”-ын зодооноос ганцхан би л ял авсан шүү дээ. Бусад нь өөр хэргээр ял авсан. Би таван хохирогчтой. Үүндээ есөн жилийн ял авч байгаа юм гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд шоронд суусан, “атаман” гэгдэх улсаар өөрийгөө тойруулах дуртай нэгэн. Одоо түүний дэргэд Майдарын Баянмөнх, Төрмөнхийн Товуудорж, Бэгзсүрэнгийн Гантулга хэмээх эрүүгийн ертөнцөд нөлөөтэй гэгдэх залуус бий. Эдгээр залуус бие хамгаалагчаас гадна компанийн үйл ажиллагаанд оролцдог гэх яриа байдаг аж.

 

tv5news.mn

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номтой-д(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

Номтойбаяр яах гэж хулгайч нарыг дагуулж явдаг юм хулгайч нар бол хулгайч нар шүүдээ найдвартай эргээд шантаажлаж таараа

1  |  0
tsese(112.72.13.207) 2025 оны 03 сарын 13

dornotinhnig bodohloor uruvdchihluu bnata buheni songoson hun yamar bna daa olnii shivshig. ta buhen tolgoigoo ajilluulaachee hodoodoo bish

1  |  0
tsese(112.72.13.207) 2025 оны 03 сарын 13

dornotinhnig bodohloor uruvdchihluu bnata buheni songoson hun yamar bna daa olnii shivshig. ta buhen tolgoigoo ajilluulaachee hodoodoo bish

1  |  0
meddeg(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

meddeg humus ni meddeg ymaa yrij ene yria 100 huvi unen ldee munjui uuruu tseverhen hun bishhee soliotoi sudak gar hunii chih ogtloj yvsan erguu sda ldaa atman boloh durtai heden biyndee ovorthoos uuruur chadahgui tiim sain l ym bol mongold mine ezen suuh geed bga hariin garuudiig hashraagaad uguh heregtei shdee hen ni ch chadahgui dee sdakuud jijighen ymaa

1  |  0
zochin(79.205.33.200) 2025 оны 03 сарын 13

Dornodiinhond iim hun songoj bolohgui ee gej zondoo l helsen ,hunii ugend itgehgui mongond ni bolon belen saihan yarisand ni bolj songoson Dornodchuudiin buruu

1  |  0
shoronch(182.160.6.178) 2025 оны 03 сарын 13

shoronch haana bsn ch shorgiin zanaa haihgui shuu ene bol bichgdeegui huuli gj helj bolnoo ter sain muu bukhniig uzsen hun shuu ene yaraa ni erduu 30 hub ni unen bj taraa

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

овлигогүй мангар бацаан,энэний мөнгө хэнд хэрэгтэй юм завхай хүүхнүүд нь л хэрэгтэй байхдаа,таван үг ч зөв ярьж чадахгүй ийм амьтнаар төр бариулаад дорнодчуудаа нэгийг бодож хоёрыг сэтгэх хэрэгтэй бус уу

1  |  0
Zochin (202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Iim yumnuudaar tor bariualahaar mongol er ni yaj hogjih ve de songoson songogchid gesen hunee tanisangui de hoorhii mongoliin ireedui elituudiin gart bish zerleguudiin gart baigaa yum bish uu

1  |  0
gd(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

ene Nyamdorj gedeg chin harin hugiin amitan bnashdee. naiz naiz gej yavj bgaad negiigee shantajlaad baihdaa yahav dee.

1  |  0
xaxa(182.160.34.199) 2025 оны 03 сарын 13

ugasal mungun deer tuiltsan ovilgogui gar shde ... bugd l medne shde

1  |  0
найз(98.203.159.213) 2025 оны 03 сарын 13

Номтойбаяр гэдэг чинь жинхэнэ даварчихсан мангар бацаан ойрхон явсан хүмүүс нь бүгд мэднэ. Харин Нямдорж буюу Мунзуу чинь хажууд нь хатуу хүтүүг хар багаасаа амссан жинхэнэ эр хүн хуучнаар бол шилийн сайн эр шүүдээ, нэг дошиндээр хамт өссөний хувьд мэддэг юмаа. Сайн бөх ч байсан мергэжлийн ч хулгайч хүнд гар.

1  |  0
udahgyi ee chi(122.201.18.160) 2025 оны 03 сарын 13

Davarchihsan novsh ve, iim hyniig ih hurliin gishyyn bolgood suuj bgaadaa bid nar oorsdoosoo ichmeer yum, yalangya DORNODchuud!!!!!!!!!!!!

1  |  0
udahgyi ee chi(122.201.18.20) 2025 оны 03 сарын 13

Davarchihsan novsh ve, iim hyniig ih hurliin gishyyn bolgood suuj bgaadaa bid nar oorsdoosoo ichmeer yum, yalangya DORNODchuud!!!!!!!!!!!!

1  |  0
udahgyi ee chi(122.201.18.177) 2025 оны 03 сарын 13

Davarchihsan novsh ve, iim hyniig ih hurliin gishyyn bolgood suuj bgaadaa bid nar oorsdoosoo ichmeer yum, yalangya DORNODchuud!!!!!!!!!!!!

1  |  0
udahgyi ee chi(122.201.18.160) 2025 оны 03 сарын 13

Davarchihsan novsh ve, iim hyniig ih hurliin gishyyn bolgood suuj bgaadaa bid nar oorsdoosoo ichmeer yum, yalangya DORNODchuud!!!!!!!!!!!!

1  |  0
udahgyi ee chi(122.201.18.234) 2025 оны 03 сарын 13

Davarchihsan novsh ve, iim hyniig ih hurliin gishyyn bolgood suuj bgaadaa bid nar oorsdoosoo ichmeer yum, yalangya DORNODchuud!!!!!!!!!!!!

1  |  0
Godfather(49.0.145.21) 2025 оны 03 сарын 13

Өөрийг загалмайлсан эцэг гэж бодоо юу эцэг эхийн хөрөнгөн дээр эвхэрсэн муу банди

1  |  0
zochin (122.201.18.167) 2025 оны 03 сарын 13

iim hugiin ymiig yliig ni uguud zailuulaachee buh zuiliig munguur shiidej boldoggui ymdaa batsaan minichi udahgui oilogno.

1  |  0
zzochin(122.201.18.19) 2025 оны 03 сарын 13

dornotynkhan ta nar chini yamar khun songochikhson yum bee

1  |  0
Ishh(211.232.243.98) 2025 оны 03 сарын 13

Hogiin yumnuud hoorondoo niileed luivraa hiigeed yavdag boltoi. ene balai yum yun peedger yum be, mgld huuli hyanalt gej bna uu, nomtoibayar gej hogiin hulgaich nariin bulegleliin huniig l UIH-d songochihoor yana daa.

1  |  0
Top