Ч.Хоролсүрэнтэй тохиролцож, “Хүннү Эйр”-ийн эрх мэдлийг авсан МАК группын бүх дансыг хаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө өмгөөлсөн мэдээллийг хийж байгаатай зэрэгцэн МАК группын бүх дансыг хаасан гэх мэдээлэл байна. Эх сурвалжуудын зүгээс өгч байгаа мэдээллээс үзэхэд Монголын топ таван компанийн нэг МАК-ийн дансуудыг хаах дээрээ тултал нөхцөл байдал хүндэрсэн нь хэд хэдэн асуудалтай холбоотой гэж байгаа юм. Тухайлбал,   МИАТ-ийн луйврыг үйлдэгчдийн нэг Ч.Хоролсүрэнгээр овоглогдож олонд танигдсан  “Монголиан Эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компани МАК-ийн мэдэлд шилжсэн гэдгийг Б.Нямтайшир ноёнтон удирдлагуудад нь дуулгаснаас хойш “Хүннү Эйр”-ийн үйл ажиллагаа өөдлөөгүй аж. Иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын нэг  “Хүннү эйр” компанийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой мэдээлэл тасрахгүй байгаа талаар манай сайт удаа дараа мэдээллэж байсныг уншигчид маань санаж буй нь лавтай. Онгоц байхгүй гэсэн шалтгаанаар орон нутгийн нислэгүүдээ цуцалж, үйлчлүүлэгчдийг хохироож эхэлсэн тус компани өнөөдрийн тухайд үүдээ барихад хүрээд байгаа юм. Компани доторх эх сурвалжийн мэдээллээс харахад санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж.


Мөн энэ нөхцөл байдалтай зэрэгцэн МАК-ийн данснуудыг хаагаад байгааг нь хөвөрдөн харвал МИАТ-ийн хэрэгтнүүдийн нэг Ч.Хоролсүрэнтэй холбогдох магадлал өндөртэй юм. Учир нь Ч.Хоролсүрэн хоригдохоосоо өмнө “Монголиан Эйрлайнс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа  “МАК”-ийн нэр дээр шилжүүлсэн гэгддэг. Гэтэл шүүхээс Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрээс өрсөн Ч.Хоролсүрэн, МАК-ийн удирдлагуудтай хувьцаагаа гулсуулж тоглосон явдал нь өдгөө МАК-ийн дансуудыг хаахад хүргэсэн нэг хүчин зүйл байж болохоор байна.

 

Ер нь тэгээд МИАТ-ийг залгих даалгавартай байгуулагдсан гэх “Монголиан Эйрлайнс”буюу “Хүннү эйр”-ийн хувьцаа хэн хэнд байгааг Монголын шүүх ер нь мэдэж, шийдэж чадсан юм уу гэдэг асуултыг өмнө нь бид тавьж байсан гэдгийг тодотгоё. Хэрэв шүүх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд ийм алхам хийж байгаа бол хууль ёсны асуудал гэдгийг ч хэлэх нь зөв юм.

 

За ямартай ч МАК болоод Ч.Хоролсүрэнгийн хооронд эртний сайхан нөхөрлөлийн түүх бий. Ч.Хоролсүрэн эрхэм бол  “МАК” компанийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг. Харин   “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь  “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа  30 хувийг  “МАК”-д худалдсан гэгддэг. Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа гэгдэж байсан УИХ-ын гишүүдийн дотор  “Монголиан Эйрлайнс” –ийн ТУЗ-ийн гишүүн тодотголтой  Н.Номтойбаярын нэр байсан юм. Гэхдээ дундаас нь нэр нь алга болсон. Үүнд бодлого байгаа гэдэгт эргэлзээд байх шаардлагагүй л болов уу. Ингээд харахаар МАК-ийн данснуудыг хаасан асуудал “Хүннү Эйр”-тэй холбогдож харагдаж л байна. Монголын уул уурхайн орд газруудын олон арван лицензийг хэдэн арван жилийн эрхтэйгээр халаасалсан МАК өмнө нь хууль шүүхийн байгууллагын үүд хаалга татаж байсан удаа бий. Ашиг их олохын хэрээр төлөх татварын хэмжээн дээрээ луу унжчихдаг МАК энэ удаа өөр асуудлаар татагдаж эхэллээ.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eliia(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

bodi jenko2 chini tom E-nhurungu shuu dee . E odoo erh medelteidee deeree byh hyryngyy tataj baigaa gsn

1  |  0
Хүн(202.131.232.36) 2025 оны 03 сарын 13

Анхнаасаа Монголиан Эйрлайнз гэж нэрлээд МИАТ-ийг авах гэдэг нь ил болоод л, Хоролсүрэн гүйцэтгэх захирал нь нэрээ хэлэхгүй нуугдаад л бүх юм ер нь ил байсан шүү дээ. Одоо ингээд дампуурахад, гэхдээ асар их мөнгөний асуудал босож ирнэ гэдэг нь тодорхой л доо

1  |  0
Bas l Battulga,Bold hoyor(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

“Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь“Бодь”, “Женко” групп

1  |  0
Vnen(213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Ene medeelel vnengedegiigbattai eh survaljaas avsan . Haraarai . Yaj ch bodsonmacdeermeer lamijirgaagaa zalguulj irsen shv dee . Manene chiceereee toriig deeremdej barina gej endvvrch yvsanhulgaich8dheregeee ilrehgvi gej servvn zvvdelj mongoliibvh gazariig2 say guilagchintai ni hujaad tushaachihsan shvvdeee.

1  |  0
zochin(93.1.85.172) 2025 оны 03 сарын 13

Tamiin togoonii ulger mak mongol ulsad ih hemjeenii tatvar tulj olon huniig ajiliin bairaar hangadag dotoodiin kampaanuudaa demjeechee nuhchin darah geed baylag buteedgui turiin albanii pydakuud bolimoor ym mongol hun mongol kampani bajigel dee

1  |  0
Zochin(180.235.165.152) 2025 оны 03 сарын 13

Hunnugiin ard dandaa uls turchid bdag ni nuuts bish shde, oron nutgiin nislegee hiij ehleegui bsan kompani yahaara olon ulsad niseh erhiig avchihdag bnaa, oilgomjtoi , Gansuh said ilerhii demjih uil ajillagaa yavuuldag ni nuuts bishee

1  |  0
Зочин(103.26.194.65) 2025 оны 03 сарын 13

Номтойбаяр татвараас болж улс төрд орсон гэж өөрөө хэлээ хазаж ирээл ярисан гээ биздээ.

1  |  0
Zochin(83.110.92.58) 2025 оны 03 сарын 13

Hunnu groupiig baiguulna, ongots hudaldan avahaar yavj bgaa geed Horolsuren MIAT-iin ongotsoor Golomtiin bayasgalantai hamt nisch bsan bol unen. Olon hun gerchilne. Mongolian airlines nertei bhad ni ongotsgui kompanid agaariin teeverlegchiin gerchilgee olgoj bsan tuuh bol tiim ch ertnii yavdal bish. Zam teevriin ue ueiin saiduud ilerhii dotno handaad bgaa yum shig l bdag. MIAT-iin zahiral G.Jargalsaihanii yarisnaar bol Gansukh said Ulaanbaatar-Hongkong chigleliin nislegiig Hunnu groupd avch ogohoor ooriigni odor bur daramtaldag gesen. Gehdee Jargalsaihanguai hudlaa yarij ch bgaa yum biluu. Itgehed hetsuu nohor gee biz dee.

1  |  0
АТАР(182.160.32.70) 2025 оны 03 сарын 13

ХҮҮ Ч ХУТГА ШӨВӨГНИЙ АСУУДЛААС БОЛЖ ТОЛГОЙ ЦУСТАЖ БАЙНА ДАА

1  |  0
зочин(202.170.68.19) 2025 оны 03 сарын 13

Итгэлт гуай арай л худлаа мэдээлэл цацаж байна даа. Яах гэж ингээд байгаагаа өөрөө эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ. Хэн ч энэнд чинь итгэхгүй. Сэтгүүлчид худалдагдсан гэдгийг ард түмэн мэддэг болсон шүү дээ.

1  |  0
зочин(122.201.17.34) 2025 оны 03 сарын 13

үнэн мөнийг тогтоох хэрэгтэй, сэтгүүлчидэд итгэхээ байсан шүү, худлаа юм их бичдэг болохоор

1  |  0
Top