Засгийн нөхдүүд өчигдөр ээлжит бусаар хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн. Тэгвэл улс орны эдийн засаг, нийгмийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг хэлэлцсэн хуралдаан нэлээд ширүүхэн болж өнгөрчээ. Ямартаа л Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхий сайдын өмнөөс салаавч гаргаж “салаавч”-тай түшээдийн тоог нэгээр нэмжээ. Салаавч гаргадаг моодыг дагасан С.Эрдэнэ сайд эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал бодлоо илэрхийлж, улмаар танхимын гишүүдтэйгээ хэл ам зөрөн багагүй бухимдаж байгаад, Ерөнхий сайд руу салаавч гаргачихаад хаалга саван гарч одсон аж. Тэрээр Ерөнхий сайдад хандан Засгийн газрыг чинь огцруулна шүү хэмээн хэлсэн гэнэ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Засгийн газар зардлаа танах бодлого баримтлаж, яам, агентлагуудад хуваарилсан төсөв мөнгөний тодорхой хувийг татах тал дээр ч ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр С.Эрдэнэ сайд салаавч гарган бухимдлаа илэрхийлэх болсон нь үүнтэй холбоотой ч байхыг үгүйсгэх аргагүй юм байна.
За ямартай ч салаавчтай нөхдүүдийн тоог сайд С.Эрдэнэ ийнхүү нэмлээ. Ер нь салаавч гаргадаг моод энэ янзаараа дэлгэрэх янзтай байна. Сануулахад, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны өдөр төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир гишүүд рүү салаавч гаргаж багагүй шуугиан тарьж байлаа. Түүний дараа Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгай албаны ажилтнууд руу салаавч гаргасан. Тэгсэн дараа нь Д.Оюунхорол гишүүн TV5 телевизийн Ерөнхий зөвлөх байсан Д.Сарангэрэлтэй муудалцан, салаавч гаргасан. Харин хамгийн сүүлд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын нөхдүүд төрийн ордон руу салаавч гаргаж, тэр нь ам.долларын ханшийг бууруулахад нөлөөлсөн гэх хошин маягийн яриа хүртэл гараад авсан юм.
Тэгсэн одоо С.Эрдэнэ сайд “салаавч” гаргав. Харин тэрээр салаавч гаргахдаа Засгийн газрыг огцруулна гэж хэлсэнчлэн Засгийн газар огцрох уу гэдэг асуулт мэдээж гарч ирж байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )
арчаагүй засгийн ерөнхий сайдад салаавч байтугай юу ч гаргасан яадаг юм Эрдэнэ энэ яваанасандаа ганц удаа зөв алхам хийсэн байна жинхэнэ иргэний эр зориг гаргажээ
Altanhuyag arai dendej bna shuu dee. Zasag darga naraa ch tomilj chadahgui mongol orniig ter chigt ni suitgej bna shuu dee. Haraad l suugaad bhaas daa
Дэндуу харамсалтай байна. Ийм новшнууд бидний толгой дээр гараад суусан байгаа шуу дэ. Алтанхуяг ажлаа хийж чадахгуй байна.Монголд ийм арчаагуй удирдагч байгаагуй
erdeniin zov zadgai tsagaan dalaln hudalch bas neg zali gargaad tsag hojood eronhii said hiigeed baih sanaatai