БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байгаа гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан ГХЯ-аас дараах тодруулгыг хийжээ.

Дээрхи мэдээлэлд дурдагдсан БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-ийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан айлчлал солонгосын талаас шалтгаалан хоёр ч удаа хойшлогдсон бөгөөд "дотоодын хурдацтай өөрчлөгдөж байгаа улс төрийн хурцадмал нөхцөл байдлаас" шалтгаалан энэхүү айлчлалыг хойшлуулж байгаагаа солонгосын тал албан ёсоор тайлбарласан.  

Мөн, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Ноён Кан Чан Хий УИХ –ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ Сэнүри намын даргын айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсонд хүлцэл өчсөн бөгөөд айлчлалын товыг дипломат шугамаар дахин тодруулахаар талууд тохиролцоод байгаа болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boli(92.224.182.73) 2025 оны 03 сарын 13

noyon kang ch geh shig boliochee.

1  |  0
jack(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

eroosoo niitlelees chini yu ch oilgosongvi. mongoliin zasgiin gazar uuchlal guih yamar ym hiisen ym naizuudaa

1  |  0
zochin(66.87.78.17) 2025 оны 03 сарын 13

Buduuleg gelee ch guilan hulgaichuud mongolchuudiig doromjilj bool bolgoh sanaatai genee.altini derged guili sharalsan yum baih.teneg mongolchuudaa solongosuud delhiig ezelsen aguu tuuhtei baisan bol mongol uls baihgui baisan gej medeerei.uvs ideh saihan goy te! Udur bolgon so-iin serial mongiin buhk tv-eer yavdag.haramsmaar.

1  |  0
Top