Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод “Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах журам”-ын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, тэдгээрийг аудитын газраар хянуулан дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээд байна.
Мөн холбогдох санхүүгийн анхан шатны баримтаа архивын нэгж болгон аймаг, нийслэлийн архивын газарт тус тус хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны Төрийн сан дахь сонгуулийн зардлын 356 дансыг хаалгасан тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд 15.8 тэрбум төгрөгийг Улсын Их Хурал баталж, энэхүү зардлаас урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, саналын хуудсыг 1992 оноос хойш анх удаа нөөцгүйгээр хэвлэсэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажилласан төрийн албан хаагчдад олгох мөнгөн урамшууллыг 50 гаруй хувиар бууруулсан зэргээс энэхүү хэмнэлтийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 2 )
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО
Uuniig bur boliulax xeregtei.ajlaa xiix nereer avilga avdag garuudiig davraax yum