Тэргүүн баячуудын топ компаниудын үнэн дүр төрх цуврал: Лоббигоор мэргэшсэн “М-Си-Эс” групп

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

Ямар ч цаг үед сүр хүчтэй явсан ч, нийлж сэдээд хийж бүтээх тал дээр нүүдэлчин  угшилаа хадгалж ирсэн Монголчууд ерэн оны  шилжилт өөрчлөлтөөс  хойш багагүй зүйлийг хийж бүтээж буй. Гэхдээ энд төрийн тухай бус хувийн хэвшлийнхний тухай илүүтэй ярьж байна. Гахай үүрч, ганзагын наймаа хийж асан залуус өнөөдрийн Монголын баячууд болж өсч томорчээ. Харин тэдний хэн нь нийгэмд баялгийг илүүтэй бүтээж байгаа вэ гэдгийг тодорхойлж харахын тулд эрэмбэлэх шаардлага бас гарч байгаа юм. Уул уурхайг шүтсэн өнөөдрийн Монголд баялаг гэж юу вэ, баялгийг хэн бүтээдэг вэ? гэх асуултыг тавихаар нүүрс олборлож урагшаа гаргаад, татвараа төлж, хэдэн зуун хүнийг ажилтай орлоготой байлгаж байгаа компанийг хэлэх үү? Дан ганц уул уурхайн бизнесээр мөнгө олохоос гадна нийгмийн хөгжилд чухал хувь нэмэртэй бусад салбарууд руу орж илүү их бүтээн байгуулалтуудыг  хийж бүтээж,  урт настай ажлын байрыг бий болгож, хүнийхээ хөгжилд анхаарч, эдийн засагт бодьтой хувь нэмэр оруулж буй компанийг баялаг бүтээгч гэх үү? Мэдээж аль аль нь баялгийг бүтээж байгаа ч, хэн нь илүү жин дарах вэ гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл баялаг бүтээгч тодотголтой томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг асуудал бас байна. Үүнийг ярихын тулд Corporate social responsibility буюу Компанийн  нийгмийн хариуцлага гэж ер нь юуг хэлдэг юм бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй юм. Манай томоохон компаниудын тухайд нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж байна, үйл ажиллагаандаа баримтлаж байна хэмээдэг. Тэгээд улсад төлсөн татварын хэмжээ нь өндөр бол нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлж байна гэх гээд байдаг. Гэтэл тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарч буй иргэн бүр татвар төлөгч. Тэгээд ч олон тэрбумын ашиг орлого олж байгаа компаниуд хуульд заасан хэмжээгээр л улсад татвараа төлж байгааг хэт дөвийлгөх нь утгагүй юм. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг нь зөвхөн төлж байгаа татварын хэмжээгээр үнэлэгддэг эд биш. Харин олж буй ашиг мөнгөнөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий. Тиймээс Монголын тэрбумтнуудын топ компаниуд  баялаг бүтээхийн сацуу  нийгмийн хариуцлагыг хэрхэн  хэрэгжүүлж байна вэ гэдгийг харьцуулан дүгнэхээр шийдлээ. Цувралын анхны дугаарт  “М-Си-Эс” группийг онцолж байна.

 

М-Си-Эс бүтээдэг ч.. 

 

Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө  тэргүүлсэн Ж.Оджаргал ноёнтноор овоглогддог “М-Си-Эс” групп баялаг бүтээгч мөн үү гэдэг асуултад үгүй гэх хариултыг өгөх нь харалган хэрэг болох биз. Харин нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, хэрэгжүүлдэг вэ гэдэг дээр хангалттай сайн дүн тавихад эрт байна.  Ерэн оны эхээр зөвлөгөө өгөх буюу оюуны  чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан “М-Си-Эс” өдгөө олон салбарт  хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Гэхдээ бизнесийн талбарын ноён оргилд хүрэхийн тулд энэ компани үе үеийн Засгийн газруудтай, улстөрчидтэй өндөр хэмжээнд түншилж ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ямартаа л халхын хавтгайд зарласан хамаг тендерийг  “М-Си-Эс” л хамж авдаг, эмэгтэй хүний “памперс”-ны тендер зарласан ч тэднийх, эрчим хүчний шугам татсан ч бас л тэднийх ялж байдаг, жижгүүдэд юм үлдээж, боломж олгоход яана даа гэж бусад нь халаглахад хүрч байхав. Мэдээж ийм жишиг зөвхөн манайд байгаа хэрэг биш. Дэлхий дахины эдийн засгийг хүчирхэг корпорациуд нуруундаа үүрч байгаагийн цаана улс орнуудын төр засаг болоод томоохон компаниуд хоорондын түншлэл нууцлаг байдлаар хадгалагдаж ирсэн юм. Энэ нь улстөртэй түншилсэн “М-Си-Эс” группын ноёрхлыг зөвтгөх гэсэндээ өгүүлж байгаа зүйл биш юм. Нэг талаас бусад компаниудад боломж олгох ёстой гэдэг байр суурийг үл тоож болохгүй гэдгийг л тодотгож хэлмээр байна. Түүнчлэн бизнесийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль, журмыг лоббидох тал дээр  “М-Си-Эс” групп гаргууд сайн ажилладаг гэгддэг.

 “М-Си-Эс” группыг баялаг бүтээгч талаас нь авч үзвэл багагүй зүйлийг ярих хэрэг гарна. Группын Ерөнхийлөгч Ж.Одын хэлж буйгаар шилжилтийн  хүнд цаг үед үүсгэн байгуулагдаад удаагүй хувийн компаниудад байтугай улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас төр засагт хүртэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх санхүүжилт, төсөв хязгаарлагдмал, үүссэн цахилгааны болон бараа бүтээгдэхүүний хомсдолыг богино хугацаанд давж туулахад зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олон улсын байгууллага, гадаадын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хийж байж. Тиймээс олон улсын байгууллагын тавьдаг өндөр шаардлага, дүрэм журмын дагуу шударга шалгаруулдаг тендерт М-Си-Эс компани  оролцож Монголынхоо инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэн, голдуу гадаадын туршлагатай компаниудтай өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч эрчим хүч, инженерингийн төслүүдийг төлөвлөхөөс нь түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг бүхий л шатанд гардан хийх явцдаа удирдан зохион байгуулах, гүйцэтгэн биелүүлэх ихээхэн мэдлэг, чадавхи, туршлага хуримтлуулсан.  Сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудын онцлогоо  бизнесийн болон нийгмийн эрх ашгийг зохистой хослуулахад оршиж байгаа хэмээн хэлж байна.  

 

Ямартай ч тус  группын 13 компани Монгол улсад хамгийн их татвар төлж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон гэхээр бас л жинтэй хувь оруулж байгаа нь ойлгомжтой юм. Ер нь бол энэ том групп улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эрүүл хандлага гэдгийг хэлье.

Харин нийгмийн хариуцлагын тухайд М-Си-Эс групп гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага гэж үздэг аж. Уг нь бол хувийн компанийн үр ашигтай үйл ажиллагааны үндэс, гол хөдөлгөгч хүч сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Тэр утгаараа компаниуд ажлын байрыг бий болгож байгаа нь тухайн компанид ч, улсад ч ашигтай л гэсэн үг. Тэгэхээр ажил олгож байгаагаа нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж харахаас илүүтэй нийгмийн хариуцлагын нэг хэлбэр нь  хандив, тусламж, ивээн тэтгэлэг буюу  нийгэм, хүмүүст өгөөжтэй байх явдал. Тэгвэл тус группын тухайд энэ хүрээнд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэн ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байна.

 

Бизнесийн үйл ажиллагаагаа нийгэмд үр нөлөөтэй байлгах чиглэлээр залуучуудад зориулсан орчин үеийн шийдэл, тохижилттой, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий 1 600 өрхийн орон сууцны хороолол, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө 70 000 гаруй айлд суурилуулсан бүрэн шаталтат зуухны төсөл, гадаадад явж эмчлүүлдэг иргэдийн урсгалыг бууруулах зорилготой олон улсын стандартын эмчилгээ, оношилгооны төв, олон улсын жишигт хүрсэн сургууль, цэцэрлэг мөн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай олон улсын таван одтой зочид буудал, хурлын цогцолбор, цанын бааз зэрэг нийгмийн төслүүдээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааныхаа нэг хэсэг хэмээн өөрсдөө тодотгож байна. Гэхдээ үнэхээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн бодит жишээ мөн үү гэдэгт нь уншигч та өөрийнхөөрөө дүгнэлт хийх боломжтой.

 

Цуврал үргэлжилнэ.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(114.249.51.226) 2025 оны 03 сарын 13

Buruu geh yamar undes baina ve? Niigmiin tosluudiig ni bid une tolborgui baih estoi gej gej baigaa bizdee. zah zeeliinh ni zarchim ni unegui yum gej baihgui unelemjgui hodolmor gej baihgui tul tsaniihaa baaziig yamar neg tolbortei l bailgah ni zuin hereg bizee.Baiguulsan onshilgoonii tov ch gesen tolvortei l baij taarn aa. Mergejiltnuudiig songohdoo taniliar bish chadlaar ni songodogiig ni busad kompani avuushdai daa.

1  |  0
he he(114.249.51.226) 2025 оны 03 сарын 13

Buruu geh yamar undes baina ve? Niigmiin tosluudiig ni bid une tolborgui baih estoi gej gej baigaa bizdee. zah zeeliinh ni zarchim ni unegui yum gej baihgui unelemjgui hodolmor gej baihgui tul tsaniihaa baaziig yamar neg tolbortei l bailgah ni zuin hereg bizee.Baiguulsan onshilgoonii tov ch gesen tolvortei l baij taarn aa. Mergejiltnuudiig songohdoo taniliar bish chadlaar ni songodogiig ni busad kompani avuushdai daa.

1  |  0
tsogbayar(183.177.99.86) 2025 оны 03 сарын 13

mcs ok

1  |  0
zochin(203.194.115.125) 2025 оны 03 сарын 13

zochin naad mcs-chini dampuurah deeree tulchihaad baihad yun 2,3terbumiin hurungu be yu ch baihgui hoosorchihood baigaa humuus shuu dee.

1  |  0
Амараа(203.194.115.239) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын бүх компаниуд MCS шиг менежменттэй болчихвол манай элс хөгжих ойрхон байна даа.

1  |  0
setgegdel(155.31.25.86) 2025 оны 03 сарын 13

Ene niitleliin heleltsuulj bui asuudal n niigmiin hariutslagiin turluud boloh ediin zasgiin (economic), huuliin (legal), yos zuin (etchical) helberuudiin tuhaid bish harin sain duriin (discretionary) turliin tuhaid ter dundaa korporatsiin niigmiin hariutslagiin (Corporate Social Responsibility CSR)tuhai ontslon heleltsuuljee. Ulsad tatvar toloh, ajliin bairaar hangah zereg n niigmiin hariutslagiin neg ediin zasgiin turuld ordog. CSR-g amjilttai heregjuulj bui kompaniud olon ulsad ih bdg ym bn. Jishee n Avon emegteichuudiin huhnii havdar sudlaliin uil ajillagaag demjdeg, yagaan tuuztai buteegdehuunuud borluulsan ashgiin todorhoi huviig handivladag, busdiig havdar sudlaliig demjihiig urialdag ym bn. Home Depot orlogo bagatai urhuuded oron gerteibolohod tusladag programiig demjij ajilladag geh met olon jishee bna.CSR-g hariltsan ashigtaigaar shiidsen, sain uils buteegeed bas sain ashig olj chadsan shiideluud bna. Olon ulsad CSR-g amjilttai heregjuulsen kompaniudiig jil bur todorhoilj shagnal garduuldag, tedgeer kompaniudiin uil ajillagaag demjih, buteegdehuuniig hudaldan avhiig olon niited urialdag baiguullaguud bas baidag ym bna. Undur ursulduuntei zah zeeliin niigemd kompaniud CSR-g strategi tolovlogoondoo tusgan heregjuuldeg bolsong humuus sain uilsiig hiideg kompaniin baraag hudaldan avah durtai bolsontoi,baigal orchinii bohirdoliin talaar ih temtsdeg bolsontoi, tuunchlen CSR hurungu oruulagchidiig tatahad hurtel nuluulj baigaatai holbootoi gej uzjee. MCS-n huvid buteen baiguulalttai tom ajil hiij baigaa n unen. Udirdlaguud n undur bolovsroltoi humuus hiideg setgedeg n oor baih. Niigemd bolon baigal orchind sain duriin sain uilsiig hiideg bhaa. Ydarsan, tuslamj heregtei baigaa humuust tuslah tusul heregjuuleh n CSR-iin hureend hiigdeh l ajil shuu dee. Tsaniin baazad gulgah tulburiin bolomjgui huuhduudiig neg odor avtbobus unaagaar avch yvaad gulguulaasai.

1  |  0
ghj(103.26.194.144) 2025 оны 03 сарын 13

zasag mcs tei geree hiisnees mcs-n tuslan guitsetgegch nartai geree hiivel nogoo yariad baigaa hemnelt gedgiig hiij bolno5

1  |  0
zochin(180.235.168.180) 2025 оны 03 сарын 13

Humuus niigmiin hariutslaga gedgiig ih buruu utgar oilgoh maa, yaduuchuudiig unegui gu;guulah, unegui emnelegt uzuu;eh zereg n jinhene utgaaraa niigmiin hariutslaga bish yum. 10000 hunii amidraliig tetgej, ulsad uchnuun ih tatvar tulj zuv ediin zasgiig bii bolgoj bgaa n uuruu niiigmiin hariutslaga yum. Yadarsan humuusiig tetgehiig delgii dayar niigmiin hariutslaga gj uzdeggui. sn sudlah heregtei bhaa

1  |  0
Bers(202.9.46.191) 2025 оны 03 сарын 13

Yuu bichih gesen yum be

1  |  0
zochin(72.239.109.155) 2025 оны 03 сарын 13

zuv zuil hundjee. bidnii huvid baiguullagiin niigmiin hariutslaga gedeg shine zuil bolhoor shuud oilgogdohgu bga bh. engiineer oilgohod baiguullagiin yvuulj bui uil ajillagaa todorhoi hemjeegeer niigem bolon baigal orchind taagui nuluu uzuulj bdg tul ergeed niigemd bolon baigal orchind heregtei, sain uils hiihiig helj bga ym. Olon ulsad tomoohon companiud ene talaar ymar ajil hiisnee olon niited uursdiin web huudsaar esvel hevlel medeelleer zarladag, baiguullagiin bodlogodoo tusgaj heregjuuldeg ba ene n ergeed tuhain companiig yos zuitei gedgiig niigemd haruulj bdg. MCS iin deerh tailbariin huvid heregtseetei bga salbart businessiin uil ajillagaa yvuulj bgaa bolhoos niigmiin hariutslagatai gedgiig haruulj bui hereg bish ym. Surguuli ajilluulah bish duurgiinhee surguuliin neg tanhimiig tehnik tonog tuhuurumjuur hangah, emnelegtee undur nastnuudiig unegui uzeh, tsaniin baazdaa yaduu urhiin huuhduudiig unegui gulguulah geh met uil ajillagaag zohion baiguulalttaigaar hiideg bol niigmiin hariutslagatai baiguullaga mun bn. bidniiheer bol buyantai zuils hiih ym daa. niitleliig bichsen itgelted amjilt husie.

1  |  0
фцу(195.228.45.176) 2025 оны 03 сарын 13

юу ч ойлгосонгүй шал тэнэгийн

1  |  0
hmmm(65.49.14.51) 2025 оны 03 сарын 13

shal buurunhii medeelel bainaa. yu heleh geed bgaan

1  |  0
hn(182.160.36.137) 2025 оны 03 сарын 13

magtah geed ch bgaam shig,shvvmjleh geed ch bgaam shig shaaal balai um bichihiin. Yadjiihad bichsen hvn ni hvrtel itgelt ch geh shig, abtsaldaagvi umaaaaaaaaa. Ternii orond oilgomjgvi, esbel byalduuch gesen ner bsn bol arai vnen bhgvi yu hn

1  |  0
АХ(103.26.194.30) 2025 оны 03 сарын 13

ухаа худгийн ханш н яагаад унаад байна

1  |  0
Top