Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадоржийг Японы чөлөөт бөхийн холбооноос тусгай шагналаар шагнахаар болжээ. Уг шагналыг ирэх арванхоёрдугаар сард Токио хотноо болох Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний үеэр гардуулах юм байна. Учир нь ФИЛА-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Фүкүда Томиаки ирэх жил ажлаа өгч түүний оронд 1984 оны олимпийн аварга Томияма Хидэаки сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
”Дэлхийн Монгол Хүн” лааны тосон музейн төсөл эхэллээ. www.worldmongol.mn