Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайхан нь ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа билээ. Түүнийг найман жилийн өмнө хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тэгвэл өмгөөлөгч болоод ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг хувийн өс хонзонгийн сэдлээр гүтгэж байна гэж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн. Харин хурандаа П.Өлзийсайханд холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд буюу баасан гарагт 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
та нар үнэн гэж байдаг л юм бол шүүх нь үнэнээр нь шүүнэ биз наад хүн чинь өөрөө хэцүү хүн зан ааш нь авах юм бахйгүй авгайн гэж зальний хөрөнгө бүх юмыг гэн сайн шалга? сэлэнгийн ард түмэн мэднэ дээ хүнээ худлаа үнэн нь мэдэгдэхгүй шуугиан тарьж байхаар сайн шалга хуулийнхан гэмгүй хүмүүсийн амьдарлаар тоглож байсан хүн шүү дээ