УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар 2014 оны Төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн асуудлаар гишүүд саналаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ үеэр Ерөнхий сайдыг хүчтэй шүүмжилж байгаа харагдсан. Тэрбээр “Өчигдөр, өнөөдөр өрнөж байгаа хэлэлцүүлгийг хараад үнэхээр харамсч байна. Өчигдөржингөө микро гэдгээ гайхаж, чуулганы хуралдааныг инээдэм ханиадам болголоо. УИХ-ын гишүүдийг арай л доромжилж байгаа юм биш үү. УИХ дээр Засгийн газрын гишүүд, сайд нар худал ярих нь энгийн үзэгдэл болж. Улс орны ирэх оны төсвийг хэлэлцэж байхад номхон команд авсан цэрэг шиг зогсч байгаад танилцуулах ёстой. Хуралдааныг даргалж байгаа дэд дарга Р.Гончигдорж та яагаад инээгээд суугаад байгаа юм. Энэ хурлыг горимд нь явуулаач. Толгой ч алга. Үнэхээр микро Ерөнхий сайд, микро Засгийн газар гэдэг нь батлагдлаа. Миний саналыг эхлээд сонс Н.Алтанхуяг аа. Чам шиг сайд наймыг үзсэн. Өнөөдөр 35 тэрбумаар шорон барих гэж байхад С.Эрдэнэ сайд яагаад чимээгүй суугаад байгаа юм. Намайг сайд байхад Ганц худагийг шинээр барих гээд таван тэрбум төгрөг төсөвлөж байхад түүнийгээ цэцэрлэг болго гэж байсан биз дээ” гэх зэргээр бухимдлаа илэрхийлээд авсан.
Харин өчигдөрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандансайдад хандан ширүүхэн шүүмжлэл шидэж орхиход.
Ерөнхий сайд “Намайг гүтгэж, доромжилж болно оо. Та нар намайг нүүрсчин гэнэ үү, микрочин гэнэ үү яаж ч доромжилж болно. Хамгийн гол нь ард түмэнд буруу ойлголт өгч байгаа нь дуугарахаас өөр аргагүй байдалд оруулж байна.
Үрэлгэн төсвийг хумисан нь зарим хүний уурыг хүргэж байх шиг байна. 60 тэрбумаар хоёр биш зургаан байшин баримаар байх юм. Авлига шингэсэн төсөв гэж нэрлээд байгаа нь буруу. Та нар нэг байшин барихдаа 10 тэрбумыг зарцуулж байгаа чинь авлига шүү дээ.
Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүдээс нэгэн зүйлийг хүсэхэд аливаа зүйлд бодитой хандаж, тооцоо тоотой байж ард түмэндээ зөв ойлголт өгөх нь чухал. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн гол гурван баримталж байгаа асуудлыг дахиад хэлье.
Ард түмнийхээ ахуй амьдралд хэрэгтэй зүйлийг ярих л болно. Авлигыг таслан зогсооно. Төрийн хүнд суртлыг арилгана гэдэгтээ тууштай зогсч байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 7 )
Hudalch altanhuyag zailaach ee
Mongol tor, ih hural gedegt mongoliin shildeg hudalch,huuramchuud tsuglarchihaad baina sh dee
Mongol tor, ih hural gedegt mongoliin shildeg hudalch,huuramchuud tsuglarchihaad baina sh dee
Hudlaa yaeih, huurah, avilgiin ongiig ni huvirgaj torol sanad naiz nohdiin alba bolgodogooroo aldartai Altanhuyagiin eeljit huuralt, hudlaa yaria ni baina sh dee he he
Hudlaa yaeih, huurah, avilgiin ongiig ni huvirgaj torol sanad naiz nohdiin alba bolgodogooroo aldartai Altanhuyagiin eeljit huuralt, hudlaa yaria ni baina sh dee he he
УИХ нь гэж толгойгүй юу ч уншиж мэдэээгүй хэдэн юм орж ирчихээд энд тэндээсдэмий юм хэлээд яриад байгааг бас зөв гэх аргагүй Гээндээ ч байна гоондоо ч байнагэдэг л болж дээ
Энэ Ерөнхий Сайд Алтанхуяг арай л дээрэнгүй ярьж байна аа. ”Битгий тэгэж ингэж асуугаарай. Өөрсдөө уншаарай”, ”одоо болих хэрэгтэй” гэх юм. Бас ч гэж энэ чинь Төрийн Ордон, УИХ-ын танхим, өмнө нь Монгол Улсын 2,8 сая иргэний төлөөлөл сууж байна. ЗГ нь УИХ даа presentation тавьж байгаа шинж алга. Дэндүү чөлөөтэй ярилаа.