Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар "Монгол төмөр", "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гангийн үйлдвэр, зэс хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ. Тус ажлын хэсгийн ахлагч Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Д.Цогтгэрэл энэ талаар "Манай улс төмрийн хүдрийн болон зэсийн асар их баялагтай. Төмрийн тэрбум орчим тонн нөөц илэрсэн. Энэ бүгдийг ямар техник технологи хэрэглэж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэсэн цогц хөтөлбөрийг боловсруулна” хэмээн хэллээ
Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрийн салбар тэр дундаа төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ны хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн.
“Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгээс манай улсын дотоодын нийт төмрийн хэрэглээ болон төмрийн хүдрийн нөөцийг газар нутгийн байдлаар судлах, монгол оронд төмөр, төмөрлөг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх таатай нөхцлийг судлах, байгаль орчинд хал багатай шилдэг технологийг нэвтрүүлэх санал боловсруулах үүрэг бүхий судалгааны багийг томилон ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
mgongold metallgurgy meddeh hun er in bdag uom uu ? bi law medehgui uom bn . mergejilten ee beltgeegui baij yaj sudalgaa TEZU ntr ee gargah gej bga uom boldoo . ard tumneeboon orund unagaaj baigaa uom bish bizdee ene zasgiin gazriinhan .
ene bagt bga humuus in hen2 gedeg . haana surguuli duurgesen yamr mergejiltei humuus bga we ?niitlel medeelel gargaj bga yum bol ene zergiin uomiig in bas dawhar oruulchihaj boldoggui uom uu ?
шаалхудлаа бас л нэг хамаатан садан ах дүүнайз нөхдөөрөө дамжуулан хэдэн төгрөг идэх л гэсэн арга юм байгаа биз !!!!