П.Алтан-Од, Д.Цогт-Очир, Ч.Батжаргал нарыг нэр дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргад,  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргад томилох албан тушаалтанд дүгнэлт гаргуулах саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ. Үүнийг тус  зөвлөл судалж үзээд Д.Цогт-очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргаар, П.Алтан-Одыг  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Мөн Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас ирүүлсэн захиалгын дагуу Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн даргын  албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлан, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Ч.Батжаргалыг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн даргаар томилуулахаар дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэхээр санал болгосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu