Ж.Батзандан хүчээ харуулж чадсангүй юу..

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

 Цагдаа гудамжинд жагсаж явсан ч, өдгөө ордонд заларч суугаа Ж.Батзандан гишүүн нэлээд бачимдуу явах болсон гэнэ. АН-ын том дээвэрт хоргодон төрийн түшээ болсон тэрээр асуудал бүрт журмын нөхдөөсөө өө хайж, нэг мөрийн хөтөлбөр, нэг бодлогоор гарч ирснээ умартсан бололтой. Гишүүн байтугай жирийн бид ч төрийг шүүмжилж, Засгийн газрыг боорлох эрхтэй ч Ж.Батзандан гишүүний бачимдалд хувийн шинж  чанар илүү давамгайлаад байх шиг. Үүнийг хүссэн зүйлээ авч чадаагүйтэй нь холбон тайлбарлах хүмүүс ч байна.   Тэрээр ах Ж.Батчулуундаа ХААИС-ийн ректорын суудлыг авч өгөхөөр ханцуй шамласан ч бүтэлгүйтсэн нь түүнийг бухимдуулж, Засгийг  өөлж миалахын үндэс суурь болсон сурагтай. Оноо нь хүрээгүй ахыгаа өөд нь татахын тулд төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагыг сонгон шалгаруулахыг ажлыг гацаасан гэх хардлага хий хоосон байгаагүйг түүний бачимдлаас харж болох юм биш үү. Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал ахыгаа төрийн өмчийн томоохон сургуулийн удирдлага болгож, төрийн түшээ дүүгийн хаялгийг харуулах гэсэн үйлдэл нь оролдлого төдийхнөөр талаар болсон ч түүний хайр халамж дундрашгүй ажээ. Ж.Батчулуунаас гадна түүний ах Ж.Бат-Эрдэнэ “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. МАН-ын бага хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн хүрээнд бий болсон бичигдээгүй хууль ёсоор бол ийм өндөр албан тушаал хаших ёсгүй. АН-ын хэн нэгэн түүний оронд байх ёстой. Гэтэл мань хүний аль ч төрд нүүр алдахгүй байгаагийн шалтгааныг дүүтэй нь холбох ч хэсэг байна. Ажилдаа гаргуун нэгэн байж болно. Гэвч ажилдаа хичнээн гайхамшиг байсан ч намын гишүүнчлэлээс болж лааз өшиглөсөн нөхдийг алийг тэр гэхэв. Харин  МАН-ын гишүүн АН-ын үед чамгүй алба хашиж байгаа нь  хэн нэгний хайр халамж гэж хардахаас өөр аргагүй. Энэ мэтээр Ж.Батзандан гишүүн ах нартаа халамж, хаялгаа харамгүй харуулах гэсэн ч санаснаар нь болоогүйд бачимдаж байгаа бололтой.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

АН-хан эхнэр хүүхэд нууц амраг ах дүү хамаатан садангуудаараа төрийн албыг дүүрэгсэн бүр давраад бүгдийг нь өндөр албан тушаалд хүргэх гээд чадахгүй болохоороо боож үхэх гээд байгаа юм байна л даа. Батзандан мундаг хүн болох гээд тараа таниулж байна. Угаасаа7сарын 1нийг л бодоход хэн бэ? гэдэг нь ил харагдаад ирдэг юм даа. Хол алхахгүй дээ Батзандан.

1  |  0
usa(67.184.222.94) 2025 оны 03 сарын 13

ene BAT-ZANDAN gej eruul bish hagas soliotoi yum baidag yumaa end pizza zoogood lyuj baisan tsagaan soliogooroi ulsiin ikh hurald orson yum uu haashaa yum avilgaltai temtseh gazar shalguuli taarna.

1  |  0
odoo(90.229.49.167) 2025 оны 03 сарын 13

Ichih nuuree elgendee naasan muu har novsh olon aaviin huvguudiin amid hursen novsh.Negl udur chi ene hergiinhee shiitgeliig amsah bno...Olon hun chamaig delgetseer garah toolond chini haraaj suugaa..................

1  |  0
боорой(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

уг нь наадхи нөхөр чинь ордонд биш шоронд л байх ёстой хүн дээ. долдугаар сарын нэгэнд яасныг монголчууд харсан шүү баас аа

1  |  0
Top