МАН-ынхны сэтгэл гэгэлзээд байгаа янзтай. Шинэчлэлийн хорооны нөхдүүд их хурал эхлэхэд тав хоног үлдлээ хэмээн сошиал сайтуудаар бичээд л ... За арга ч үгүй биз. Ингээд уруудсанаараа өнхөрчихвөл МАН-чуудад тун халгаатай юм болох учраас. Ерөнхийдөө бол энэ удаагийн их хурал нь тэднээс эв нэгдлийг эхний ээлжинд шаардаж байгаа нь хөндлөнгөөс харагдаж буй. Гэхдээ энэ бол нэг өнцөг байж болно. Тэгээд нөгөө талаас шинэчлэл энэ тэрээс гадна ирээдүйн удирдлагуудын томилгооны асуудал нийгмийн анхааралд байгаа. Намын дарга болоод Генсекийн суудалд хэн суух вэ гэдэг асуултын хариулт хэд хэдэн хувилбарын дагуу яригдаж байгаа.Манай сайт МАН-ыг залах боломжит хоршилуудын тухай болоод, эрх мэдэлд эргэн хүрэхээр төлөөний хүмүүсээ зүтгүүлж байгаа туршлагатай улстөрчдийн тухай өгүүлсэн.
Тэгвэл намын даргад хоёулаа нэр нь яригдаж байгаа Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар хоршоод ороод ирвэл ямар вэ гэсэн нэг хувилбар байна. Улстөр дэх зангараг, зүтгэсэн зүтгэл, байр суурин дээрээ тууштай зогсдог гэхчлэн давуу талуудаараа даац үнэртүүлж байгаа Ц.Нямдоржийг шинэчлэгч гэж харахад тиймхэн ч, хэрэв тэр 70-аад оныхны нэг болох Ж.Энхбаяртай хоршчихвол боломжийн байж болох юм. Хөнжилдөө хууль зассан гэгдэж буруутаж явсан Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг гэх итгэл үнэмшил хөндсөн сэдвээр ярьж олны анхаарлыг татаж байсан ч, зарим нэгэн шигээ газрын наймаагаар задартал хөлжихдөө хүрээгүй нэгэн гэдэг нь ерөнхийдөө ил харагддаг.
Шинэчлэл гэж орилсноороо шинэчлээд сүйд болчихдог юм биш гэдгийг намынхаа залууст хатуухан хэлж суугаа тэрээр арваад жил хууль зүйн салбарын толгойд суухдаа улстөрийг дарамталсан рецедив гэмт хэрэгтнүүдийг дарж чадсан гавьяагаа хаа ч ярих дуртай. Тэгж цэвэрлэж чадсан салбарыг хүлээлгэж өгсөн гэдгээ хэн хүний өмнө хэлж суудаг. Тэгэхээр улстөрийг бизнест ашиглаж улайн цайм хөлжсөн хүмүүсээс арай өөр имижтэй түүнийг МАН-ын даргын суудалд суулгахдаа хажууд нь Ж.Энхбаярыг авчирвал олон нийтийн итгэл үнэмшил өөр тийш эргэж бас болох. 70-аад оныхон түүнийг илүү эерэг харагдуулж чадах байх.
Нас залуу ч МАН-ын ирээдүйг зурах нь тодорхой Далаад оныхны төлөөлөл болсон Ж.Энхбаярын тухайд эрх баригч намынхны өөдөөс хүчтэйхэн тод хоолойгоор дуугарч чадаж байгаа нэгэн. Харьцангуй хараат бус улстөрчийн шинж тэмдэг харагдах түүнийг намын даргын суудалд сууж болох талаар гарсан шумыг тэр бас өөрөө бататгасан ч, энэ удаад тэр Генсекийн суудалд, тэртусмаа Ц.Нямдоржтой хамт намаа удирдахад болохгүй гэх газаргүй. Бас Я.Содбаатарын хувьд Ц.Нямдоржтой зохицож болох ч, түүнээс илүүгээр Ж.Энхбаяр нь зохимжтой байж мэдэхээр юм.
Гэхдээ нэг асуудал бий. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол Орон тооных. Тэгэхээр Ж.Энхбаярын тухайд Генсек болохоор болвол УИХ-ын гишүүнээс татгалзаж чадах уу гэдэг асуудал байгаа. Ц.Нямдоржтой хамтраад бусдыгаа манлайлаад 16 оны сонгуульд ялалт байгуулвал тэр байтугай гавьяа түүнийх болох нь дамжиггүй. Тэгэхээр нэг талаас нэлээд хариуцлагатай сонголтын бас хариуцлагын өмнө тэр ирж ч мэдэх л юм.

Сэтгэгдэл ( 14 )
oird ingej ineesengui.yu soliorood bnaa.ene bol zahialgat bichleg bna.manai namig ene hoyor odoo udirdlaa yu ha ha ha.
bolohgui ni yu baih ve de. niigemd huleen zuvshuurugdsun humuus bna
odoonii zaluuchuud Nyam-Dorj guai shig baij chadahuu... sharlaj bgaa nawchsiig byy uruwd shine nawch ch gesen tsag ni ireheer sharlaj gandana. shinechlel gedeg chin zaawal zaluu nasnii ajil bish... sn bag byrdyylj ajilawal end nas hamaagyi. bid ene hynii nasand ...........!
МАН бол агуу нам шүү. Энэ том намын хэмжээнд яригдах нам одоогоор монголд байхгүй ээ. Нямдоржд хууль засдаг нэр зүүлэгдэгч Нямдорж шиг хууль мэддэг хүн монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Үнэн дээ л шудрага жинтэй үнэнг ярьж хэлж чаддаг. УИХ олон жил суусныхаа хирээр их юм хийсэн гэж хэлнэ. Засаж залруулсан хазайсан талаас чинь бишгүй л тэгшилж байгаа. буруу юмыг чинь ойлгуулж залуучуудад үлгэр дууриалтай хүн шүү. Яахав алдсан оносон юм байх л даа. Энхбаяр Нямдорж нар төрд хэрэгтэй хүмүүс.
Demjij bna aa
Demjij bna aa
ed naryg kharkhaar alergy khudlukh yum
их шударга хүн дээ Нямдорж,Монгол Улсын хуулиудыг засварлачихаад хэнэг ч үгүй жигтэйхэн шударга үнэнчээ гайхаад,өөрөөсө
МАН бол нам биш шүү дээ Тэд бол авилагчид албан тушаал эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөгчид шүү дээ?Энэ нам аав ээжийн минь итгэл сэтгэлээр нь насан туршд нь тогложирлээ. эцэст нь гэм зэмгүй аав ээжийнхээ нэрийг авилагчхэлмэгдү үлэгчидтэй нэр холбогдуулмаарг үй байна. Хог шаарнууд хэнийгээ дарга болгох нь хэнд хамаатай.
Нямдорж шудрага хүн юм чинь залуучуудаар хүрээлүүлэн замын заалгуулаад явбал амжилт гаргах боломж маш өндөр байгаа. УУЛАН ХУУЧИНШИХ ЗАН ГАРГААД БАЙХГҮЙ БОЛ БОЛНОО БОЛНО МОНГОЛ ШУДРАГА ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙГАА ШҮҮ МАНАЙХААН
HARIN gaigui HOSLOL bish uu? Buur suurtai Nyamka ZALUUCHUUDAAR hureeluuleed tedniig AJILD SURGAVAL?