Хэн дарга байхаас үл хамааран эргэн сэргэн мандах шаардлага МАН-д бий. Тэднээс эв нэгдлийг эхний ээлжинд шаардаж байгаа нь хөндлөнгөөс харагдаж байгааг сануулахад гэмгүй болов уу. Есөн оноос хойш улстөрийн таван сонгуульд дараалан өвдөг шороодсон намын хувьд фракцилж, булагнаж, хувьчилсан эрх ашгуудыг өмнөө тавьж тоглолт хийхээс хэсэгтээ татгалзан хэрхэн яаж улстөрийн тавцандаа хүчтэй байр сууриа эргүүлэн авах вэ гэдэг дээрээ тухайлан анхаарч, ажиллах хэрэгтэй байгаа юм. МАХН нэртэй байхдаа буюу 1996 оны сонгуулиар навс ялагдаж байсан тэд 2000 оны сонгуулиар УИХ-д 72 суудал авсан тэр үеийг эргэн саная.
Яахав, улстөр судлаач, шинжээчид болоод бусад намын эрхмүүдийн хувьд МАХН-д дөрвөн жилийн дараа эргэн ирсэн ялалтыг тал талаас нь шинждэг. Нэг талаас МАХН парламент дахь олонхийн зөрчил даамжирч, С.Зоригийн аллага илрэхгүй байгааг ашиглан парламентыг тараах тухай саналыг идэвхтэй тарааж, улмаар засгийг ганхааж эхэлсэн нь нийгэмд, олон нийтэд сууж эхлээд байсан итгэлийн галыг сааруулсан гэж харах. Энэ нь АН-ынхны хоорондын дотоод зөрчил МАХН-ынханд томоохон өгөөш болсныг санах ёстой гэсэн агуулга юм. Мөн нөгөө талаас “нийгмийн захиалгаар” Н.Энхбаяр гарч ирж, “МАХН-ын шинэчлэгдэх үйл явц, эрч далайц өнөөгийн нийгмийн ухамсар, түүний хөгжлийн чиг хандлагаас хоцрох, нийгэмд, түүний улс төрийн тавцанд манай намын эзлэх байр суурь улам хумигдах, ард түмэнд, ялангуяа залуучуудад үзүүлэх нөлөө багасах хандлагатай болжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Б.Даш-Ёндонг “шүүмжилж” байгаа царай нь байсан гэх агуулгатай зүйлийг судлаач Д.Ганхуяг өгүүлсэн л байдаг.
Нөхцөл байдлыг дүгнэн харсан энэ мэт байр сууриудыг эрс үгүйсгэх нь утгагүй юм. Гол нь МАХН тэрчигтээ арчигдан алга болчихоогүй. Дахиад таван сонгууль дараалан ялагдах хүртлээ бараг арваад жил сүр хүчээ хадгалж чадах хэмжээнд тэд дахин гарч ирснийг нь санах хэрэгтэй юм. Нэг ёсондоо МАХН тэрүүхэндээ “шинэ” үзэгдэж чадсан. Үүний цаана Ц.Гомбосүрэн, Б.Чимэд нарын том ах нарын залуусаа л гаргаж ирье гэсэн итгэл үнэмшил түшиц болсныг бас дурдах хэрэгтэй биз. Хэдийгээр тэд Б.Даш-Ёндонгийн бүлэглэлийн эсрэг бас зогссон байж мэдэх ч, эцсийн дүндээ хэн хэн нь МАХН-ын ялалтын төлөө ажиллаж чадсан байдаг. Тухайн үед ид улстөрийн тавцанд орон зайгаа тодорхойлж байсан 38-42 насны гишүүдээ тэд дэмжсэн байдаг. Тэдгээр нь Н.Энхбаяр, Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан, Т.Ганди нарын арав гаруй залуус байв.
Мэдээж 1996-2000 он хүртэлх хугацаанд МАХН-ыг хүссэн хүсээгүй оройлон авч явсан нь Н.Энхбаяр. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос МАХН-ын даргаар сонгогдон ажилласан тэрээр 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалтыг байгуулж, 72 суудал авсан нь МАХН дотоод дахь зөрчлүүдээ дарахыг нь дарж, тохиролцохдоо тохиролцсоны үр дүн гэж болох биз. Хэрэв тэд дотоод асуудлаа шийдэж чадаагүй бол тэдэнд ялалтыг туг тэгж амар ирэхгүй л байсан болов уу. Өдгөө Н.Энхбаяр МАН-ынх биш болсон ч, түүхийг үгүйсгэж болохгүй. Хуучных МАХН буюу өдгөөгийн МАН-ын түүхэнд унасан үе бий ч, тэдэнд босоод ирдэг маневерлаж чаддаг давуу тал бас бий. Түүнчлэн засгийн эрхэн дэх АН ийм сул байгаа үед МАН түүхэнд хэрхэн бичигдэн үлдэхээ өөрсдөө залах боломж бий.
Одоогийн харагдах нөхцөл байдал дээр МАН-ын удирдлагын суудлын төлөөх марафонын нэр дэвшигчид гарч ирвэл хэрхэн яаж ажиллахаа, баримтлах зарчимаа хэлж ярьцгааж л байна. Энэ ч яахав жирийн процесс. Шинэчлэлийн хорооны шинэ нэр дэвшигч өчигдөр үгээ хэлнэ лээ. Эвтэйхэн л сонсогдоно лээ. Асуудал нэг бие хүнд байгаа юм ерөөсөө биш л дээ. Чухамдаа бол МАН дахь эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байгаа туршлагатай МАН-чид саяхны түүхээ эргэн харж, залуусдаа, далаад оныхондоо хариуцлага хүлээлгэх цаг болсон байхыг үгүйсгэх аргагүй байна. Мэдээж ах нар тэгээд улстөрөөс арчигдаж алга болно гэсэн үг биш. Тарамдаад байгаа хүчээ хавсран нэгтгэж зүтгэвэл гэсэн санаа энд яваад байгаа юм. Далаад оныхон гэхээр Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Э.Мөнх-Очир гэхчлэн шижигнэсэн залуус цөөнгүй бий.
Тэгэхээр шинэчлэл гэж цээж түрэн ярьснаараа болчихдог юм биш гэдгийг намынхаа залууст хатуухан хэлж туршлага заан суугаа Ц.Нямдорж шиг зангарагтай улстөрч Ж.Энхбаяр, Я.Содбаатар шиг залуусыг дэргэдээ авчрах уужуу тэнүүн, алсын хараа байна уу гэдэг нь сонин. Бас Ж.Энхбаяр, Я.Содбаатар шиг ид хийдэг дээрээ байгаа эрчтэй залуус шууд удирдлагын эрх мэдлийг авахын төлөө бус туршлагатай ах нартайгаа эвсэн намаа аврах чин хүсэл байна уу гэдэг нь ч сонин. Сэтгүүлч миний хувьд МАН-ын ирээдүйн гэгээлэг өнгө төрх туршлага, шинэчлэлийн уулзвараас эхлэнэ гэж хараад буй. Мэдээж нийгэм, олон нийтийн харц буй өнцөг өөр өөр байгааг хэлэх хэрэгтэй. За ямартаа ч далаад оныхны эрч хүч, тэмүүлэл тавиад оныхныг илүү эерэг харагдуулна. Тэд илүү хослох болов уу.
Өмнө нь өгүүлж байсан даа. Гэхдээ дахиад сануулахад, улс төрийн нам гэсэн ойлголт дор нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс засгийн эрхийг авах эцсийн зорилгыг өвөртлөхийн өмнө үзэл бодлоороо эвлэлдэн дотноссон, хамгийн чамбай зохион байгуулалт дор нэгдсэн байх нь чухал гэж. Хэдийгээ манай улстөрийн намууд энэ зарчимаас гадуур замнаж, дотоод сул талууддаа өөрсдийгөө базуулж, сүр хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй явж ирсэн жишиг бий ч, МАН-ын тухайд энэ удаад яагаад өөр байж болохгүй гэж. Нийгмийн нэг хэсэг тэдний шинэчлэлд үл итгэж байгаа ч, нөгөө талд хүлээгсэд бас байна. Тэднээс өөр өнгө төрхийг, шийдвэртэй байдлыг хүсч, хүлээж байна.
Сэтгэгдэл ( 20 )
J Enhbayar cha;ahgvi Zalilan
Ta nar uursduu l songolt hiisenii daraa gonginodog ard tumen shuu
Nuguul tanil tsarainuud. Butehgui ee. Za za TV-eer gadaad kino uziidoo. Keke.
Ene odoo yu bolood bnaa, busad site-iig unshij bna uu? Mongol Ulsiin ............................. MAN-iin dargiin songuuliig udirdaad bgaa yum bishuu? ih medegch naraa, hahahah, yostoi MAN-iin olon zuun gishuudiin umnuus ichij uhlee, Mongol Ulsiin ................... ................. bsan tsagt Enhbold ah bol shuud nogoon gerleer MAN-iin darga bolohod enuuhend sh dee, ternii tsaana hiisen avilga, gazriin naimaa bol zugeer l martah heregtei, Ene jujigiig Mongol Ulsiin maani .......... ugui bas saihn nairuulj bna daa, yasan yum oilgodoggui yum be, Enhbold=Mongol Ulsiin .......... za, hoyor namaar damjuulj Mongoliin buh zuiliig hamaj bhad, tun haramsaltai, yum oilgohgui ...
ENHBOLD COGTBAATAR; NYAMKA SUHBAATAR busad ni diilehgui ee
Үгүй,ялалт авчирч чадахгүй,яагаад гэхээр нямдорж мэтийнгамшиг таригч байсан цагт энэ бол зангууны үлгэр болно.Ер нь энэ нам шинэчлэл хийх гэж байгаа бол үл бүтэх,төр ард түмэндээ нэмэргүй, арга мэхтэй ,зальтай бохир этгээдүүдээсээ салах нь дээр.Жнь: м.энхболд газрын наймаачин,нямдо
Содбаатарыг болгож болохгүй . үнэхээр олигарх. ЭМЯ-ны сайд асан Хүрэлбаатарын өрөөсөн гар дугуй нь шүү дээ
залуучуудаа гаргаж ирэх нь зөв дөө, Нямаагийн Энхболдыг даргаар тавиад Ж.Энхбаяр, Содбаатар, Сүхбаатар, Бямбацогт, Цогтбаатар гэсэн шижигнэсэн залуучуудаа удирдлагад гаргаж ирэх хэрэгтэй, бас ард түмнийхээ тал хувийн саналыг авсан аваргаа Б.Батэрдэнээ оруулах нь зөв, ийм л шинэ нэр цэвэр бүрэлдэхүүнийг гаргаж ирэхийг ард түмэн хүсэж байна даа
Oroo ni oroogooroo joroo no joroogooroo gedeg baihaa . . . Taarsan 2 taar shuudai . . . Eruul soliotoi ni medegdehgui hugshin kommunist medrel muutai komsomoliin teneg jaal hoyor seheend orchihood baigaa ene namiig burmusun bulshlah bailgui dee . . .
нямдоржоорудирд уулаадүз л дээАН нам хамгийн их баярлах байлгүйхууль зүйн яамыг10 аад жил толгойлсон одоо хар тэмүүжиг энэ салбарыг нь шинэчлэх гээдүгээ хэлээд явж байнаудирдаж байсан салбарааолигтой авч явж чадахгүй хүннамыг авч явж чадах уу