Өрийн тулам Рио Тинто манайхыг буулгаж авчихаад...

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

 

Оюутолгойн менежмэнтийн эрхийг экс Айвенхоу Майнзаас тун нарийн төлөвлөгөөний дагуу авсан Рио Тинто хоёр дахь шатны төслөө санхүүжүүлэхийн тулд дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай зээлийн урьдчилсан гэрээг байгуулаад байсан. Түүнчлэн  “Рио Тинто” Монголын Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулах гэж санал тавьсан нь үндсэндээ шахаа болж хувираад байсан бол манай тал зөвшөөрсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл дэлхийн уул уурхайн тэргүүлэгч гигантуудын нэг гэх тодотголтой энэ компанийн хувьд зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй бусад төслүүдээ урагшлуулахын тулд өмнө авсан зээлээ дахин санхүүжүүлэх шаардлага гараад байна. Канадын Алканы ордтой холбоотой өр төлбөр болоод бусад өр ширээ дарахын тулд арван онд 6 тэрбум ам.долларын зээл авсан тус групп 2015 онд энэ зээлээ дарах ёстой. Тэгэхийн тулд дахин зээл авах шаардлага гарчээ. Тиймээс дахиад 8 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад гаргасан тухай мэдээлэл гарч  байна.

 

 Тэгэхээр манай Засгийн газраар баталгаа гаргуулж дийлсэн Рио Тинто дараа дараагийн алхмаа хийхийн тулд өр ширийн асуудлуудаа шийдвэрлэх нь мэдээж асуудал болоод байгаа нь харагдаж буй. Томоохон төслүүдийг босгох санхүүжилтийг зээлээр босгох нь бизнесийн хувьд эрүүл үзэгдэл ч, манайхтай хэт давуу байдлаар харьцаж байгаа Рио Тинто өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн биднийг хохироохдоо нэг их юм бодохгүй шинжтэй байгааг тооцох нь зөв болов уу.

 

Ямартай ч   “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон гэх мэдээллийг салбарын сайд өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байсны үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй  нэг талаас холбоотой.  Манайхтай зоргоороо зөрөлдөх болсон “Рио Тинто”-гийн захирлуудын нэг нь  “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” хэмээн ярьж байхав. Тэгээд дараахан нь засгийн газар буугаад өгсөн билээ.  

 

Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой гэх тоо яваад байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан нь тодорхой болоод байгаа. Тэгэхээр эхлээд 4 тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргуулах бол цаашид ч нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүйг нэг талаас илтгэж байгаа юм.

 

За ямартаа ч Засгийн газар хүлээн зөвшөөрсний дагуу одоо хэд хэдэн эх үүсвэрээс зээл авч таарах биз. Мэдээж Рио Тинто бусад төслүүдээд урагшлуулахын тулд бусад эх үүсвэрүүдээс ч мөнгө босгоно. Хөлд нь манайхан бага шиг өртөөсэй билээ. Ер нь бидний тэдэнтэй хийсэн үндсэн тохирооны цаана тэдэнд илүү ашиг хүртэх өөр бусад хувилбарууд цөөнгүй бий. Тухайлбал, экс Айвенхоу Майнз буюу Turquoise hill resource limited нь Рио Тинтогийн охин компани  болсон. Тэгвэл Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлуудад  бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан “Давхар татварын гэрээ”-ний буянаар Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломж байгаа хэвээрээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутолгой ХХК-ийн батлагдсан ТЭЗҮ-д 2014 онд 745 сая ам.долларын ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд хэрэв тухайн онд ийм ашигтай гарвал 2015 оноос эхлэн ногдол ашиг тараах боломжтой юм билээ. Тэгэхээр Рио Тинто Turquoise hill resource limited-ээр дамжуулан манай улсад тэрбум тэрбумаар нь мөнгө гадагшлуулах боломжтой л гэсэн үг юм.

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
neh ch baisan yadag yum(24.190.238.155) 2013 оны 10 сарын 28

Mongol uls NEW YORKIIN MADDOCKiin zamaar yaj baigaam baina.heden jiliin daraa mongol uls gazariin tavcangaasa archigdana

0  |  0
Zochin(103.26.194.43) 2013 оны 10 сарын 28

Bayartsogtiin balag, heden ueere ugej dald oroosoi

0  |  0
Зорро(202.72.241.88) 2013 оны 10 сарын 26

Биднии буруу ?

0  |  0
eba(202.55.191.35) 2013 оны 10 сарын 25

xerew ene rio tinto 5jiliin daraa uls orond ogojoo ogoxgvi bol mongolchuud mini negdej ene riotinto g mongol ulsaas xooj gargay zasgiin gajar tedniig xooj diilexgvi ard

0  |  0
Top